Интернэт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б fixing broken link
Мөр 11:
 
== Түүх ==
Интернэт анх АНУ-ын цэрэг дайны тагнуулын зориулалтаар 1969 онд байгуулагдсан ARPANET сүлжээ бөгөөд 1980-аад оны үед INTERNET, MILNET хэмээн хуваагдаж, INTERNET-ийг 1990 оны үед хүйтэн дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтийн мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гарсан гэдэг. Өнөөдөр интернэтийг мэдээллээ түгээх, мэдээлэл авах зорилгоор вэб сайт байрлуулах, хоорондоо харилцах зорилгоор электрон шуудангийн гэсэн хоёр үндсэн хэлбэрээр ашиглаж байна. Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог ажгууаж. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ. Харин одоо интернэт нь Эзэмшигч (Host). Өртөө (Router), Үйлчлүүлэгч (Client) ба Холболт (Connection) гэсэн хэсгүүдээс тогтсон нарийн систем юм. Эзэмшигч болон Үйлчлүүлэгч компьютерийг энэ бүлэгт хожим тайлбарлана. Одоохондоо таны компьютер ”Үйлчүүлэгч” гэсэн ангилалд хамаарагддаг гэж ойлгож болно. Таны компьютерээс аливаа өгөгдөл мэдээг ”багц” хэлбэртэй дамжуулна. Энэ багцыг, таны өгөгдлийг агуулж бас очих болон буцах хаягийг асуусан дугтуйтай адилтгаж болно. Таны компьютер, бүр нарийвчлан хэлбэл түүний програмын систем таны өмнөөс энэ багцыг бэлтгэдэг юм.
 
==Холболт==
Мөр 41:
Интернэтэд холбогдох нь хялбархан боловч доорх алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд:
 
Нэгдүгээрт. Өөрийн ажиллаж амьдардаг нутаг дахь, таныг интернэтэд холбож түүний үйлчилгээгээр хангаж өгч чадах ямар нэгэн компанийг сонгож авах хэрэгтэй. Ийм компанийг Internet Service Provider (ISP – интернэтийн үйлчилгээ хангагч) гэж нэрлэдэг. Интернэтээр үйлчлэгч компаниуд үнэ болоод үйлчилгээний чанараараа ялгаатай байж болно. Ингээд ямар нэг ISP-ийг сонгож, үйлчилгээг тохиролцож гэрээ байгуулсан бол хоёрдугаарт компьютер дээрээ тохирох програмын системийг суулгах шаардлагатай болно. Ихэнхи тохиолдолд таны ISP танд тусалж, програмыг суулгаж тохируулга хийж өгдөг. Танд э-мэйл буюу цахилгаан шуудангийн програм болон вебтэй ажиллах ямар нэг програм зайлшгүй шаардагдана. Гэхдээ Монгол улсад бид гол төлөв IBM фирмийн персональ компьютер (PC), түүний програмын орчин Windows системийг хэрэглэдэг учраас энэ системийн Internet Mail (интернэтийн шуудан), Internet Еxplorer (интернэтийн хайгуулчин) зэрэг програм Windows системд суулгагдсан байдаг тул тэнд зохих тохируулга хийхэд хангалттай байдаг юм. Програмтай болсноор интернэтэд хандаж түүнийг ашиглахад бэлэн болдог юмболно.
 
===Яаж интернэтэд холбогдож ажилладаг вэ?===