У Зэ Тянь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''У Зэ Тянь''' нь [[Тан улс|Тан улсын]] [[Тан Тайзун|Тайзун]], [[Тан Гаозун|Гаозун]] хаадын татвар эм, их хатан нь байсан.
{{Хаан
 
= Намтар =
Түүний жинхэнэ нэр нь '''У Мэйнянь''' гэдэг бөгөөд '''Индин гүн У Шихуо'''гийн охин юм. Түүнийг 638/639 оны орчимд хааны ордны шивэгчин болгосон. 649 онд [[Тан Тайзун|Тайзун хаан]] нас барахад тэр дөнгөж [[Хятадын хааны хатдын зэрэг дэв|ордны авхайн]] зэрэгтэй байсан бөгөөд дөнгөж шивэгчингээс дээгүүр зэрэгтэй байсан. 649 онд бусад хүүхэд гаргаагүй татвар эмсийн хамтаар '''Ган Е сүм'''д очиж лам болсон. Гэсэн хэдий ч ямар нэгэн аргаар [[Тан Гаозун|Гаозун хааны]] сэтгэлийг татаж чадаад буцаж хааны ордонд орсон. Тэр үеэс эхлээд хааны татвар эм болж, 652 онд '''Ли Хун''' ханхүүг төрүүлж, 655 онд '''Андин гүнж'''ийг төрүүлсэн. Андин гүнжийн гэнэтийн үхлийг '''Ван хатан'''д тохож түүнийг зайлуулснаар 655 онд [[Хятадын хааны хатдын зэрэг дэв|Тан улсын их хатан]] болжээ. Их хатан байх үедээ эрх мэдлээ хадгалах үүднээс маш олон хүн хорлож алсан байдаг. Тэр дотор өөрийнх нь 2 хүү, 1 охин, эгч дүүс, сурвалжит сайд ноёд, өөрийн бэрүүд, [[Тан Гаозун|Гаозун хааны]] бусад татвар, хан хөвгүүд, [[Тан Тайзун|Тайзун хааны]] дүү нар гэх мэт олон хүн түүний нөлөөгөөр амиа алджээ. 684-690 онд засгийн эрхийг атгаж, өөрийн хөвгүүдийг хаан болгож, улс орныг далдаас захирсан. Энэ бүгдийн эцэст 690 онд өөрийгөө хаан ширээнд залж, [[Тан улс|Тан улсын]] нэрийг [[У Жоу улс|Жоу улс]] гэж солиод өөрийг '''Жоу улсын эзэн хаан''' болгожээ. 15 жил хаанчлахдаа Тан улсын [[Тан Тайзун|Тайзун]], [[Тан Гаозун|Гаозун]] хаадын эзэлсэн '''[[Кугурё улс|Кугурё]], [[Түргэш|Баруун Түрэг]], [[Хөх Түрэгийн хаант улс|Зүүн Түрэг]], [[Кидан үндэстэн|Кидан]], [[Уйгур үндэстэн|Уйгур]], [[Басмал]], [[Харлуг|Харлиг]], [[Зүрчид]]''' газрыг алдаж, улс төрийн тогтворгүй байдалд хүрсэн. Энэ учраас 705 онд хаан ширээнээс огцорсон. 706 онд нас баржээ.{{Хаан
|name =У Зэ Тянь
|title =Их Жоу улсын хуанди
Line 58 ⟶ 61:
# [[Тан Гаозун]], [[Жансун хатан|Жансун хатны]] 3-р хүү. У Зэ Тянь 655 онд түүний 2-р хатан нь болсон.
 
===Нууц амрагууд буюу Жоу улсын хааны татварууд===
*# '''Хуай И''', уг нэр нь Фэн Шяобао (馮小寶) (685 онд өгсөн), Лян гүн (688 онд шагнасан) Э гүн (690 онд шагнаж, 695 онд хороосон). Дайнд олон удаагийн ялагдал хүлээснээр цаазлуулсан.
*# '''Шэн Наньчиү''' (沈南璆), эзэн хааны оточ байсан.
*# '''Жан Ижи''', Хэн гүн (702 онд шагнасан, 705 онд алагдсан)
*# '''Жан Чансун''', Жан Ижигийн ах. У Зэ Тянийг эзэн хаан байх үеийн татвар эр буюу нууц амраг нь байсан. Иэ гүн (702 онд шагнасан, 705 онд алагдсан)
 
===Үр хүүхэд===
====Хөвгүүд====
# '''Ли Хун''' (李弘) (652-675), 656 онд хунтайж болсон. 675 онд ээждээ хорлогдсон.
# '''Ли Шянь''' (李賢), (655-684), 675 онд хунтайж болж, 680 онд хунтайжаас огцорсон. 684 онд хорлогдсон.
# '''Ли СианьШиань''' (李顯), (656-710), [[Тан Жунзун|Тан Жунзун хаан]]. 684, 705-710 онд хаан суусан. Түүний 3 эхнэрүүд бүгд '''У Зэ Тянь'''д цаазлуулсан.
# '''Ли Дань''' (李旦), (662-716), [[Тан Рүйзун|Тан Рүйзун хаан]]. 684-690, 710-712 онд хаан суусан.
====Охид====
# '''Аньдин Си гүнж''', 654 онд төрөөд үхсэн. У Зэ Тянь нь Ван хатныг гүтгэж хороолгоод хатан суухдаа ашигласан гэж үздэг.
# '''[[Тайпин гүнж]]''' (665-713), жинхэнэ нэр Ли Лин юэ (李令月). 713 онд эх шигээ хаан болох оролдлого гаргаад цаазлуулсан.