Хөх Орд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Хөх Орд''' гэдэг нь Ижил мөрний хөвөөгөөр нутаглаж байсан монголын нэгэн ханлиг юм...."
 
No edit summary
Мөр 4:
 
==Түүх==
Хөх Орд нь 13-р зууны дундуур монголчууд болон тэдний хамсаатан [[Түрэг|түрэгүүд]] Ижил мөрний хөвөөнд суурьшсанаар үүссэн түүхтэй. [[Оросын Холбооны Улс|Оросын вангууд]] Хөх Ордны шууд удирдлага дор буюу эзэмшилд нь байсан учраас сүүлд бий болсон [[Алтан Орд]]ны улсын чухал бүрэлдэхүүн хэсэг байлаа.
 
Хөх Ордны улсын анхны хаан нь [[Чингис хаан]]ы хамгийн ахмад хөвүүн болох [[Зүчи]] байв. Зүчийн эзэмшил нутагт сибирийн баруун талаас эхлээд [[каспийн тэнгис]] хүртэл байсан бөгөөд эдгээрийг монголчууд баруун зүгт хийсэн аян дайнуудаар (жишээ нь 1223 оны хийсэн [[Калка голын тулалдаан]]) эзлэн авчээ. Зүчийн хаан ширээг түүний хоёр дахь хүү Бат хаан ([[Орд]] татгалзсан учир) залгамжлан авч, 1236-1240 онуудад [[Киевийн Русь]] руу аян дайн хийв. Үүний дараа тэрбээр Ижил мөрний хөвөөнд суурьшин өөрийн Орд улсыг байгуулсан нь Хөх Ордыг үгүй болгох шалтгаан болов. Түүний ах [[Орд]] нь Батын эзэмшил нутгийн зүүн талын хагаст хаан суун үлджээ.