Зүйл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:Биологийн ангилал.png|right|150px]]
'''Зүйл''' хэмээх нэр томьёо нь тухайн амьтан, ургамлын төрөл янзыг илэрхийлэх [[биологийн ангилал|биологийн ангиллын]]ын эцсийн нэгж. Нэг ижил бүх амьтан ургамал нэг зүйлд хамаарагдана. Жишээлбэл бүх саарал чоно ''Canis lupus'' хэмээх нэг зүйлийн амьтан бол хүн ''Homo sapiens'' гэсэн өөр зүйл амьтан мөн. Зүйлчлэн хуваахын нэг чухал үндэс нь хүнээс хүн, шонхроос шонхор төрж, үрждэг тул өөр хоорондоо чөлөөтэй үржилд орох боломжтой хэсэг бүлэг амьд биесийг нэг зүйлд хамаарч байгаа бодьгал амьтад гэнэ. Хэдий энгийн ч гэлээ зүйл хэмээх шинжлэх ухааны нэршлийг энгийн хүн яг таг тодорхойлж ойлгоход хэцүү, нилээд хийсвэр утгатай.<ref name=general>Wilkins, John 2006. Species, kinds and evolution. ''Reports of the National Center for Science Education''. '''26''' (4), 36–45. [http://ncse.com/rncse/26/4/species-kinds-evolution]</ref> Учир нь зүйл хэмээх үг нь монгол хэлнээ олон янзын салаа утгатай байдаг. Англи хэлний зүйл хэмээх үг ч адил олон салаа утгатай.<ref name=list>Wilkins, John 2008. Species concepts in modern literature: summary of 26 species concepts. ''Reports of NCSE'' '''26''' (4). [http://ncse.com/evolution/science/species-concepts-modern-literature]</ref>
 
Зүйл бол тухайлсан нэгэн амьд биет, жишээлбэл саарал чоно нэг зүйл бол түүнтэй төстэй боловч яг ижил биш жакал бас нэгэн тусдаа зүйл болох боловч хоёул хамтдаа нэгэн ижил төрөлд багтана. Цаашлаад бүх төрлийн чоноос гадна бүх төрлийн үнэгийг багтаасан нэг овогт багтах ба уг нийтлэг овгийг Нохойнхон хэмээдэг. Энэ мэтчилэн бүх махан идэштэн амьтдыг багтаасан Махан идэштний багт хамаарна. Махан идэштний баг нь бүх сүүгээр бойжигч амьтдыг багтаасан Хөхтний анги, хөхтний анги нь бүх сээр нуруу буюу хөвчтэй амтадыг багаасан хөвчтөний хүрээнд хамаардаг. Хөвчтөний хүрээ нь амьтны аймагт харьяалагддаг. Амьтны аймаг нь ургамлын аймаг болон бусад аймгуудтай нийлж нийт амьд биесийг бүрдүүлнэ. Энэ мэтчилэн бүх амьд биес зүйлээс эхлэн бүлэглэн хуваагддаг.