Төвхөн хийд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Жааз Буддын шашны хийд |нэр =Төвхөн хийд |зураг = TövkhönKhiid2.jpg |image size = 250 |alt = |тайлбар =Төвхөн..."
 
No edit summary
Мөр 25:
|footnotes =
}}
'''Төвхөн хийд''' нь Монгол Улсын [[Өвөрхангай]], [[Архангай]] аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км зайд [[Орхоны хөндийн соёлын дурсгал|Орхоны хөндийд]] орших, Монголын [[Буддын шашин|Буддын шашны]] хамгийн эртний хийдүүдийн нэг юм.
 
1648 онд анхдугаар [[Жавзандамба хутагт]], өндөр гэгээн [[Занабазар]] 14 настайдаа далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ "Дубхан" буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар "Төвхөн" гэгдэх болсон түүхтэй.