Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
ёчмыөбмыөбём
Мөр 65:
1626 онд Манж-зөрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймагийг довтолж хүн мал олоныг олзолж авчээ.
1626 оны 5-р сард “Хүндэлэнг хаан” Нурхачи баатур 10,000 цэрэгээр найман замаар довтолж, Хатун гол (Шар мөрөн)-ийг гаталж Баарин аймагийг довтолж Наннуг тайжийг хороон, Баарин, аухан, найман, ар хорчин, оннигуд, хишигтэн аймагуудын нутагийг эзлэн авч, намар 10-р сард манжийн цэрэг Жаруд аймагийг довтолж Бага Дархан тэргүүтэй 14 тайжийг талж буцжээ.
 
Халхын зүүн гарын Шолойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэнгийн
эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж Сэцэн ханы нутгаас Түшээт ханы нутгийг дайран өнгөрч 1631 онд [[Харчин]], [[Түмэд]], [[Ордос]], [[Юншээбүү|Юншээбү]], [[Асуд]] аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёдууд хөхүүлэн өөгшүүлсэн нь дамжиггүй юм.
 
Халхын ноёдын олонхи нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, тэднийг дэмжсэн Манжийн хамтарсан хүчинд Лигдэн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай хэмээн болгоомжилж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ.
1627 оны үед лигдэн хаан баруун гурван түмэнг ( Ордос, Харчин, Түмэд ) дайлах чимээг сонссон ар Халхын Засагт хан , Хотгойдын Алтан хан нар тагнуул туршуул явуулж байдлыг ажиглах гэхэд Лигдэн хаан тэднийг нь барьж аван цөмийг нь алжээ. Энэ мэт байдлаас болон ерөөс Лигдэн хааныг ар Халхад цэргэлэх нь гэж сандарсан ар Халхын ноёдуудын дунд багагүй хөл үймээн болж эсэргүүцэн тэмцхээр бэлдцгээжээ.
1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд элч зарж байсан төдийгүй Лигдэнгийн “аюулаас” аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаар орох асуудлыг татгалзахгүй байсан нь “Өөрийн төрөлдөө захирагдсанаас өрөөлийн дор боолчилогдсон нь дээр “------гэх СОНГОЛТЫГ буй болгосон юм.
 
Халхын ноёдуудын дундаас Лигдэн хутагт хааны тэмцэл нийт Монголын тусгаар тогтнолын хэрэгт гүн холбогдолтойг ухамсарлан түүний тэмцлийг дэмжих талыг баримталсан Цогт хунтайжаас өөр түүхэнд нэр гарч тэмдэглэгдсэн хүн алга байна.
1624 онд Лигдэнг хаан ширээнд суусны 20 жилийн ойг тохиолдуулан Цогт тайжийн хаданд сийлүүлсэн 7 бадаг шүлэг, дагалдвар бичээсэнд түүний улс төр, гүн ухаан, шашны үзэл бодрол тусгалаа олжээ. Шүлэгт авга эгч Халуутыгаа санан мөрөөдөх сэтгэлээрээ дамжуулан Лигдэн хааныг
дэмжсэн санаагаа илэрхийлэхдээ:
 
«Халх Оннигудын газар хол болбоос бээр
Хайрлан санагалзах агаар нэгэн буй заа»
«Эх нь ганц хуугээ хайрлах мэгп
Элдэв уйлээр харилцан пгуслалцах болтугай» хэмээгээд дагавар
бичээсэнд:
 
«Дээд тэнгэр хийгээд хаан, хатан ба аливаа ачтан хумуүнээ мөргөм
.. Тэргүүн хэсэг. Манж Чин улс Монголыг байлдан дагуулсан нь
Чингис хааны үр Очир хааны ач Халхын Цогт тайжиин зарлигаар
Лайчин хиа, Гүен баатар хоёр,
Монголын Хутагт хааны учир
Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо
Жилийн эх модон хулгана жил, Сарын эх гал барс сарын арван таван
их цагаан өдрөө, Хас эрдэнэ мэт хаданд бичив...» хэмээжээ.
 
Дээр өгүүлсэнчилэн Ар Халхын ноёдууд Лигдэн хааныг дэмжих нь бүү хэл оргож боссон албат аймагуудыг нь орогнуулан эсэргүүцэж улмаар Лигдэн хааны эсрэг тэмцэхэд нь өдөөн турхирч байлаа. Нөгөө талаар Ар Халхад шургалан орж ирсэн Авга болон Цахарын баруун гарын Сөнид, Үзэмчин, Хуучид эдгээр аймагууд нь Халхын зүүнгарын Шолойг “Сэцэн хан” цол өргөмжилж түүний албат болсон байна. Энэ үүднээс авч үзвэл Халхын Сэцэн хан аймагийхан Манж Чин улс болон түүнд дагар орсон Өвөрлөгчидийн хамт Лигдэн хааны эсрэг хэд хэдэн удаагийн дайнд оролцсон гэж үзэж болох юм.
 
=== Сүүл үеийн цэрэг дайн ажиллагаа ===
Айшин гүрэн болон арын аймагууд ( Ар Хорчин , Оннигуд, Дөрвөн хүүхэд, Исүд) нь Монголын ( Цахарын ) хаан Лигдэнгийн эсрэг цэрэг улс төрийн холбоо байгуулсанд 1630 онд Лигдэн хаан эдгээр урвагчидыг болон ар ХалхрууХалх руу зугтаасан аймагуудыг залхан цээрлүүлэх дайн явуулсан байна.
Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймагууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харъяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмэний ( Ордос, Түмэд ) цэргийг дайчилсан байна.
Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харъяат Авга нар л Лигдэн хаантай нилээд тулсан бололтой байна. [[Ар хорчин|Ар Хорчин]], [[Оннигуд]], [[Дөрвөн хүүхэд]] нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичигийн данс”-нд буй нэгэн захидалд :
 
...” Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад, гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүеэн ирж хэлэлцэж, Халх жононтой угтаж гарав гэнэм”... гэжээ.
Мөн ...” Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй”...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдгэлсэн байна.
 
Урвагч нарт хорссон Лигдэн хаан 1631 онд Хянганы нурууг давж урвасан Хорчин тэргүүтэй аймгуудад цохилт өгчээ.
 
Лигдэн хутаг хаан ,Халхын Цогт хунтайж , Түвэдийн Занба хаан Данзанвамбо , Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин,Харчин , Аохан , Баарин,Жарууд, Найман , Түмэд , Ар хорчин , Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж , Хянганы давааг давжээ.