Булчин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile app edit
Tags: Mobile edit Mobile app edit
Мөр 7:
 
=== Булчингийн эдийн төрлүүд ===
 
Хүний биеийн булчин биеийн гол тэнхлэгийн хоёр талаар тэгш хэмтэй байрлах 400 гаруй булчингаас бүтнэ. Булчин нь хүний биеийн жингийн 40-50%-ийг эзэлдэг. Булчингийн эс нь агших чанартай байдгаараа бусад сэрэмтгий эсээс ялгарна. Хөндлөн судалт булчингууд нь араг ясанд бэхлэгддэг булчингууд байх ба бие махбодыг орон зайд шилжүүлэх, тодорхой хэсгийг харьцангуйгаар шилжүүлэх, тулгуур, дулаан, бодисын солилцооны үүрэг гүйцэтгэнэ. Булчингийн агшилтын үндсэн нэгж нь миофибрилл юм. Нэг булчингийн эсэд 1000 орчим миофибрилл байна. Нэг миофибрилл нь 2500 ширхэг протофибриллээс тогтоно, нэг протофибрилл нь өргөн, нарийн
филаментуудаас тогтох ба тэдгээрт актин, миозин, тропонин, тропомиозин гэсэн агшилтын уургуудыг агуулж байдаг. Эдгээр уургууд бие биеийнхээ хоорондуур гулсан орох замаар булчин агшдаг. Булчин нь үр хөврөлийн 4 дэх долоо хоногоос чихний 3, дагзны 3-5, хүзүүний 8, сээрний 12, бүсэлхийний 5, ууцны 5, сүүлний 4-5 гэсэн нийт 40 гаруй хос үежсэн хэсэг болж ялгардаг.