Фишинг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''Фишинг''' ({{lang-en|Phishing}}) гэдэг нь нийгмийн инженерчлэлийн нэг төрөл бөгөөд халдлага үйлдэгч, өөрөөр фишер нь хэрэглэгчийн хууль ёсны нууц эсвэл мэдрэмтгий мэдээллийг итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайн түүгээр дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг хуурч авах гэж оролдохыг хэлнэ. “Phishing” гэдэг үг 1995 оны үед гарч ирсэн бөгөөд интернэт нууц үг санхүүгийн мэдээлэл авах гэж интернетийн далай руу өгөөш буюу и-мэйл явуулдаг байсан байна. “ph” гэдэг нь хакерийн “f” үсэгний орлуулга бөгөөд энэ нь 1960 оны үе дэх хакингийн энгийн арга болох утсаар хулгайгаар ярих буюу “phreaking” гэдэг үгнээс үүдэлтэй. Өмнө нь фишерүүд AOL вэб сайтын кодыг авч, яг AOL-ийн вэб шиг хэрэгчийн мэдээллийг авах хуудсууийг хийж, үүнийхээ линкийг мэйлдээ хавсарган илгээдэг байсан байна. Фишинг дайралтад 3 үндсэн үүрэгтэй фишерүүд оролцдог. Эхлээд мэйл илгээгч их хэмжээний мэйл илгээдэг (ихэчвлэн ботнетээр) бөгөөд тухайн мэйл нь хуурамч вэбтэй холбогдсон байдаг. Дараа нь collectors буюу цуглуулагч нь хуурамч вэбийг бэлтгэн хэрэглэгчийн мэдээллийг авна. Эцэст нь casher нь хэрэглэгчийн нууц мэдээллийг ашиглан мөнгө гарган авдаг.
 
[[File:Example-1.png|thumb|'''Зураг 1.''' Мөнгөний эргэлт|x400px]]
Сүүлийн үеийн судалгаагаар эдийн засгийн институт нь олон нийтийн медиа болон тоглоомын сайтуудын мөн адил фишерүүдийн бай болсоор байгааг харуулсан. Зарим чанартай програмууд мөнгөөр үнэлэгдэхүйц олон хэрэглэгчийн хувийн мэдээлэл агуулж байдаг учир фишерүүдийн бай болсоор байна. 2012 оны нэгдүгээр сарын байдлаар АНУ нь фишингийн залилан (43%) хийдэг хамгийн том төв байсаар байна. Дараа нь Герман (6%) орсон ба дараагаар нь Австрали, Испани, Бразил, Канад, Их Британи, Франц, Нидерланд, Орос тус тус жагссан байна. Хүн амын талаас авч үзвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү фишингэд өртөх нь их байдаг ба тэр дундаа 18-аас 25 насныхан бусад насны хүмүүсээс илүү өртөмтгий байдаг
 
== Фишингийн төрөл ==