Моторт спорт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
[[File:Formula Truck 2006 Interlagos Volkswagen leads.jpg|thumb|right|[[Трак Расинг]]]]
[[File:Kirby Chambliss racing in Perth.jpg|thumb|right|[[Агаарын уралдаан]]]]
'''Моторт спорт''' нь [[хөдөлгүүр]]т [[тээврийн хэрэгсэл]] оролцсон бүх [[спортын төрөл|спортын төрлийг]] нэрлэх ба жолооч тээврийн хэрэгслийг аль болох богино хугацаанд барианд оруулах нь тус спортын зорилго юм. Чухал уралдааны тоонд [[авто спорт]], [[карт спорт]], [[мотоциклийн спорт]], [[моторт завьнызавины уралдаан]]ууд орно. Үүнээс гадна тусгай тээрвийнтээврийн хэрэгслийн уралдаанууд болох [[трактор]] ([[тракторын уралдаан]]), [[ачааны автомашин]] ([[трак расинг]]), [[нисэх онгоц]] ([[агаарын уралдаан]]) ч моторт спортод ордог.
 
Хууль бус гудамжны уралдааныг моторт спортод тооцдоггүй. Учир нь орчин үеийн моторт спортын наад захын стандартыг хангахгүйн дээрээс тогтсон дүрэм байхгүй, уралдаанд оролцоогүй гуравдагч этгээд буюу хөндлөнгийн замын хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулах магадлал өндөртэй юм.
 
"Автомашинаар Бээжингээс Парис руу" хэмээх нэрийн дор 1907 онд зохион явагдсан уралдаан нь (албан ёсоор зохион байгуулагдсан) анхны моторт спортын уралдаан байв. Энэхүү уралдаан нь нэг талаас техникийн хөгжил дэвшлийг спорттой холбосон, нөгөө талаас анхны моторт спортын тамирчдын адал явдалд дуудлагаар бий болжээ.
 
==Түүх==
===1900 оны үе===
Моторт спорт нь 19-р зууны сүүлээс анхны тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дунд зохион явуулж байсан бооцоот уралдаанаас үүсэлтэй. Автомашины техник, технологи тийм сайн хөгжөөгүй, муу замтай зэргээс шалтгаалан түүнийг тэсэх чадвартай, найдвартай тээврийн хэрэгсэл гэдгийг нь баталгаажуулдаг байлаа. [[Морь]], [[унадаг дугуй]], [[галт тэрэг|галт тэргийг]] бодвол уралдаж буй тээврийн хэрэгслийн дээд хурд харьцангуй өндөр байсан ч, тэр хурдаа удаан хугацаагаар үргэлжлүүлэх нь байнга гарах жижиг эвдрэлээс шалтгаалан хангалтгүй байжээ. Түүнчлэн [[Шатахуун түгээх газар|шатахуун түгээх сүлжээ]] дутагдалтай байсан тул эмийн сангаас бага бага хэмжээгээр [[шатахуун]]аа авдаг байв.
 
[[Тур де Франс]]тай адил автомашин, мотоциклийн уралдаанууд ихэвчлэн томоохон өдрийн сонингуудаассонинуудаас зохион явуулж байсан. Ийм уралдаанууд нь нэг бол тойрог замын уралдаан эс бөгөөс нэг том хотоос нөгөө том хот руу уралдсан уралдаан болдог байв. Анхны автомашины уралдаан нь 1894 оны долоодугаар сарын 22-нд [[Парис]]аас [[Руан]] хүртэл явагдсан бол анхны уулын уралдаан нь 1897 оны нэгдүгээр сарын 31-нд [[Ницца]]гаас 17 километрийн өгсүүр зайд байх уулын тосгон [[Ла-Тюрби]] хүртэл зайд зохиогдсон аж.