Зах зээлийн сегментчлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 66:
 
===Ялгаварлах маркетингийн стратеги===
Ялгаварлах маркетингийн стратеги (differentiated marketing)-ийг сонгосоноор компани зах зээлийг тодорхой сегментүүдэд хуваан, хамгийн сайн тохиромжтой гэж үзсэн хоёр ба түүнээс дээш сегментийг зорилтот зах зээлээр сонгож, тус бүрт нь тохирсон маркетингийн иж бүрдлийг боловсруулна (зураг 4).
Ялгаварлах маркетингийн стратегээс жишээлбэл: “Procter & Gamble” компани гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд охидуудад Cover Girl, бүсгүйчүүдэд Max Factor гэсэн хоёр брэндийг тус тусад нь зориулан гаргадаг. Эдгээр брэндүүд тус тусын зах зээлийн онцлогт нийцсэн шинж чанартай байдаг. Ингэж хэд хэдэн брэндийн ялгаатай сегментүүдэд санал болгосноор компани ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилго тавьдаг. Мэдээж сегмент тус бүрт тохирсон бүтээгдэхүүн гаргах нь бизнесийн зардлыг нэмэгдүүлдэг. Олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулж үйлдвэрлэх нь нэг бүтээгдэхүүнийхээс илүү үнэтэй тусдаг. Цаашилбал, бүтээгдэхүүн тус бүрд маркетингийн хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарна. Тиймээс сегментчилэхээс үүдэн гарах зардлыг олох боломжтой ашгийн хэмжээтэй харьцуулж байж шийдвэр гаргах нь зүйтэй.