Зонхов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.23.51.17 (яриа)-н хийсэн засваруудыг Luvsandagva-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 1:
(түвд хэлээр ཙོང་ཁ་པ་; Tsong-kha-pa [1357] [1419]) Буддын шашныг шинэтгэгч, гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхов (жинхэнэ нэр нь Лувсандагва) нь 1357 онд Төвдийн Амдо мужид буюу Хөх нуурын "Зонх " хэмээх нэртэй газар мэндэлжээ. Зонх гэдгийг монгол хэлнээ орчуулбал газрын хүн хэмээсэн утгатай. Тэрээр олонд төрсөн нутгийнхаа нэрээр “[Зонхов]” хэмээн алдаршсан байна. Лувсандагва нь монгол хүн болох талаар "Агваанчойндор гуайн ярьсан монгол, түвд шашны аман түүх " хэмээх номны 388-393-р хуудсан дээр гарсан байдаг. Зонхов гэгээнтнийг монгол хүн болох талаар Түвдийн сурвалж бичигт түүнийг монгол хүн хэмээн бичсэн буй. Түүнийг буддын уламжлалт түүхэнд хоёрдугаар Будда, Манзуширийн хувилгаан гэж үздэг/ мөн одоо төгс гэгээрсэн их багш Чинхай гэж үздэг/.
Тэрээр таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи хэмээх шастир, Охин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг бүтээл туурвижээ.
Түүний 18 боть бүтээлээс хамгийн алдартай нь Бодь мөрийн зэрэг юм. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.