Отгон сум: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit |
|||
Мөр 53:
== Газар нутгийн түүх ==
Отгон сум нь 18-р зууны үед халх дөрвөн аймаг, шавь 7 хошууны үед засаг захиргааны ямар зохион байгуулалттай байсан нь тодорхойгүй боловч настай хүмүүсийн ярьснаар нутгийн уугуул иргэд орон нутгаа орхиод одоогийн Архангай аймгийн Чулуут , Баянхонгор аймгийн Байдраг зэрэг сумын нутагт суурьшиж орон нутагт ядуугийн улмаас болон томоохон лам буюу ноёдын шарилын сахиулаар хангай талд өндөр Жамба говьд Шижээ гэлэн хоёрхон айл үлдэж нутаг эзгүйрэхэд Хан хөхий нутгаас /одоогийн Увс аймаг/ Цэцэн Сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатын хамт нүүж ирж нутагшсанаар сайн ноён хан аймгийн хошууч бэйсийн хошууны эхлэл буй болж нутаг усны хувиарлалт хийхээр аймгийн чуулган болж
За чи Хөхөөгийн даваанаас Буянт голыг уруудаж аль хүртэл газар нутаг авах вэ гэхэд Гомбожав мэргэн туслагч -Ноёд минь би хөхөөгийн даваанаас даага унасан хүүхэд дагуулж Буянт голыг уруудаад хаана даага эцнэ тэр хүртэл авъя гэсэн гэдэг.Тэгээд хавар эрт сургаж цагаашруулсан хусран даагыг хүүхдэд унуулан эхийг нь хөтлөн давхилгүй гэлдрэлгүй шогшуулаад байсан юм гэнэ билээ.Харин үдэлж унд хоол болоход даагаа эхэд нь хөхүүлээд өвс идүүлэлгүй явсаар Цагаан тохой гэдэг газар очиход нь даага эцэх шинжгүй байсан учир ноёд түшмэд нар цааш явахыг зогсоосноор анхны хошуу нутгийн хилийн зааг тогтоогдсон домог байдаг.
|