Вольтер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
Шоронгоос гарсны дараа дээрх жүжгээ анх Аруэ дэ Вольтер '''''(Voltaire)''''' нэрээр гаргасан гэдэг. зарим эх сурвалж энэ овог түүний эхийн төрсөн нутаг Эр-Во (францаар "вольт" гэж бичигдэнэ)гэсэн нэрээс гаралтай гэдэг бол бас le jeune (бага) гэдэг үгэнд ордог үсгүүдийг өөрийнхөө овогт шингээснээр ийм нэр үүсгэсэн ч хэмээлцэх нь бий.
 
Ер бусын ажилчзалхуу хичээнгүйноомой Вольтер гүн ухаан олон талт ажлаас гадна утга зохиолын бүхий л төрөл зүйлээр авьяасаа сорьсон юм. Тухайн үедээ гоц хүн байсан тул ихэс дээдэс түүнтэй тун болгоомжтой харьцдаг байжээ. Францын ван XV Людвиг Вольтерт гүн хүндэтгэл үзүүлдэг, XIV пап Бенедикт бэлэг сэлт ирүүлдэг, Оросын II Екатерина түүнтэй захидлаар харилцдаг,Пруссын II Фридрих ван бүр шүтэн биширдэг байсан аж. Вольтер их ван Фридрихд "Эрхэм дээдэс" гэж бус,"Эрхэм хүн та" гэж ханддаг байсан бөгөөд вантан ч Вольтер:
- Хэрэв би Францад очвол хамгийн түрүүнд "Вольтер хаа байна?" гэж асуух болно. Ван ч, ордон ч, Парис ч, Версаль ч, эмэгтэйчүүд ч, зугаа цэнгэл ч, найр наадам ч надад сонин биш. Зөвхөн та л надад гойд санагддаг гэж хэлж асан удаатай. Гэвч Вольтер шударга хүн байсан тул харгис, балмад, хэмжээгүй эрхт чөлөө, шашин шүтлэгээ сонгох боломж, чөлөөт худалдааг тууштай дэмжин сурталчилдаг байв. нийгмийн шинэчлэлийн төлөөх үзэл, хурц ухаан, гашуун үгнээсээ болоод их эрдэмтэн насан туршаа нэг газар суурьшин амьдрах бололцоогүй, хөөгдөн цагаачилж явсан билээ.