Феррари: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 42:
 
==Цоройж буй морь==
Тус маркийн эмблем нь шар өнгийн дэвсгэр дээр хар өнгийн морины дүрсийг SF (Скудериа Феррари, монголоор уралдааны жүчээ Феррари) үсэгнээс бүрдэнэ. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг [[дэлхийн нэгдүгээр дайн]]д онгоцондоо бэлгэдэл болгон хэрэглэж байжээ. Франческо Баракка нь агаарын тулалдаанд олон олон ялалт байгуулж яваад 1918 оны зургаадугаар сарын 19-нд буудуулан үхсэн ба тун удалгүй үндэсний баатраар тодров. Франческо өөрийн сөнөөгч онгоцондоо цоройж байгаа морины дүрсийг зуруулсан учир нь тэрбээр морин цэргийн хороонд байснаас үүдэлтэй аж. Энцо Ферраригийн дүү Дино нь дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн бөгөөд тэр Франческотой хамт нэг нисэх ангид хамрагддаг байснаас түүний онгоцон дээр ч цоройж буй морины дүрс зураастай байсан аж. Үүнээс гадна бас нэгэн батлагдаагүй онол байдаг нь, германы нэг нисгэгч Штутгарт хотын сүлдийг онгоцон дээрээ зуруулсан байсныг Франческо хуулсан гэдэг. Мөн германы автомашин үйлдвэрлэгч [[Порше]] ч мөн Штутгарт хотын сүлдийг тус хотын Цуффенхаузен дүүрэгт байрлах өөрийн үйлдвэрийн маркийн тэмдэг болгон ашигласан аж.
 
1932 онд Энцо Феррари [[Равенна]]д болсон авто уралдаанд оролцон түрүүлчихээд явж байгаад Франческо Бараккагийн ээж Контесса Паолина Бианколитай таарчээ. Тэгэж уулзахдаа Франческогийн ээж түүнд морины дүрсийг эмблем болгон хэрэглэхийг санал болгосон байна. Гэвч энэ эмблемийг бүр хойно 1932 оноос эхлэн [[Спа-Франкоршам авто тойруулга|Спа-Франкоршам]]д [[Алфа Ромео]] ашиглан оролцож байгаа [[Скудериа Феррари]]гийн тэрэгт л хэрэглэх зөвшөөрөл авчээ.
 
Шар дэвсгэр өнгийг Энцо Феррари нэмсэн нь, түүний төрсөн хот [[Модена]]гийн бэлгэдэл өнгө бөгөөд тухайн үед компаний төв байр тэнд байрлаж байсан юм.
 
== Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор) ==
Уралдааны автомашины загварууд нь ч тэр, гудамжны зориулалттай автомашинуудын нэр нь ихэнхдээ ямар нэгэн тоотой байх ба энэ тоог тайлан унших боломжтой байдаг.
 
Эдгээр тоо нь Дино-оос бусад тохиолдолд дандаа нэг цилиндрийн эзэлхүүний хэмжээг бүхэлтгэн авсан байдаг. Хэрвээ энэ тоог цилиндрийн тоогоор нь үржүүлбэл нийт эзэлхүүний хэмжээ нь гарна. Жишээлбэл: 275 (цилиндрийн тоо 12) гэж байвал 12 x 275 см³ = 3,3 л, 625 (дөрвөн цилиндрт цуваа байршилтай хөдөлгүүр) тохиолдолд 4 x 625 см³ = 2,5 литрийн багтаамжтай гэх мэт.
 
<gallery widths="200" perrow="5">
Ferrari 125 S fl.jpg|[[Феррари 125]], 1947 он
Line 49 ⟶ 58:
Ferrari 288 GTO front.jpg|[[Феррари 288 GTO]], спорт автомашины загвар
Ferrari 488 GTB.jpg|[[Феррари 488]], 2015 оноос хойш
Ferrari500F2.jpg|Альберто Аскари, Луижи Виллорези нар [[Феррари 500]]-р [[1952 оны Формула-1]]-д уралдаж буй нь
Von Trips, Clark and P. Hill at 1961 Dutch Grand Prix.jpg|[[Феррари 156]] (1961)
Formula one car.jpg|[[Феррари F2003-GA]] (2003)
Sebastian Vettel-Ferrari 2015 (2).JPG|[[Феррари SF15-T]] (2015)
</gallery>