Женова: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 70:
|вэб хуудас =[http://www.comune.genova.it/ www.comune.genova.it]
}}
'''Женова''' (
Женова нь "Хойд Италийн гурвалжин" ([[Милан]]-[[Турин]]-Женова) гэж алдаршсан Италийн хамгийн ихээр аж үйлдвэржсэн нутгийн урд өнцөг, Итали улсын хамгийн их ачаалалтай [[далайн боомт]] хот юм. Урдуураа [[Газрын дундад тэнгис]]ийн эх газарт тулсан хэсэг болох [[Лигурын тэнгис]]ээр хүрээлэгдэх бөгөөд [[Аппенины нуруу]]ны өврөөр эргийн дагуу 30 км урт сунайн тогтсон байрлалтай.
Женова хот нь Италийн засаг захиргаа-нутаг дэвсгэрийн хуваарь ёсоор [[Лигур муж]]ийн [[Женова аймаг|Женова аймгийн]] Женова [[Италийн засаг захиргааны хуваарь|суурин (''commune'')]] гэж зүйлчлэгдэнэ. Улсын 3-р түвшний 8,100 нэгжийн нэг болох 43.6 км² нутагтай Женова сууринд 2011 оны байдлаар 608,154 хүн оршин сууж байна.<ref>
Женова хотод [[төмөрлөг]], [[хөлөг онгоц]] үйлдвэрлэл давамгай хөгжсөн. Европын 2-р том аквариум (цөөрмөг) болон дундад зууны үеэс өдийг хүрсэн уран баримал, уран зургаараа Женова хот алдартай. Өмнөх мянган жилд далайн томоохон боомт, банк, зах зээлийн газар, хүчирхэг тэнгисийн флоттой [[бүгд найрамдах улс|бүгд найрамдах улсыг]] цогцлоож байсан түүхтэй. Женовад төрсөн алдартнаас нэрлэвэл далайчин [[Христофер Колумб]], Италийн эх оронч [[Жузеппе Маззини]] нар лав байна. 1860 онд [[Жузеппе Гарибальди]] Женовагаас 1000 цэрэгтэй далайд гарч [[Сицил]] аралд газардаад [[Хоёр Сицилийн вант улс]]ыг буулган авснаар [[Италийн вант улс|нэгдсэн Итали улс]] үүссэн.
|