Феррари: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 42:
 
==Цоройж буй морь==
Тус маркийн эмблем нь шар өнгийн дэвсгэр дээр хар өнгийн морины дүрсийгдүрс болон SF (Скудериа Феррари, монголоор уралдааны жүчээ Феррари) үсэгнээсүсгээс бүрдэнэ. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг [[дэлхийн нэгдүгээр дайн]]д онгоцондоо бэлгэдэл болгон хэрэглэж байжээ. Франческо Баракка нь агаарын тулалдаанд олон олон ялалт байгуулж яваад 1918 оны зургаадугаар сарын 19-нд буудуулан үхсэн ба тун удалгүй үндэсний баатраар тодров. Франческо өөрийн сөнөөгч онгоцондоо цоройж байгаа морины дүрсийг зуруулсан учир нь тэрбээр морин цэргийн хороонд байснаас үүдэлтэй аж. Энцо Ферраригийн дүү Дино нь дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн бөгөөд тэр Франческотой хамт нэг нисэх ангид хамрагддаг байснаас түүний онгоцон дээр ч цоройж буй морины дүрс зураастай байсан аж. Үүнээс гадна бас нэгэн батлагдаагүй онол байдаг нь, германы нэг нисгэгч Штутгарт хотын сүлдийг онгоцон дээрээ зуруулсан байсныг Франческо хуулсан гэдэг. Мөн германы автомашин үйлдвэрлэгч [[Порше]] ч мөн Штутгарт хотын сүлдийг тус хотын Цуффенхаузен дүүрэгт байрлах өөрийн үйлдвэрийн маркийн тэмдэг болгон ашигласан аж.
 
1932 онд Энцо Феррари [[Равенна]]д болсон авто уралдаанд оролцон түрүүлчихээд явж байгаад Франческо Бараккагийн ээж Контесса Паолина Бианколитай таарчээ. Тэгэж уулзахдаа Франческогийн ээж түүнд морины дүрсийг эмблем болгон хэрэглэхийг санал болгосон байна. Гэвч энэ эмблемийг бүр хойно 1932 оноос эхлэн [[Спа-Франкоршам авто тойруулга|Спа-Франкоршам]]д [[Алфа Ромео]] ашиглан оролцож байгаа [[Скудериа Феррари]]гийн тэрэгт л хэрэглэх зөвшөөрөл авчээ.