1 сарын 10: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
== Үйл явдлууд ==
* МЭӨ 49 – [[Юлий Цезарь]] Рубикон голыг гаталсан нь иргэний дайн эхлэх дохио болов.
* 9 – Баруун Хань гүрэн мөхөж, Шин гүрэн байгуулагдав.
* 236 – Фабиан пап Ромын шашны тэргүүний суудалд сууж, 12 дахь пап лам болов.
* 1475 – Молдавын III Степаны арми Васлуйн тулаанд Оттоманы эзэнт гүрний армийг ялав.
* 1776 – Америкийн улстөр судлаач, онолч Томас Пэйн "Нийтлэг мэдрэмж" бүтээлээ хэвлүүлэв.
* 1861 – [[Америкийн иргэний дайн]]: Флорида муж Холбооны бүрэлдэхүүнээс гарав.
* 1863 – Дэлхийн хамгийн хөгшин метро гэгдэх Лондон хотын метроны Паддингтон болон Фаррингтоныг холбосон шугам нээгджээ.
* 1870 – Алдарт бизнесмэн Жон Д.Рокэфеллер "Стандарт Ойл" компанийг үүсгэн байгуулжээ.
* 1916 – [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Оросын эзэнт гүрний арми Оттоманы эзэнт гүрний армийг буулган авав.
* 1920 – [[Версалийн гэрээ]] байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.
* 1927 – Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
* 1941 – [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: [[Грек]]ийн арми [[Клейзур]]ыг эзлэн авсан.
* 1946 – НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
* 1966 – Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.
* 1984 – АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
* 1990 – Уорнерийн харилцаа холбооны компани, Тайм компаниуд нэгдэж, Тайм Уорнер компани байгуулагдав.
* 2007 – Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
 
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1810 – АНУ-ын 23 дахь төрийн нарийн бичгийн дарга Жеремиа С.Блак (1883 онд нас барсан)
* 1864 – Оросын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Пётр Николаевич (1931 онд нас барсан)
* 1880 – Испанийн 7 дахь ерөнхийлөгч Мануэль Азаниа (1940 онд нас барсан)
* [[1883]] – [[Алексей Толстой]], Оросын зохиолч
* 1913 – Чехословак улсын 9 дэх ерөнхийлөгч Густаф Хюсак (1991 онд нас барсан)
* 1914 – БНХУ буюу Тайванийн 23 дахь дарга Юү Куо-Хуа (2000 онд нас барсан)
* 1916 – Нобелийн шагналт химич Суне Бергстром (2004 онд нас барсан)
* 1918 – Гайана улсын анхны ерөнхийлөгч Артур Чунг (2008 онд нас барсан)
* [[1919]] - [[Тэрүкүни Манзо]], сүмогийн 38 дахь [[ёкозүна]] († [[1977]])
* 1933 – Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук
* 1936 – Нобелийн шагналт физикч Роберт Вүүдроу Уилсон
* 1939 – Алтан бөмбөрцөг наадмын шилдэг туслах дүрийн шагналт Саль Минео (1976 онд амиа алдсан)
* 1944 – Алдарт жүжигчин Френк Синатрагийн хүү бага Синатра (2016 онд нас барсан)
* 1949 – Хүнд жингийн дэлхийн 2 удаагийн, 1968 оны Мехикогийн олимпийн аварга Жорж Формэн
* 1984 – Марокко улсын хөлбөмбөгч Маруна Шамах
*[[1989]] - [[EXID]] хамтлагийн [[Solji]]
 
== Энэ өдөр нас барагсад ==
* 1951 – Нобелийн шагналт зохиолч Синклейр Льюс (1885 онд төрсөн)
* 1957 – Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Габриела Мистрал (1889 онд төрсөн)
* [[1968]] – [[Бэсил Сидней]], Английн жүжигчин (* [[1894]])
* 1971 – Шанель брендийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Коко Шанель (1883 онд төрсөн)
* 1986 – Нобелийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ярослав Сайферт (1901 онд төрсөн)
* [[1990]] - [[Точинишики Киётака]] сүмогийн 44 дэх [[ёкозүна]] (* [[1925]])
* 2016 – Английн дуучин, ая зохиогч Девид Бауви (1947 онд төрсөн)
 
== Тэмдэглэлт баярууд ==
*Үндсэн хуулийн өдөр (Багамын арлууд)
 
*Фете ду Водуны өдөр (Бенин)
 
----