Жавзандамба хутагт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 21:
Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн анхдугаар хөвгүүн болж, Түшээт ханы ойрад хатан Ханджамцаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.
Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.
Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'аянгатцэцэн билэг - (жнана)-цэцэн, билэгаянгат - (важра) ' гэсэн утгатай Санскрит гаралтай үг.
Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ.