Рихард Вагнер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 115 interwiki links, now provided by Wikidata on d:q1511 (translate me)
No edit summary
Мөр 7:
 
1827 онд Лейпцигтээ гэр бүлийхэнтэйгээ нүүн ирж, гармоний анхны хичээлээ заалгажээ. 1828 онд [[Людвиг ван Бетховен|Бетховений]] 7 ба 9-р симпоныг сонссоныхоо дараа 9-р симпоны хөгжмийн найруулгыг төгөлдөр хууран дээр бичсэн нь Рихардад ихээхэн урам зоригийг өгсөн ажээ. [[Вольфганг Амадей Моцарт|Моцартын]] D минор хөгжмийн бүтээлийг сонсоод дан ганц төгөлдөр хуур хөгжимд зориулсан сонатын бүтээл бичихээр шамдах болсон нь цаашлаад найрал хөгжмийн удиртгалын эхлэл байлаа.
 
 
1831 онд Лейпцигийн Их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж, 1833-1842 оны хооронд амьдрал нь түгшүүртэй байдал үүссэн бөгөөд энэ хугацаанд Вюрцбург хотын театрт найрал дууны багш, Магдебург, Кёнигсберг, Риг хотуудын дуурын ордонд хөгжмийн найруулагчаар, Норвег улс, Лондон болон Парис хотуудад байхдаа '''''Фауст''''' хөгжмийн удиртгал, '''''Нисдэг Голланд''''' дууриа бичсэн түүхтэй. 1842 онд [[Дрезден]] хотод ''Риенц, сүүлчийн индэр'' хэмээх гурав дахь дууриа бичиж дуусгажээ. II Фрэдрих Аугуст хааны 1849 оны дөрөвдүгээр сард батлагдсан шинэ үндсэн хуулийг эсэргүүцсэн Оросын анархист үзэлт М. А. Бакунин тэргүүтний тавдугаар сарын бослого дэгдэж Дрезденд эмх замбараагүй байдал үүссэн ба бослогод идэвхитэй оролцсон Вагнер [[Швейцари|Швейцарийн]] Цюрих хот руу дүрвэж, тэнд байхдаа ''''''Нибелунгийн бэлзэг''''' баатарлаг түүхийг харуулсан дөрвөн бүлэгт дуурийнхаа (''Рейний алт '', ''Валкир'') хоёр дуурь болон '''''Тристиан, Изольда хоёр''''' дуурийг тус тус бичжээ. 1858 оны богино хугацаанд [[Итали|Италийн]] [[Венец]], [[Швейцари|Швейцарийн]] Люцерн, [[Австри|Австрийн]] [[Вена]], [[Франц|Францын]] [[Парис]], Германы [[Берлин]] зэрэг хотуудаар явж газар үзжээ.
Line 233 ⟶ 232:
 
{{DEFAULTSORT:Вагнер, Рихард}}
[[Ангилал:1813 онд төрсөн]]
[[Ангилал:1883 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Германы хөгжмийн зохиолчид]]
[[Ангилал:Герман хүн]]