Хятад: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary
Хуудсыг 'Хужаа Ангилал:Азийн орон Ангилал:Нэгдс...'-р сольж байна.
Мөр 1:
Хужаа
{{Чиглэх3|Хятад|Хятад үндэстэн}}
{{Жааз Улс
|уугуул_нэр = 中华人民共和国 →
Жунхуа рэньминь гунхөгуо
|албан_ёсны_нэр ='''Бүгд Найрамдах Хятад Ард Улс'''
[[Зураг:БНХАУ мб.png]]
|богино_нэр =Хятад
|эрх_байдал ='''[[орон|тусгаар тогтносон орон]], [[бүрэн эрхт улс]]'''
|далбааны_зураг =Flag of the People's Republic of China.svg
|сүлдний_зураг =National Emblem of the People's Republic of China.svg
|уриа =
|үндэсний_дуулал =хятадаар 《义勇军进行曲》
«Иёнжүнь жиньшинчю»
(Журамт цэргийн дуу)
[[Файл:March of the Volunteers instrumental.ogg]]
|газрын_зураг =CHN orthographic.svg
|map_caption = Дэлхийн тал бөмбөрцөгт Хятадыг тэмдэглэв
|нийслэл_хот =[[Бээжин]] (18.8 сая)
|хамгийн_том_хот =[[Шанхай]] (22.3 сая)
|албан_ёсны_хэл =[[хятад хэл]] (умард аялгуу)
|бүс_нутгийн_хэл =
|албан_үсэг = [[Ханз үсэг|хялбар ханз]] (1956, шинээр)
[[ханз үсэг|хэцүү ханз]] (уламжлалт)
|үндэс_язгуур = [[Хятадын ард түмэн]] →
91.65% – [[хятад үндэстэн]]
{{nbsp|2}}1.30% – [[жуан үндэстэн]]
{{nbsp|2}}7.05% – бусад ард түмэн
|үндэс_язгуур_он = 2010
|нутгийн_олон = [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс#Нийгэм|Хятадынхан]]
(Хятад улсынхан)
|засаглалын_хэлбэр =[[Эв хамт дэглэм]], [[нэгдмэл байгууламж|нэгдмэл
байгууламж]], нэг нам,
[[бүгд найрамдах засаг|бүгд найрамдах засагтай]]
|удирдагчийн_цол1 =Улсын дарга
|удирдагчийн_нэр1 =[[Ши Жиньпин]] (2012)
|удирдагчийн_цол2 =[[БНХАУ-ын Төрийн зөвлөл|ТЗ-ийн дарга]]
|удирдагчийн_нэр2 =[[Ли Кэчян]] (2013)
|удирдагчийн_цол3 =Улсын хурал
|удирдагчийн_нэр3 =«[[БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал|Ардын Төлөөлөгчдийн
Их Хурал]]» (АТИХ)
|удирдагчийн_цол4 =АТИХ-ын дарга
|удирдагчийн_нэр4 =Ю Жөншэн
|хууль_тогтоогч =
|түүхэн_утга = Түүхэн үйл явдал
|түүхэн_огноо1 =НТӨ 221 он
|түүхэн_үйл1 =Анхны [[Цинь улс|Чинь улс]]
|түүхэн_огноо2 =[[1912]]-[[1 сарын 1|01-01]]
|түүхэн_үйл2 =[[Дундад Иргэн Улс|ДИУ]] байгуулагдав
|түүхэн_огноо3 =[[1949]]-[[10 сарын 1|10-01]]
|түүхэн_үйл3 =БНХАУ тунхаглагдсан
|газар_нутаг_км2 =9,640,821
|нутгийн_талбайгаарх_эрэмбэ_дэс =3
|усны_эзлэх_хувь =2.8
|хүн_амын_тооцоо = 1,350,695,000 хүн <ref name="groups">{{cite web|url=http://www.stats.gov.cn/english/newsandcomingevents/t20110428_402722244.htm|title=Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census (No. 1)|publisher= National Bureau of Statistics of China|date=28 April 2011}}</ref>
|хүн_ам_тооцоолсон_он = 2012
|хүн_амын_тоогоор_эрэмбэ_дэс = 1
|хүн_амын_тооллого =1,339,724,852 хүн <ref name="Census2010">{{cite web|url=http://www.stats.gov.cn/english/newsandcomingevents/t20110428_402722244.htm |title=Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census |publisher=Stats.gov.cn |accessdate=1 November 2011}}</ref>
|хүн_ам_тоолсон_он =2010
|хүн_амын_тооллого_эрэмбэ_тоологдсоноор =1
|хүн_амын_нягтрал_нэгж_км2 =144
|хүн_амын нягтрал_эрэмбэ_дэс =53
|ДНБ_ХАЧ =$13.374 их наяд <ref name="imf2" />
|ДНБ_ХАЧ_он =2013
|ДНБ_ХАЧ_эрэмбэ =2
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд =$9,828 <ref name=imf2/>
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд_эрэмбэ =92
|ДНБ_нэрлэсэн =$8.939 их наяд <ref name=imf2>{{cite web |url=http://www.imf.org/external/pubs/ft/weo/2013/02/weodata/weorept.aspx?pr.x=66&pr.y=13&sy=2011&ey=2018&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=924&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLUR&grp=0&a= |title=World Economic Outlook Database: China |publisher=International Monetary Fund |date=October 2013 data}}</ref>
|ДНБ_нэрлэсэн_он =2013
|ДНБ_нэрлэсэн_эрэмбэ =2
|ДНБ_нэрлэсэн_нэг_хүнд =$6,569 <ref name=imf2/>
|ДНБ_нэрлэсэн_нэг_хүнд_эрэмбэ =87
|ХТББИ =47.4 <ref name=gini>{{cite news |title=Income inequality: Delta blues |url=http://www.economist.com/blogs/analects/2013/01/income-inequality |work=The Economist |date=23 January 2013}}</ref>
|Илтгэлцүүр_он =2012
|Илтгэлцүүр_ангилал =их
|Илтгэлцүүр_эрэмбэ =
|ХХИ ={{increase}} 0.699 <ref name="HDI">{{cite web |url=http://hdr.undp.org/en/media/HDR2013_EN_Statistics.pdf |format=PDF|title=2013 Human Development Index and its components – Statistics|publisher=UNDP |year=2013}}</ref>
|ХХИ_он =2012
|ХХИ_ангилал =дундаж
|ХХИ_эрэмбэ =101
|Мөнгөн_тэмдэгт =[[Хятадын юань]] (¥)
|Мөнгөн_тэмдэгт_код =CNY
|Цагийн_бүс = [[Хятадын цаг]]
| utc_offset = +8
|Интернетийн_АДН =[[.cn]] [[.中國]] [[.中国]]
|томъёолбор =+86 / CN, CHN / '''БНХАУ'''
|газрын_зураг2 = China - Location Map (2013) - CHN - UNOCHA.svg
|тэмдэглэл =
'''Хятад''' (1949 оноос хойших үеийг '''Бүгд Найрамдах Хятад Ард Улс''') — [[дорно Ази]]д оршсон [[бүрэн эрхт улс|бүрэн эрхт]] '''[[улс]]'''.
Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|3-р том]] орон бөгөөд зүүн талаараа [[Номхон далай]]д тулж бусад талаараа [[Вьетнам улс|Вьетнам]], [[Лаос улс|Лаос]], [[Бирм улс|Бирм]], [[Бутан улс|Бутан]], [[Энэтхэг улс|Энэтхэг]], [[Балба улс|Балба]], [[Пакистан улс|Пакистан]], [[Афган улс|Афган]], [[Тажик улс|Тажик]], [[Хиргис улс|Хиргис]], [[Хасаг улс|Хасаг]], [[Монгол улс|Монгол]], [[Орос улс|Орос]], [[Умар Солонгос улс|Умар Солонгос]] гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. [[Тайвань]], Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн [[Улс орнуудын хүн амын тоо|хамгийн олон]] хүнтэй улс юм. Үндсэн хүн ам [[хятад үндэстэн|хятад үндэстнийг]] (91.5%) багтаагаад [[Хятадын ард түмэн|56 нэрийн]] ард түмэн байна. Албан ёсны хэл — [[хятад хэл|хятад]]. Нийслэл — [[Бээжин]].
Хятадад [[Эртний Хятад|эртнээс]] соёл иргэншил тогтсон. Домгийн [[Шя улс|Шя]] улсаас хойш НТӨ 221 онд [[Цинь улс]] хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд [[манж үндэстэн|манж]] [[Чин улс]] мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, [[бүгд найрамдах засаг]] авсан бөгөөд [[Хятадын иргэний дайн|иргэний дайныг]] төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. [[Коммунизм|Коммунист]] (эв хамт) улс төрийн дэглэм, [[зах зээлийн эдийн засаг|зах зээлийн]] баримжаат [[социализм|социалист]] (нийгэм журамт) эдийн засагтай, [[нэгдмэл улс|нэгдмэл]] төрийн байгууламжтай. Дотроо муж, [[өөртөө засах орон]], төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж [[Хятад улсын засаг захиргааны хуваарь|хуваагддаг]].
Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд [[дотоодын нийт бүтээгдэхүүн]]ий хэмжээгээр [[АНУ]]-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан [[НҮБ]]-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. [[Дэлхийн Худалдааны Байгууллага|ДХБ]], АПЕК, [[Шанхайн хамтын ажиллагааны байгууллага|ШХАБ]], [[Их хорь]] зэрэг олон улсын байгууллагын гишүүн.
== Нэр ==
[[Хятад хэл]]ээр улсын товч нэрийг «''Жунгуо''» (中国; Жунгаа) гэх бөгөөд тус улсад монголоор «{{mongolUnicode|ᠳᠤᠮᠳᠠᠳᠦ ᠤᠯᠤᠰ|h}}» (Дундад улс) гэж орчуулан бичдэг. Энэ нь [[соёл иргэншил|соёл иргэншлийн]] төв гэсэн санаа, эрт цагт тойрж асан бүдүүлэг аймгуудаас ялгасан утга юм.
Харин дэлхийн бусад оронд дээрхээс гадна үндсэн хоёр төрлийн нэрээр нэрийдэж байна.
Нэг нь [[хятан]] үндэстнийг анх нэрийдсэнээс үүсэлтэй, [[монгол хэл|монгол]], [[орос хэл|орос]]оор дамжсан «''Хита''» төрөл. Үүнд «{{mongolUnicode|ᠬᠢᠲᠠᠳ|h}}», монгол кирилээр «'''Хятад'''», буриад, халимаг кирилээр «Хитад», «Китд» гэж бичих хамаарна. Урьдын «[[хятад үндэстэн|хятад]] улс» нь [[Сүн улс]], [[Мин улс]], [[Дундад иргэн улс]] гэж өөр өөр нэртэй бол одоогийнх '''Бүгд Найрамдах Хятад Ард Улс''' (БНХАУ) гэсэн нэртэй.
Нөгөө нь эртний [[Цинь]] улсын гарвалтай, [[самгарди хэл|самгарди]], [[перс хэл|перс]] хэлээр дамжин тархсан «''Чина''» төрлийн нэрс юм.
== Газар зүй ==
{{гол|Хятадын газар зүй}}
Хятад орон 9,596,961 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, [[Канад]]аас бага, [[Америк]]аас ялимгүй том буюу дэлхийн [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|3-р том]] орон болно. Маргаантай газар нутаг ихтэй, тоо хэмжээ нарийн тохироогүй.
[[Файл:China_100.78713E_35.63718N.jpg|200px|thumb|left|Хиймэл дагуулаас]]
[[Зураг:China_topo.png|thumb|left|200px|thumb|Физик газрын зураг]]
=== Байрлал ===
Хойд өргөргийн 18° — 54°, зүүн уртрагийн 73° — 130° дотор НҮБ-ийн ангиллаар [[Дорно Ази]]д оршино. Нутгийн хэсэг Хайнань нь Дорно өмнө Азид, ЮНЕСКО-гийн ангиллаар Шиньжян, Төвөд, Өвөр Монгол, Төвөд нь [[Төв Ази]]д хамаарна.
Хятад 22,117 км хуурай газрын хилийн уртаар дэлхийд тэргүүлэх бөгөөд [[Вьетнам]], [[Лаос]], [[Мьянмар]], [[Энэтхэг]], [[Бутан]], [[Балба]], [[Пакистан]], [[Афган]], [[Тажик]], [[Хиргис]], [[Хасаг]], [[Монгол]], [[Орос]], [[Умар Солонгос]] гэсэн 14 оронтой хиллэдэг. Дорнод захаараа Номхон далайд 18000 км эрэгтэй. Үүнд [[Бохайн тэнгис]], [[Шар тэнгис]], [[Хятадын дорнод тэнгис]], [[Тайваний хоолой]], [[Хятадын өмнөд тэнгис]]т гарах бөгөөд Өмнө Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Филиппинтэй усан хил тогтоожээ.
[[Зураг:Longji_Terraces.JPG|thumb|200px|right|Өмнөдийн Гуанши нутаг]]
=== Газрын гадарга ===
Хятадын газрын гадарга хотгор гүдгэр. Нутгийн 33 хувийг уул нуруу, 26 хувийг тэгш өндөрлөг, 19 хувийг дов гүвээ, 12 хувийг нам доор газар, 19 хувийг гол мөрний сав газар эзэлнэ. Дорно умард талаар хүн ам шигүү суух тэнгисийн эргийн нам доор газар, [[Хятадын их тал]] байх ба умард нутгаар [[Монголын тэгш өндөрлөг]]ийн өмнөд зах, баруун өмнөд хэсэгт [[Хөхнуур-Төвөдийн тэгш өндөрлөг]] (4000 м-ээс өндөр) байна. Дорно өмнөд нутгаар дов гүвээ хавтгай нутаг, баруун хойд хэсгээр [[Зүүнгар]], [[Говь]], [[Такламакан]] зэрэг эх газрын хотгор, хүнгүй цөлүүд байна. Хамгийн нам доор цэг [[Айдин нуур]] (−154 м) [[Турфаны хотгор]]т байна. Нутгийн өрнөд зах, хилээр голцуу [[Хималай]], [[Кунь-Лунь]], [[Памир]], [[Каракорум]], [[Тэнгэр уул]] (Тянь-Шань), [[Алтай]] зэрэг хөвч нурууд тогтжээ.
[[Зураг:Mondsichelsee-06.JPG|thumb|200px|left|Умардын Ганьсү нутаг]]
Дэлхийн 17 өндөр уулын 9 нь Хятадын хил дээр байдаг. Хималайн [[Эверест]] (8848 м), [[Лхоцэ]] (8516), [[Макалу]] (8485), [[Чо Оюу]] (8188), Каракорумын [[Чогори]] (8611), [[Гашербрум I]] (8080), [[Конгур]] (7649), Тэнгэр уулын [[Ялалтын оргил]] (7439), Кунь-Луний [[Улугмузтаг]] (6973), Алтайн [[Хүйтэн оргил|Хүйтэн]] (4374) болон [[Утай]] (3061) зэрэг уулс байна.
[[Зураг:Dusk_on_the_Yangtze_River.jpg|thumb|200px|right|Хөх мөрөн]]
=== Усны зүй ===
Хятад улсын хуурай газрын 0.28 хувь гадаргын ус байна. 50,000 орчим гол горхины нийлбэр урт 420,000 километр. [[Хөх мөрөн]] (6300 км урт) Шанхай орчмоор, [[Хатан гол]] (Шар мөрөн) Тяньжинь орчмоор, [[Хар мөрөн]] (Амар) Оросын нутагт орж, [[Сувдан мөрөн]] Макао орчмоор далайд цутгадаг. Мөн [[Ляо гол|Ляо]], [[Хуай]], Вэй, [[Ялу]], Вэй, Юань, Шян, Тарим гол байх ба [[Меконг]], [[Брахмапутра]], [[Эрчис]], [[Или]] гол Хятадын нутгаас эх авдаг. [[Хөх нуур]] (4340 км²), [[Ханка]], [[Пуян]], [[Дунтин]], Тайхү, [[Далай нуур|Далай]], Хунзэ зэрэг нуур бий.
Гол мөрд тариалангийн газар болно. Эрт цагт үүсгэсэн Бээжингээс Ханжоу хүрэх усан суваг (1794 км) байна.
=== Ашигт малтмал ===
[[Зураг:China_fuels_1983.jpg|200px|thumb|right|Хятадын ашигт малтмал]]
Хятад улс [[нүүрс]], [[төмрийн хүдэр]], [[газрын тос]], [[шатдаг хий]], [[сурьма]], [[цайр]], [[никель]], [[гянт болд]], [[давс]]ны нөөцтэй.
=== Уур амьсгал ===
Өмнөд нутгаар тропикийн дулаан уур амьсгал, умард захаар суб-арктикийн хүйтэн уур амьсгалтай. Төвөдийн өндөрлөгт альпийн уур амьсгалтай. Хармөрөн мужид I сард дунджаар −30 °C, VII сард 18 °C байх бол Хайнаньд I сард 17 °C, VII сард 28 °C байдаг.
Дорнод өмнөд эргээр жилийн 1500 мм-ээс дээш тунадас унадаг бол баруун хойд говь, цөлөөр 100 мм хүрэхгүй хур тунадастай.
[[Зураг:Giant_Panda_Eating.jpg|180px|thumb|left|[[Хулсны баавгай]]]]
=== Амьтан ургамал ===
Хятадад 34,687 зүйлийн [[амьтан]] [[ургамал]] байна. Дэлхийд зүйлийн тоогоор Бразил, Колумбын дараа гуравдугаар байрт орно.
551 зүйлийн хөхтөн, 1221 зүйлийн жигүүртэн, 424 зүйлийн хоёр нутагтан, 333 зүйлийн шавж байгаагаас 840 зүйлийн амьтан мөхөх аюултай байгаас сэрэмжлэн улсын хэмжээнд 2349 тусгай хамгаалттай газар нутгийг зааж өгчээ.
Хятадад 30,000 гаруй зүйлийн ургамал бий. [[Ой]] олон төрлөөрөө байна. [[Хулс]] ихээр анхааралд өртдөг.
== Хүн ам зүй ==
[[Зураг:PRC Population Density.svg|thumb|200px|Хүн амын нягт сийрэг]]
{| class="toccolours" cellpadding="1" cellspacing="0" celhttp://en.wikipedia.org/w/index.php?title=Islamabad&action=edit&section= style="float:right; margin:0 0 1em 1em; font-size:85%;"
! colspan="3" style="background:#ace1af; text-align:center;"| Хятадын хүн амын тоо (1953-2010)<ref>[http://www.stats.gov.cn/tjgb/rkpcgb/index.htm БНХАУ-ын хүн амын зургаан удаагийн тоолллого]</ref>
! style="text-align:center;"| Он !! style="text-align:center;"| Хүн амын тоо || style="text-align:center;"| %±
| colspan=3|
|- style="text-align:center;"
|| 1953 || style="text-align:center;"|582,603,417 || style="text-align:center;"| —
|- style="text-align:center;"
|| 1964 || style="text-align:center;"| 694,581,759 || style="text-align:center;"| 19.2%
|- style="text-align:center;"
|| 1982 || style="text-align:center;"| 1,008,175,288 || style="text-align:center;"| 45.1%
|- style="text-align:center;"
|| 1990 || style="text-align:center;"| 1,133,682,501 || style="text-align:center;"| 12.4%
|- style="text-align:center;"
|| 2000 || style="text-align:center;"| 1,265,830,000 || style="text-align:center;"| 11.7%
|- style="text-align:center;"
|| 2010 || style="text-align:center;"| 1,339,724,852|| style="text-align:center;"| 5.8%
| colspan=3|
Хятад улсад 2010 онд 1,370,536,875 хүн тоологджээ. Дэлхийн хамгийн [[Улс орнуудын хүн амын тоо|олон хүнтэй]] улс юм. 16.6 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, 70.1 хувь 15-60 настай, 13.3% нь 60-аас дээш ахмад настан байв. Дундаж наслалт — 73.2 жил, хүн амын жилийн өсөлт — 0.46%.<ref>[http://en.wikipedia.org/wiki/China#cite_note-342]</ref>
1979 оноос «[[Нэг хүүхдийн бодлого]]» хэрэгжүүлэх болсон. Хэт өсөлтийг зогсоож, хэмжээг хязгаарлах, ядуурлыг бууруулахад амжилт олсон боловч ажиллах хүч цөөрөх, хүүхэд нуух, наймаалах муу үйл бас дагалджээ. Төрж буй хүүхдийн эр-эм [[хүйсийн харьцаа]] 105/100 болж гажсан бөгөөд 2010 онд бүр 118/100 байжээ.<ref>[http://www.pewresearch.org/fact-tank/2013/09/24/the-odds-that-you-will-give-birth-to-a-boy-or-girl-depend-on-where-in-the-world-you-live/ "The odds that you will give birth to a boy or girl depend on where in the world you live".]</ref> 2013 оноос эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч зөөлрүүлсэн.<ref>[http://www.usatoday.com/story/news/world/2013/12/28/china-one-child-policy/4230785/ "China formalizes easing of one-child policy"]</ref>
[[Зураг:China linguistic map.jpg|thumb|200px|Хэл-угсааны газрын зураг]]
=== Ард түмэн ===
{{гол|Хятадын ард түмэн}}
БНХАУ ард иргэдээ хэл, яс үндсийг нь харгалзан [[Хятадын ард түмэн|56 нэрээр]] бүртгэдэг. Үндсэн хүн ам [[Дотор газар|Дотор газрын]] унаган, тариачин уламжлалтай [[хятад үндэстэн]] 91.5 хувийг бүрдүүлж, Төвөд Шиньжян хоёроос бусад муж, оронд дийлэнх олон болон амьдарч байна.
[[Зураг:2008 Summer Olympics Opening Ceremony 6.jpg|thumb|left|200px|56 ардын хувцас]]
[[Зураг:Chinese_Buddhist_Monks_Ceremony_Hangzhou.jpeg|thumb|left|200px|Буддын сүмийн лам]]
Үлдсэн 8.5 хувийг 16.9 сая [[жуан үндэстэн|жуан]], 10.5 сая [[хотон үндэстэн|хотон]], 10.3 сая [[манж үндэстэн|манж]], 10.0 сая [[уйгур үндэстэн|уйгур]], 9.4 сая [[мяо үндэстэн|мяо]], 8.7 сая [[и үндэстэн|и]], 8.3 сая [[тужя]], 6 сая [[төвөд үндэстэн|төвөд]], 6 сая [[монгол үндэстэн|монгол]], цаашилбал [[солонгос үндэстэн|солонгос]], [[хасаг үндэстэн|хасаг]], [[дуншян]], [[дагуур]], 3 мянган [[татар үндэстэн|татар]] гээд 55 өөр нэрийн ард түмэн бүрдүүж байна.<ref>[http://www.stats.gov.cn/english/newsandcomingevents/t20110428_402722244.htm "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census (No. 1)"]</ref>
=== Хэл, шашин ===
Улсын албан ёсны хэл нь [[хятад хэл]]. Хятад хэлтний 70 хувь нь үндсэн аялгуу буюу [[хятад хэл|умард аялгуугаар]] (''мандарин'') ярьж байна. [[ү хэл|Ү]] (Шанхайн), [[хятад хэл|юэ]] (Хонконгийн), [[хятад хэл|минь]] зэрэг олон аялгуу нь хоорондоо ойлголцоход төвөгтэй боловч бүгд нэг ханзаар бичих дүрэмтэй. 1956 оноос хялбар ханз хэрэглэсэн.
Өмнөд нутгаар [[тай-кадай]], [[төвөд-бирм]], [[мон-кхмер]], умард нутгаар [[тунгус хэлний бүлэг|тунгус]], [[монгол хэлний бүлэг|монгол]], [[түрэг хэлний бүлэг|түрэг]] төрлийн хэлээр хэлцэнэ.
Хятадууд [[күнзийн суртал|күнз]], [[бомбын шашин|бомбо]] (''дао''), [[буддын шашин|будда]] гэсэн «гурван шашин ном»-ыг эртнээс идээшүүлж авсан.<ref>[http://books.google.com/books?id=GuINLKnJp0AC&pg=PA11#v=onepage&q&f=false Chinese Religion: A Contextual Approach]</ref> [[Хотон үндэстэн|Хотон хятад]] болон [[түрэг]] угсаатан ислам шүтлэгтэй. БНХАУ эхэндээ шашныг хориглосон ч 1980-аад оноос хяналттай чөлөөлжээ.
=== Хот суурин ===
Хятад улс хотжиж байгаа. 1990 онд хотын хүн ам 20% байсан бол 2007 онд 46% хотынхон болцгоосон.<ref>[http://www.mckinsey.com/~/media/McKinsey/dotcom/Insights%20and%20pubs/MGI/Research/Urbanization/Preparing%20for%20Chinas%20urban%20billion/MGI_Preparing_for_Chinas_Urban_Billion_full_report.ashx "Preparing for China's urban billion"]</ref>
Ажил хайж хөдөөнөөс хот бараадсан 220 сая хүн бий.<ref>[http://www.ibtimes.com/china-now-has-more-260-million-migrant-workers-whose-average-monthly-salary-2290-yuan-37409-1281559 "China Now Has More Than 260 Million Migrant Workers Whose Average Monthly Salary Is 2,290 Yuan ($374.09)"]</ref> Дотор газарт шигүү, [[өөртөө засах орон|өөртөө засах орнуудад]] сийрэг суудаг.
[[Зураг:Shanghai_pudong_skyline.jpg|thumb|left|200px|1. [[Шанхай]]]]
[[Зураг:Kunming_40.JPG|thumb|right|200px|24. [[Күньмин]]]]
{|class="wikitable"
|+ [[Хятадын хот суурин|24 том хот]]:
|- valign="top"
* [[Шанхай]] (22 сая)
* [[Бээжин]]
* [[Тяньжинь]]
* [[Гуанжоу]]
* [[Шэньжэнь]]
* [[Дунгуань]]
* [[Чөндү]]
* [[Хонкон]]
* [[Наньжин]] (7 сая)
* [[Үхань]]
* [[Мүгдэн]]
* [[Ханжоу]]
* [[Чунчин]]
* [[Сүжоу]]
* [[Харбин]]
* [[Жинань]]
* [[Шиань]] (4 сая)
* [[Үши]]
* [[Хөфэй]]
* [[Чанчүнь]]
* [[Чанжоу]]
* [[Далянь]]
* [[Тайюань]]
* [[Күньмин]]
== Түүх ==
{{гол|Хятадын түүх}}
[[Зураг:Terracotta_pmorgan.jpg|thumb|right|Цинь Шихуаны бунхан]]
Бээжингийн ойрх агуйгаас 750,000 жилийн тэртээх «босоо хүн»-ий араг яс олсон.
НТӨ 7000 оны үед хамаарах бичиг зураг Жиахү гэдэг газраас олжээ.
=== Эртний улс ===
[[Зураг:Territories of Dynasties in China.gif|left|thumb|Хятад орны түүхэн газрын зураг]]
Хятадад анх домгийн Шя улс НТӨ 2100 онд бүрэлдсэн ба хагас домгийн шинжтэй [[Шан]], [[Жоу]] улсууд залган байв. Хатан гол (Шар мөрөн), Хөх мөрний адаг, Дотор газар үүссэн вант улсууд НТӨ 500 он болоход байлдагч олон тал болон зэрэгцэн оршсон байна. Эрт үед Хятадад [[Күнз]], Мэнз, Сүнз зэрэг соён гэгээрүүлэгч, [[Сыма Цянь]] түүхч амьдарч байв.
НТӨ 221 онд [[Цинь Шихуан]] бусад улсыг байлдан дагуулж [[хятад үндэстэн|хятад үндэстний]] анхны нэгдсэн улсыг [[Шиань]] хотод төвлөн байгуулж, хэл бичгийн дүрэм, мөнгөний нэгж, хэмжих нэгж зэрэг нэгэн хэв болгожээ. [[Цинь улс]]ын тавьсан суурин дээр [[Хань улс]] (НТӨ 206–НТ 220 он) тогтож газар нутгаа ихээр тэлж Солонгосын [[Кугурё]], Вьетнамын улс, Монголын [[Хүннү]] улстай хиллэх болжээ. Хан улсын үед [[күнзийн суртал]] дэлгэрч, төрийн ёс жигдэрсэн юм.
Дараа нь [[Гурван улсын үе]] (220–280), [[Жинь улс]] (265–420), [[Умард-өмнөдийн улсын үе]]д тархай бутархай байлдаж байсны эцэст 581 онд [[Сүй улс]] дахин нэгтгэжээ. Кугурётой хийсэн дайны дараа хүчин муудаж төрийн эргэлтээр Тан улс байгуулагдсан. [[Тан улс]]ын (618–907) үед уран зураг, яруу найраг хөгжиж, [[буддын шашин]] хүчтэй дэлгэрсэн бол [[Сүн улс]]ын (960–1279) үед цаасан мөнгө хэвлэж, байнгын тэнгисийн цэрэгтэй болж, күнзийн үзэл эргэн иржээ. 11-р зуунд Хятадын хүн ам 100 сая хүрч олширсон байв.
=== Юань, Мин, Чин ===
[[Зураг:Chinesische-mauer.jpg|thumb|left|Умардын түрэг, монгол, зөрчиний довтолгоог хорих [[Цагаан хэрэм]]]]
[[Зураг:Ming-Empire2.jpg|thumb|200px|Мин улс]]
13-р зуунд хятад үндэстэн, түүний Дотор газар бүхлээрээ харь хэлт [[монголчууд]]ын харьяанд орсон. Их Монгол улс Евразийг нэлэнхүй эзлээд [[Хубилай]] хаан нийслэлийг [[Дайду]]д (Бээжин) нүүлгэн, 1371 онд улсын нэрийг [[Юань улс|Юань]] хэмээгээд 1279 онд Сүн улсын үлдэгдлийг бүрэн даржээ. Юань улсын үед [[дөрвөлжин үсэг]] хэрэглэж, буддын шашныг улсын шашин болгож байв.
Юань улсыг хятад тариачин [[Жү Юаньжан]]гийн удирдсан бослого нурааж [[Мин улс]]ыг (1368-1644) үүсгэв. Мин улсын үед урлаг соёл цэцэглэж, хөлөг онгоц нь [[Африк]] хүрч аялсан ба Цагаан хэрэмийг ихээр барьж [[Наньжин]]д (өмнөд нийслэл) байсан нийслэлийг 1421 онд [[Бээжин]]д (умард нийслэл) авчирчээ. [[Ван Янмин]] күнзийн шинэ суртлыг нэвтрүүлсэн.
17-р зуунд умардын тариачин-нүүдэлчин [[манж үндэстэн]] хүчирхэгжив. 1644 онд [[Ли Зичөн]]гийн удирдсан бослого Бээжинг эзэлж Мингийн сүүлчийн хаан амиа хорлов. Мөн онд Мингийн жанжин [[Ү Сангуй]] [[Цагаан хэрэм]]ийн хаалгыг манжийн цэрэгт онгойлгон өгсөнөөр манж [[Чин улс]] (1616-1912) Бээжинг эзлэн улмаар 1662 он гэхэд Дотор газрыг бүрэн дагуулжээ. Чин улс 18-р зууныг дуустал газар нутгаа ихээр тэлсэн нь Юань улсынхаас ч давсан боловч 19-р зуунаас дотоодын хятад, [[мяо]], [[дунган]] зэрэг ардын бослого, Британи, Франц зэрэг [[Европ]]ын империалист улсуудын гар дүрэлтэд хүчин доройтжээ. [[Хар тамхины нэгдүгээр дайн]]аар 1842 онд [[Хонкон]]гийг Британид өгч, [[Япон-манжийн дайн]]д ялагдан 1895 онд [[Тайвань|Тайванийг]] Японд алджээ.
[[Хятад үндэстэн|Хятадын үндсэрхэг]] үзэл сэргэж тэмцсээр 1911 оны [[Цагаагчин гахай жилийн хувьсгал]] Чин улсыг мөхөөсөн ба [[Монгол улс|Монгол]] тусгаар тогтносон.
=== Дундад иргэн улс ===
[[Зураг:Sun_Yat-sen_and_Chiang_Kai-shek.jpg|thumb|200px|Сунь Ятсен, Чан Кайши]]
1912 оны 1 сарын 1-нд [[Дундад иргэн улс]]ыг [[Сунь Ятсен]] түр ерөнхийлөгч зарлан тунхаглав. Хятад орон [[бүгд найрамдах засаг]]т шилжжээ. Удалгүй Чингийн жанжин асан Бээжинд суугаа [[Юань Шикай]] ерөнхийлөгч болсон ба Хятадын зүг бүрт жанжид бүлэг үүсгэх ба нэр төдий нэгдмэл, үнэндээ [[Хятадын иргэний дайн|дайн байлдаан ихтэй]] байв. 1928 онд [[Гоминдан]] намын [[Чай Кайши]] нэгдсэн удирдлаганд оруулж Наньжинд нийслэлийг шилжүүлэв. Гэвч шинэ өрсөлдөгч буюу ЗХУ-аар дэмжигдсэн [[коммунизм|коммунист]] улс байгуулахыг хүсэгчид дайтаж эхэлжээ.
1931 онд [[Японы эзэнт гүрэн|Япон]] Хятадын зүүн хойд нутагт халдаж [[Манж-го]] улсыг үүсгэв. 1937-1945 оны хоорондох [[Япон-хятадын дайн]]д гоминдан болон коммунист хүчин эх орны төлөө эвсэв. 1945 онд Япон дайнд бууж өгсөн ба Тайвань буцаад Хятадын харьяанд ирэв.
Хэд хэд хүчтэй байлдсаны эцэст коммунист хүчин ялж 1949 онд Бээжинг нийслэл болгож, Гоминданы үлдэгдэл [[Тайвань]] руу дүрвэв.
=== БНХАУ (1949 оноос) ===
[[Зураг:China,_Mao_(2).jpg|thumb|200px|Мао Зэдун БНХАУ-г тунхаглав]]
1949 оны 10 сарын 1-нд Коммунист намын дарга [[Мао Зэдун]] БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглав. Ардын чөлөөлөх цэрэг 1950 онд Тайваний (Гоминданы) харьяанд байсан [[Хайнань|Хайнанийг]] эзэлж авсан төдийгүй тусгаар байсан [[Төвөд]]ийг эзэлж авав.
Мао газрыг хурааж, эдийн засаг, нийгмийн эрс хувьсгал хийж байв. «[[Их үсрэлтийн бодлого]]» нь амжилттай болоогүй, 1966 оны «[[Соёлын хувьсгал]]» нь бас л олон сая хүний амийг үрсэн. Мао 1976 онд нас барж [[Дэн Сяопин]] төрийн эрхэнд гарч 1978 оноос эдийн засгийг чөлөөлж эхэлсэнээр Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт аажмаар шилжин холимог шинжинд оржээ. Мөн «[[Нэг хүүхдийн бодлого]]» хэрэгжүүлсэн. Одоогийн үндсэн хууль 1982 онд шинэчлэн батлагдсан. Энэ хугацаанд хүнд, хөнгөн аж үйлдвэр хөгжин «Дэлхийн үйлдвэр» хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм.
1993 оны 3-р сараас [[Жян Жэминь]], Жү Рунжи, 2002 оноос [[Ху Жинтао]], Вэнь Жябао нар улсыг удирдав. Эдийн засаг, ардын амжиргаа дээшилсэн. Гэвч улс төрийн ардчилалгүй хэвээрээ бөгөөд 1989 оны ардчиллыг хүссэн [[Тяньаньмэний талбайн бослого]], 2000-аад оны уйгур, төвөдийн салан тусгаарлах хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарав. 2005 онд Салан тусгаарлахын эсрэг хууль гаргасан.
2012 онд дараагийн удирдлага бую [[Ши Жиньпин]], [[Ли Көчян]] нар нам, төр, засгийг тэргүүлэх болж «Нэг хүүхдийн бодлого»-ыг зөөлрүүлсэн.
== Улс төр ==
=== Төр засаг ===
[[Зураг:12th_National_People%27s_Congress.jpg|thumb|Ардын төлөөлөгчдийн их хурал]]
БНХАУ 1954, 1975, 1978, 1982 онд үндсэн хуулиа шинэчилжээ. Үндсэн хуульд зааснаар «ажилчин анги удирдаж, ажилчин болон тариачны холбоонд түшиглэсэн ардын ардчилсан дэглэмт [[социалист]] улс» юм. Дэлхий дээр социалист улс цөөхөн үлдсэн.
* [[Ардын төлөөлөгчдийн их хурал]] (АТИХ) — төрийн эрх барих дээд байгууллага. АТИХ хууль тогтоож, улс орны чухал шийдвэрийг гаргана. 2,987 төлөөлөгчийг 5 жилийн хугацаатай сонгох бөгөөд жилд нэг удаа 14 хоног хуралдаад тардаг.
* [[БНХАУ-ын дарга|Улсын дарга]] — төрийн тэргүүн. АТИХ болон түүний байнгын хорооны шийдвэрийг батлах, төрийн албан хаагчдыг томилох, алдар цол шагнах гэх мэт олон үүрэгтэй. Одоогийн БНХАУ-ын дарга нь 2012 онд сонгогдсон [[Ши Жиньпин]].
* [[БНХАУ-ын Төрийн зөвлөл|Төрийн зөвлөл]] (Ардын төв засгийн газар) — төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх дээд байгууллага. АТИХ-аас сонгож улсын дарга баталдаг. АТИХ, түүний байнгын хороонд ажлаа тайлагнана. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, яам болон төрийн хорооны сайд нар, Улсын банкны даргаас бүрддэг. Одоогоор 28 яам, хороотой. Одоогийн ерөнхий сайд — [[Ли Көчян]].
Хятад улс нэг гоц намтай. [[Хятадын коммунист нам]] (ХКН) нь 1921 онд байгуулагдсан, 1949 оноос эрх баригч нам болсон. Удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд хуралддаг Их хурал, түүнээс сонгогдсон Төв хороо юм. Үнэндээ Намын төв хорооны 500 гишүүн, түүний Улс төрийн товчооны 7 гишүүн улсыг удирддаг.<ref>[http://sodonzul.blog.banjig.net/post.php?post_id=116829 Төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо.]</ref>
[[Зураг:China_map.png|thumb|200px|Тайвань-Хятад хоёрын нутаг]]
=== Гадаад харилцаа ===
БНХАУ дэлхийн 171 улстай дипломат харилцаатай, 162 улсад элчин сайдын яамтай байна. 1971 онд Тайвань ([[Бүгд Найрамдах Хятад Улс|БНХУ]])-д хадгалагдаж байсан [[НҮБ]]-ын суудал БНХАУ-д шилжин ирсэн. Хятад улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, [[Их хорь]], [[БРИКС]]-ын бүлэг, [[Шанхайн хамтын ажиллагааны байгууллага|Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын]] гишүүн юм. Дорно Азийн уулзалт, АСЕАН-ы уулзалтад оролцдог.
БНХАУ [[ЗХУ]]-тай сайн харьцаатай байснаа 1960-аад оноос муудсан, [[Энэтхэг]]тэй Аксай Чин нутгаас болж дайтаж муудсан. Харин 1990 оноос хойш [[Орос]], Энэтхэгтэй түншийн хэмжээнд хүртэл харьцаа сайжирсан. БНХАУ одоогоор Японтой [[Сэнкакү]] олтригийг булаацалдаж байгаа бөгөөд [[Тайвань|Тайванийг]] анхнаасаа л өөрийн гэж үзэн гадаад улстай харилцах эрхийг нь хааж иржээ.
1997 онд [[Хонкон]]гийг Их Британиас, 1999 онд [[Макао]]г Португалаас буцаан авсан нь гадаад харилцааны том амжилт байв.
[[Хятад дахь хүний эрх|Хүний эрхийг зөрчиж]], ардчиллыг боомилдог гэдгээрээ өрнөдийн орнуудаас их шүүмжлэл хүртдэг.
=== Орон нутаг ===
{| class="wikitable" style="line-height:0.9em; border:1px black; float:right; margin-right:1em; margin:10px"
! Зэрэг !! Засаг захиргааны нэгж !! Нутгийн тоо
| I (мужийн) || [[муж]] | [[өөртөө засах орон]] |
[[төвөөс захирах хот]] | [[онцгой захиргаат орон]] || 33
| II (аймгийн) || [[аймгийн энтэй хот]] | [[тойрог]] | [[өөртөө засах тойрог]] | [[аймаг]] || 332
| III (хошууны) || [[шянь]] | [[дүүрэг]] | хошууны энтэй хот | тусгай газар |
ойт газар | өөртөө засах шянь | [[хошуу]] | өөртөө засах хошуу || 2,853
| IV (сумын) || [[балгас]] | шян | [[хороо]] | хошууны дүүрэг |
бага ардын шян | [[сум]] | бага ардын сум || 40,466
| V (гацааны) || гацаа, тосгон, хэсэг || 704,386
{{гол|БНХАУ-ын засаг захиргааны хуваарь}}
Хятад улс нутаг дэвсгэрээ [[БНХАУ-ын засаг захиргааны хуваарь|таван түвшний олон нэгжээр]] хуваадаг.
Нэгдмэл улс. I дэсийн (мужийн зэргийн) 33 нутаг байна. Үүнд хоёр [[онцгой захиргаат орон]] ([[Хонкон]], [[Макао]]) нь илүү их өөртөө засах эрх эдэлнэ. Мөн 22 [[муж]], 5 [[өөртөө засах орон]], 4 [[төвөөс захирах хот]] бий.
Зүүн хойд орон, баруун өмнөд орон гэх мэтээр 6 бүс болгон хуваадаг.
{{Image label|x=100|y=150|text=[[Шинжян - Уйгурын өөртөө засах орон|Шиньжян]]}}
{{Image label|x=330|y=125|text=[[Өвөр Монголын өөртөө засах орон|Өвөр Монгол]]}}
{{Image label|x=410|y=70|text=[[Хармөрөн]]}}
{{Image label|x=410|y=110|text=[[Гирин]]}}
{{Image label|x=390|y=140|text=[[Ляонин]]}}
{{Image label|x=110|y=240|text=[[Төвөдийн өөртөө засах орон|Төвөд]]}}
{{Image label|x=180|y=210|text=[[Хөхнуур]]}}
{{Image label|x=250|y=210|text=[[Ганьсү]]}}
{{Image label|x=260|y=190|text=[[Ниншя - Хотонгийн өөртөө засах орон|Ниншя]]}}
{{Image label|x=290|y=220|text=[[Шэньси]]}}
{{Image label|x=320|y=200|text=[[Шаньси]]}}
{{Image label|x=345|y=150|text=[[Хөбэй]]}}
{{Image label|x=355|y=160|text=[[Бээжин]]}}
{{Image label|x=365|y=170|text=[[Тяньжинь]]}}
{{Image label|x=370|y=200|text=[[Шаньдун]]}}
{{Image label|x=330|y=230|text=[[Хөнань]]}}
{{Image label|x=230|y=260|text=[[Сычуань]]}}
{{Image label|x=280|y=280|text=[[Чунчин]]}}
{{Image label|x=330|y=260|text=[[Хүбэй]]}}
{{Image label|x=370|y=250|text=[[Аньхуй]]}}
{{Image label|x=400|y=230|text=[[Жянсү]]}}
{{Image label|x=220|y=330|text=[[Юньнань]]}}
{{Image label|x=280|y=310|text=[[Гуйжоу]]}}
{{Image label|x=320|y=300|text=[[Хүнань]]}}
{{Image label|x=355|y=285|text=[[Жянши]]}}
{{Image label|x=400|y=270|text=[[Жөжян]]}}
{{Image label|x=420|y=250|text=[[Шанхай]]}}
{{Image label|x=295|y=340|text=[[Гуанши - Жуангийн өөртөө засах орон|Гуанши]]}}
{{Image label|x=345|y=335|text=[[Гуандун]]}}
{{Image label|x=380|y=310|text=[[Фүжянь]]}}
{{Image label|x=355|y=360|text=[[Макао]]}}
{{Image label|x=365|y=350|text=[[Хонкон]]}}
{{Image label|x=310|y=380|text=[[Хайнань]]}}
{{Image label|x=420|y=330|text=''Тайвань''}}
<imagemap>Зураг:Map of PRC without province names.svg|500px|Mapa mudo del nivel provincial de China
rect 0 0 05 5 [[China]]
desc bottom-left</imagemap>
[[Зураг:China provinces.png|thumb|right|280px|I дэсийн 4 нэгжийн 33 нутаг]]
[[Зураг:Regions of China.svg|thumb|right|280px|Зүг чигийн бүсчлэл — 6 орон]]
{| class="wikitable" style="font-size:90%;" align=center
! colspan="2" | Нутгийн нэр
! Хятадаар
! Талбай (км²)
! Хүн ам (2010)
! Нутгийн төв
|----------bgcolor=lightblue
|Colspan=7 align=center|— '''[[БНХАУ-ын засаг захиргааны хуваарь|муж]]''' (省) —
|1 || [[Аньхуй]] || {{юникодмонгол|ᠠᠨᠾᠦ᠋ᠢ|h}} || 安徽 || 139,700 || 59,500,510 || [[Хөфэй]]
|2 || [[Ганьсү]] || {{юникодмонгол|ᠭᠠᠨᠰᠤ|h}} || 甘肃 || 454,300 || 25,575,254 || [[Ланьжоу]]
|3 || [[Гирин]] || {{юникодмонгол|ᠭᠢᠷᠢᠨ|h}} || 吉林 || 187,400 || 27,462,297 || [[Чанчүнь]]
|4 || [[Гуандун]] || {{юникодмонгол|ᠭᠤᠸᠠᠩᠳᠦ᠋ᠩ|h}} || 广东 || 180,000 || 104,303,132 || [[Гуанжоу]]
|5 || [[Гуйжоу]] || {{юникодмонгол|ᠭᠦᠢᠵᠸᠦ|h}} || 贵州 || 176,000 || 34,746,468 || [[Гуйян]]
|6 || [[Жөжян]] || {{юникодмонгол|ᠵᠸᠵᠢᠶᠠᠩ|h}} || 浙江 || 102,000 || 54,426,891 || [[Ханжоу]]
|7 || [[Жянсү]] || {{юникодмонгол|ᠵᠢᠶᠠᠩᠰᠦ|h}} || 江苏 || 102,600 || 78,659,903 || [[Наньжин]]
|8 || [[Жянши]] || {{юникодмонгол|ᠵᠢᠶᠠᠩᠰᠢ|h}} || 江西 || 167,000 || 44,567,475 || [[Наньчан]]
|9 || [[Ляонин]] || {{юникодмонгол|ᠯᠢᠶᠤᠤᠨᠢᠩ|h}} || 辽宁 || 145,900 || 43,746,323 || [[Мүгдэн]]
|10 || [[Сычуань]] || {{юникодмонгол|ᠰᠸᠴᠤᠸᠠᠨ|h}} || 四川 || 485,000 || 80,418,200 || [[Чөндү]]
|11 || [[Фүжянь]] || {{юникодмонгол|ᠹᠦᠵᠢᠶᠠᠨ|h}} || 福建 || 121,300 || 36,894,216 || [[Фүжоу]]
|12 || [[Хайнань]] || {{юникодмонгол|ᠬᠠᠶᠢᠨᠠᠨ|h}} || 海南 || 34,000 || 8,671,518 || [[Хайкоу]]
|13 || [[Хармөрөн]] || {{юникодмонгол|ᠬᠠᠷᠠᠮᠦ᠋ᠷᠡᠨ|h}} || 黑龙江 || 454,000 || 38,312,224 || [[Харбин]]
|14 || [[Хөбэй]] || {{юникодмонгол|ᠾᠸᠪᠸᠢ|h}} || 河北 || 187,700 || 71,854,202 || [[Шижяжуан]]
|15 || [[Хөнань]] || {{юникодмонгол|ᠾᠸᠨᠠᠨ|h}} || 河南 || 167,000 || 94,023,567 || [[Жөнжоу]]
|16 || [[Хөхнуур]] || {{юникодмонгол|ᠬᠥᠬᠡᠨᠠᠭᠤᠷ|h}} || 青海 || 721,200 || 5,626,722 || [[Шинин]]
|17 || [[Хүбэй]] || {{юникодмонгол|ᠬᠤᠪᠸᠢ|h}} || 湖北 || 185,900 || 57,237,740 || [[Үхань]]
|18 || [[Хүнань]] || {{юникодмонгол|ᠬᠤᠨᠠᠨ|h}} || 湖南 || 210,000 || 65,683,722 || [[Чанша]]
|19 || [[Шаньдун]] || {{юникодмонгол|ᠱᠠᠩᠳᠦ᠋ᠩ|h}} || 山东 || 153,800 || 95,793,065 || [[Жинань]]
|20 || [[Шаньси]] || {{юникодмонгол|ᠱᠠᠨ ᠰᠢ|h}} || 山西 || 156,300 || 35,712,111 || [[Тайюань]]
|21 || [[Шэньси]] || {{юникодмонгол|ᠱᠠᠨᠰᠢ|h}} || 陕西 || 205,600 || 37,327,378 || [[Шиань]]
|22 || [[Юньнань]] || {{юникодмонгол|ᠶᠦᠨᠨᠠᠨ|h}} || 云南 || 394,000 || 45,966,239 || [[Күньмин]]
|----------bgcolor=lightblue
|Colspan=7 align=center|— '''[[БНХАУ-ын засаг захиргааны хуваарь|өөртөө засах орон]]''' (自治区) —
|23 || [[Гуанши - Жуангийн өөртөө засах орон|Гуанши]] || {{юникодмонгол|ᠭᠤᠸᠠᠩᠰᠢ|h}} || 广西 || 236,000 || 46,026,629 || [[Наньнин]]
|24 || [[Ниншя - Хотонгийн өөртөө засах орон|Ниншя]] || {{юникодмонгол|ᠨᠢᠩᠰᠢᠶᠠ|h}} || 宁夏 || 66,400 || 6,301,350 || [[Иньчуань]]
|25 || [[Өвөр Монголын өөртөө засах орон|Өвөр Монгол]] || {{юникодмонгол|ᠥᠪᠦᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ|h}} || 內蒙古 || 1,183,000 || 24,706,321 || [[Хөх хот]]
|26 || [[Төвөдийн өөртөө засах орон|Төвөд]] || {{юникодмонгол|ᠲᠦᠪᠡᠳ|h}} || 西藏 || 1,228,400 || 3,002,166 || [[Лхас]]
|27 || [[Шиньжян - Уйгурын өөртөө засах орон|Шиньжян]] || {{юникодмонгол|ᠰᠢᠩᠵᠢᠶᠠᠩ|h}} || 新疆 || 1,660,400 || 21,813,334 || [[Өрөмч]]
|----------bgcolor=lightblue
|Colspan=7 align=center|— '''[[БНХАУ-ын засаг захиргааны хуваарь|онцгой захиргаат орон]]''' (特别行政区) —
|28 || [[Макао]] || || 澳门 || 29 || 552,300 || ''Макао''
|29 || [[Хонкон]] || || 香港 || 1,104 || 7,061,200 || ''Хонкон''
|----------bgcolor=lightblue
|Colspan=7 align=center|— '''[[БНХАУ-ын засаг захиргааны хуваарь|төвд захирагдах хот]]''' (直辖市) —
|30 || [[Бээжин]] || {{юникодмонгол|ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ|h}} || 北京 || 16,800 || 19,612,368 || ''Бээжин''
|31 || [[Тяньжинь]] || {{юникодмонгол|ᠲᠢᠶᠠᠨᠵᠢᠨ|h}} || 天津 || 11,305 || 12,938,224 || ''Тяньжинь''
|32 || [[Чунчин]] || || 重庆 || 82,300 || 28,846,170 || ''Чунчин''
|33 || [[Шанхай]] || {{юникодмонгол|ᠱᠠᠩᠬᠠᠢ|h}} || 上海 || 6,341 || 23,019,148 || ''Шанхай''
=== Цэрэг зэвсэг ===
[[Зураг:Парад в честь 70-летия Великой Победы - 40.jpg|thumb|200px|2015 он. Сүрт жагсаал]]
[[Зураг:CNS Haikou (DDG-171) in Rim of the Pacific (RIMPAC) Exercise 2014.jpg|thumb|left|200px|Байлдааны хөлөг онгоц]]
Хятад улсын зэвсэгт хүчин нь [[Ардын чөлөөлөх цэрэг]] юм. 2,285,000 хүн алба хааж байна. Цэргийн төв зөвлөл удирддаг. Хуурай замын цэрэг, цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэрэг, стратегийн цөмийн зэвсгийн хүчин, их бууны хорооноос бүрдэнэ. Батлан хамгаалахад 132 тэрбум $ зардгаараа [[АНУ]]-ын дараа 2-рт орно. ДНБ-ийн 1.5%-тай тэнцэнэ. Цөмийн 50-75 пуужин байна.
Зөвлөлтийн зэвсэг техникт суурилан дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн үед Оросоос [[Су-30]] сөнөөгч онгоц худалдан авсан ба өөрөө [[Чөндү Ж-10]], [[Шэньян Ж-11]] зэрэг нисэх онгоц үйлдвэрлэжээ. Байлдааны үндсэн танк 7950, хуягт 5000, их буу 6000-аас олон бий. [[ЗТЗ-99]] танк, [[ХЧ-9]] газар-агаар төрлийн пуужин, [[ЗБД-97]] загварын хуягт машиныг сүүлд үйлдвэрлэн хэрэглэж байна. Умард, дорнод, өмнөд гэсэн тэнгисийн флоттой. Нисэх онгоц тээгч 1 хөлөг онгоц, 55 шумбагч, нийт 200 гаруй хөлөг онгоцтой.
== Эдийн засаг ==
[[Зураг:Shanghai_-_Nanjing_Road.jpeg|thumb|200px|Шанхайн худалдааны гудамж]]
[[Зураг:Oil working,Liuyuan-Turfan 2012.jpg|thumb|200px|Газрын тосны цооног]]
[[Зураг:China Export Treemap.jpg|thumb|200px|Экспортын барааны бүтэц]]
2014 оны Хятад улсын [[дотоодын нийт бүтээгдэхүүн]] 10 их наяд [[америк доллар|ам.доллар]]тай тэнцэж дэлхийд 2-р байр эзэлж байна. Нэг хүнд ноогдох ДНБ нэрлэсэн үнээр 7,589 $, худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнээр 12,880 $ (80-р байр) байв.
1949 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улс 1978 оноос эдийн засгийг чөлөөлж зах зээлийн эдийн засагт шилжсэнээр мэдэгдэхүйц үр дүнтэй байлаа. Хувийн өмчийг зөвшөөрсөн бөгөөд томоохон үйлдвэрүүд төрийн мэдэлд байдаг. Хятадын хямд, ихээр байгаа ажиллах хүчнийг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулалт их орсон бөгөөд үндэстэн дамнасан корпорациуд Хятадад хамгийн хямд зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Жилийн дундаж өсөлт тогтмол 10.5 хувь байдаг. Эрчим хүч, газрын тосны гол хэрэглэгч болсон. Жилд 3.9 их наяд $ бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд тэргүүлдэг.
Мөнгөний нэгж нь — [[Хятадын юань]]. 2010 оноос эхлэн Орос улс доллараар биш юаниар Хятадтай наймаа хийдэг болсон.
<timeline>
ImageSize = width:450 height:225
PlotArea = left:30 bottom:20 top:20 right:20
TimeAxis = orientation:horizontal format:yyyy
AlignBars = justify
DateFormat = x.y
Period = from:0 till:60.0
TimeAxis = orientation:horizontal
AlignBars = early
Colors =
id:gray value:rgb(0.97,0.97,0.97)
id:PAN value:rgb(0.4, 0.6, 1)
id:PRD value:rgb(1, 0.84314, 0)
id:PRI value:rgb(1, 0.5372, 0.5372)
id:ALT value:rgb(0.2, 0.6, 0.8)
id:NA value:rgb(0,0.4,0.4)
id:darkgray value:rgb(0.80,0.80,0.80)
id:midgray value:rgb(0.30,0.57,0)
ScaleMajor = gridcolor:black increment:10 start:0
ScaleMinor = gridcolor:gray increment:1 start:0
BarData=
barset:Países
PlotData=
width:15 fontsize:S textcolor:black align:left anchor:from shift:(10,-4) color:red
barset:Países
from:0 till:18.10 color:PAN width:20 align:left fontsize:S text:"[[Америк]] (18.1%)"
from:0 till:17.40 color:PRD width:20 align:left fontsize:S text:"[[Хонкон]] (17.4%)"
from:0 till:06.80 color:PRI width:20 align:left fontsize:S text:"[[Япон]] (6.8%)"
from:0 till:04.10 color:ALT width:20 align:left fontsize:S text:"[[Өмнө Солонгос]] (4.1%)"
from:0 till:53.60 color:darkgray width:20 align:left fontsize:S text:"бусад орон (53.6%)"
TextData=
pos:(180,215) fontsize:M text:"Экспорт"
pos:(110,205) fontsize:S text:"Эх сурвалж: АНУ-ын ТТГ. 2013 он. 2.34 их наяд $"
pos:(400,1) fontsize:S text:(%)
</timeline>
<timeline>
ImageSize = width:450 height:225
PlotArea = left:30 bottom:20 top:20 right:20
TimeAxis = orientation:horizontal format:yyyy
AlignBars = justify
DateFormat = x.y
Period = from:0 till:60.0
TimeAxis = orientation:horizontal
AlignBars = early
Colors =
id:gray value:rgb(0.97,0.97,0.97)
id:PAN value:rgb(0.4, 0.6, 1)
id:PRD value:rgb(1, 0.84314, 0)
id:PRI value:rgb(1, 0.5372, 0.5372)
id:ALT value:rgb(0.2, 0.6, 0.8)
id:NA value:rgb(0,0.4,0.4)
id:darkgray value:rgb(0.80,0.80,0.80)
id:midgray value:rgb(0.30,0.57,0)
ScaleMajor = gridcolor:black increment:10 start:0
ScaleMinor = gridcolor:gray increment:1 start:0
BarData=
barset:Países
PlotData=
width:15 fontsize:S textcolor:black align:left anchor:from shift:(10,-4) color:red
barset:Países
from:0 till:09.40 color:PAN width:20 align:left fontsize:S text:"[[Өмнө Солонгос]] (9.4%)"
from:0 till:08.30 color:PRI width:20 align:left fontsize:S text:"[[Япон]] (8.3%)"
from:0 till:08.00 color:PRD width:20 align:left fontsize:S text:"[[Тайвань]] (8.0%)"
from:0 till:07.80 color:ALT width:20 align:left fontsize:S text:"[[Америк]] (7.8%)"
from:0 till:05.00 color:NA width:20 align:left fontsize:S text:"[[Австрали]] (5.0%)"
from:0 till:59.50 color:darkgray width:20 align:left fontsize:S text:"бусад орон (59.5%)"
TextData=
pos:(180,215) fontsize:M text:"Импорт"
pos:(110,205) fontsize:S text:"Эх сурвалж: АНУ-ын ТТГ. 2013 он. 1.96 их наяд $"
pos:(400,1) fontsize:S text:(%)
</timeline>
=== Холбоо харилцаа ===
Хятад улсад 1 тэрбум хүн гар утас, харилцуур утсаар холбогдож байна. 2013 онд 591 сая хүн байнга интернет хэрэглэж байсан.
[[Хятадын цахилгаан холбоо]], [[Хятадын сүлжээ холбоо]] хоёр компани энэ салбарт тэргүүлдэг. Бэйдоу хэмээх хиймэл дагуулын сүлжээтэй.
[[Зураг:Balinghe_Bridge-1.jpg|thumb|200px|left|375 м өндөр Балин голын гүүр]]
=== Зам тээвэр ===
2000-аад он болоход Хятад улсын бүх муж, орон хурдны замд холбогдсон. Хурдны замын нийт урт — 85,000 км. Жишээлэхэд 1991 онд Хөх мөрөн дээгүүр 6 гүүр байсан бол нэмж барьсаар 81 гүүр, хонгил болжээ. Жил болгон 40 сая автомашин шинээр худалдан авдаг. Ослын тоо нэмэгдсэн. 2011 онд 62 мянган хүн автомашины ослоор нас барсан. 470 сая унадуг дугуй хэрэглэгдэж байгаа.
Төмөр зам улсын өмчинд байна. 2013 оны байдлаар 103,144 км төмөр зам тавигджээ. Макаогаас бусад муж, орон төмөр замаар холбогдсон. Цагаан сарын үеэр ачаалал эрс нэмэгддэг. 2013 онд 2.1 тэрбум зорчигч, 4 тэрбум тонн ачаа тээш зөөсөн гэнэ. Бээжин—Шэньжэнь, Бээжин—Шанхай чиглэлийн хурдны төмөр зам барьсан. 2014 оны байдлаар 20 хотод метро баригдаад байна.
182 нисэх буудал бий. Бээжингийн нисэх буудал зорчигчийн тоогоор, Хонкон, Шанхайнх ачаа тээврээр дэлхийд дээгүүр байрт байна.
== Соёл ==
=== Урлаг===
[[Зураг:Pekin_przedstawienie_tradycjnego_teatru_chinskiego_7.JPG|thumb|200px|''Баруунш зорчсон тэмдэглэл'']]
Хятадад утга зохиол НТӨ Жоугийн үеэс хөгжсөн. Эртний ном судрууд яруу найраг, одон орон, зурхай, анагаах ухааны чиглэлээр байдаг. Тан улсын үед [[Ли Бай]], [[Ду Фу]] зэрэг алдарт яруу найрагчид байсан бол Мин улсын үед «[[Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл]]» зэрэг жүжиг, роман их бичигдэж, 20-р зуунд [[Жинь Юн]] алдартай [[үшя]] (хятад зодоон) зохиолуудаа бичсэн.
=== Дэлхийн өв ===
Хятадын нутагт [[ЮНЕСКО]]-гийн [[Дэлхийн өв|Дэлхийн өвийн]] жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.
=== Хоол ===
Хятад хоол олон төрөл зүйл байна. Өмнөд нутагт [[цагаан будаа]], умард нутагт [[талх]], [[гоймон]]г түлхүү хэрэглэдэг байсан. Гахайн мах голчлон иддэг. Сычуань, Кантон, Жянсү, Шаьдун, Фужян, Хүнань, Аньхуй, Жөжян нутгийн хоол алдартай. Хэрчих, болгох, амтлах, чимэглэх хэв маяг янзтай. Буддын болон лал шашны тусгай хоол гэж бий. Өмнөд нь далайн бүтээгдэхүүн, ногоо, умард нь гурилан, хуурай бүтээгдэхүүний уламжлалтай.
=== Спорт ===
[[Зураг:Dragon_boat_racing.jpg|thumb|200px|Луун завины уралдаан]]
[[Хөл бөмбөг]], [[сагсан бөмбөг]], ширээний теннис, бадминтон, усанд сэлэлт, [[снукер]]ийг өргөнөөр тоглож, хичээллэдэг.
[[Го]] даам тоглодог. Хятад зодооныг [[үшя]] (күнфү) гэнэ. [[Тай чи чуань]], [[чигун]] зэрэг зодооны арга байна. [[Луун завь|Луун завиар]] уралддаг.
Хятад 1932 оноос Олимпийн наадамд оролцож эхэлсэн ба БНХАУ 1984 оноос хойш тасралтгүй баг тамирчдаа илгээх болжээ. 2008 онд нутагтаа хүлээн авсан [[Бээжингийн олимп]]од 51 алт, бүгд 100 медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн. Өвлийн олимпод 3-4 алтан медаль хүртдэг. [[Усанд үсрэлт]], [[хүндийг өргөлт]], [[гимнастик]], [[ширээний теннис]], [[буудлага]], [[бадминтон]], [[усанд сэлэлт]], [[жүдо]], [[хөнгөн атлетик]], [[шорт трек]]ийн тэмцээн уралдаанд илүү амжилттай оролцсон. [[Зоу Кай]] гимнастикч 5 алтан медаль хураагаад байгаа.
==Зургийн цомог==
{{Commonscat|China}}
<gallery widths="170px" heights="130px">
Файл:Хятадын физик газарзүй.gif|Физик газар зүйн зураг
Файл:Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь.jpg|Физик газар зүйн зураг
Файл:Хятад-атлас.jpg|Физик газар зүйн зураг
Файл:Хятадын атлас-орос хэлээр.jpg|Газрын зураг {{ref-ru}}
</gallery>
== Лавлах холбоос ==
{{лавлах холбоос|2}}
== Гадаад холбоос ==
* [https://www.google.com/maps/place/China/@35.8592948,104.1361118,4z/data=!3m1!4b1!4m2!3m1!1s0x31508e64e5c642c1:0x951daa7c349f366f «''Google Maps''» цахим талбар дахь газрын зураг]
* [http://mn.chineseembassy.org/mn/ Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны цахим талбар]
{{s-start}}
{{Залгамжлал
|өмнө=[[Дундад иргэн улс]]
|он= 1949-одоо үе
|албан_тушаал=БНХАУ
|дараа= Одоо үе
{{end}}
{{Ази}}
[[Ангилал:Бүгд Найрамдах Хятад Ард Улс| ]]
[[Ангилал:Азийн орон]]