VI Паул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 36:
 
== Бага нас ==
[[Image:Montinifather.jpg|135px|thumb|left|Жованни Баттиста буюу Пап VI Паулын эцэг Жоржо Монтини]]
ЖиованниЖованни Баттиста Монтини 1897 онд Ломбардид төрсөн. Түүний эцэг нь хуульч, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Италийн Парламентийн гишүүнээр ажиллаж байв. Жиованни хоёр ахтай байсан. Том ах Франческо Монтини нь эмч мэргэжилтэй, удаах ах Лодовичо Монтини нь хуульч, улс төрч байсан.
 
1897 оны 9 сарын 30-нд Ромын католик шашны заншлаар ариун угаал хүртсэн. 1916 онд ахлах сургуулиа төгссөний дараа католик шашны санваартны сургуульд элсэн орж 1920 онд санваартны хэргэм хүртсэн. Тухайн ондоо Миланд үргэлжлүүлэн суралцаж Шашны номлол судлалаар докторын зэрэг хүртсэн. Үүний дараа Григорийн их сургууль, Ромын Сапиенза их сургуульд суралцаж эрдмийн зэрэг хүртсэн.
 
Шашны хүрээнд санваартнаар ажиллахаас гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байв. 1925 онд Христийн шашны өв соёлыг дэлгэрүүлэх зорилготой хэвлэлийахэвлэлийн газрыг хамтран нээж ажиллуулж эхэлсэн.{{s-start}}
 
{{Залгамжлал
==Ромын Пап болохын өмнөх үеийн амьдралын замнал==
===Папын нунцаар томилогдсон нь===
Жоржо Монтинигийн хувьд Папын нунцаар томилогдон ажилласан анхны бөгөөд цорын ганц улс нь Польш юм. 1923 онд Ватиканаас Варшавт суух нунцаар томилогдсон ч Польш улс дахь хэт үндэстний үзэлтнүүд газар авч, үймээн дэгдээж байснаас шалтгаалан аюулгүй байдлын үүднээс Ромоос түүнийг эгүүлэн татжээ.
 
===Пап XII Пий-гийн үе===
[[File:MontiniMay291920.jpg|thumb|left|175px|1920 онд Жовани Монтинигийн санваартны хэргэм хүртэх ёслол]]
 
Жовани Монтинигийн мэдлэг боловсролтой, мөн зохион байгуулах болон бусдад зааж сургах төрөлхийн авьяас чадварыг нь үнэлэн 1931 оноос түүнийг Ромын Папын Дипломат Академид түүхийн профессороор ажилуулж эхэлсэн байна.
1937 онд Ромын Пап, Гэгээн хутагт XII Пий-гийн Төрийн хэрэг эрхлэх газарт Төрийн нарийн бичгийн даргын шууд удирдлага дор өдөр тутмын албан хэрэг эрхлэн хамаарагч болжээ.
 
Дэлхийн II дайны үеэр Жовани Монтини Паптай илүү ойр харилцаж, хамт мөргөл залбирал хийх болов. Жовани Монтини Ромын Папын шашны болон улс төрийн үйл хэрэгт туслах болсноор Италийн дарангуйлагч [[Бенито Муссолини|Бенито Муссолинигийн]] зүгээс өдөөн хатгалга болон дарамт шахалтад өртөх болов.
 
Дэлхийн II дайны хүнд хэцүү жилүүдэд Ватиканы удирдах тогтолцоог дайны нөхцөл байдалд тохируулан зохион байгуулах, шашны мөргөл зан үйл, шашны сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, дайны хохирогч, дүрвэгсдэд тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг гардан зохион байгуулж байв.
 
Жовани Монтинигийн санаачилгаар Папын ордон болон Ватиканы бусад ордныг нээн дайны аюулд өртсөн 15000 гаруй хүмүүсийг оруулж, эмчлэн сувилах, хоол хүнсээр хангах ажлыг эхлүүлжээ. Мөн Холбоотны цэргүүдэд тусламж хүргэх, фашизмын эсрэг тэмцэж Тэнхлэгийн хүчний хорих газраас ирсэн хүмүүсийг орогнуулан хамгаалж байжээ.
 
Дэлхийн II Дайн дууссаны дараа Жовани Монтини Папын тусламжийн санг өргөтгөн бие даасан байгууллага болгож "Каритас Итали"-ийг байгуулсан нь өнөөдөр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй Олон улсын хүмүүнлэгийн Каритас байгууллагын эхлэл болжээ.
 
===Милан хотын шашны их хүрээний хамба болсон нь===
 
1953 онд Миланы шашны их хүрээний хамба, Италийн хамба нарын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилогджээ. Миланы шашны их хүрээнд хамбаар ажиллах болсноор түүний үзэл бодол олон нийтэд ил тод хүрэх болсон байна. Жовани Монтини үзэл бодлын хувьд өмнөх үеийн хамба нараас ялгаатай, зарим тохиолдолд эрс тэс байв. Тэрээр католик шашинтнууд протестантууд болон бусад шашинтнуудыг ч хүндэтгэн хүлээн авах хэрэгтэй гэж үздэг байжээ. 1957 онд Милан хотод айлчилсан Англикан сүмийн санваартнуудтай найрсаг харилцаа холбоо тогтоон Кантербэригийн хамбатай захидлаар харилцах болсон байна.
 
===Кардиналаар өргөмжлөгдсөн нь===
 
1958 оны 10 сард Пап XII Пий нас барж [[Ватиканы нууц зөвлөгөөн|Ватиканы нууц зөвлөгөөнөөр]] Анжело Рончалиг шинэ Папаар сонгожээ. Шинээр сонгогдсон Анжело буюу Пап XXIII Иохан тус оны 11 сард шинэ кардиналуудыг томилохоор нэрс зарласны дотор Жовани Монтини багтсан байв.
 
1958 оны 12 сарын 15-нд Пап XXIII Иохан түүнийг кардиналаар өргөмжлөв. Жовани Монтини кардинал болсныхоо дараа дэлхийн олон орноор айлчилжээ. Кардинал байх хугацаандаа 15 удаа гадаад улс оронд айлчилснаас дурьдвал 1960 онд [[Бразил]], [[АНУ]]-ын Нью Йорк хот, Вашингтон хот, Чикаго хот, Индиана муж улсын Нотр Дам их сургууль, Бостон хот, Филадельфиа, Бальтиморт, 1962 онд Африкийн [[Гана]], [[Судан]], [[Кени]], Леопольд Вангийн нутаг дэвсгэр (Одоогийн БН Конго Улс), [[Өмнөд Африк]], [[Нигери]] улсуудад айлчилжээ.
 
==Ромын Пап болсон замнал==
 
Ватиканд Пап XII Пий болон Пап XXIII Иохантай ойр дотно мөн шашны номлол сургаалийг сайн судалсан тул дараагийн Папаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай кардинал хэмээн түүнийг үзэж байв. 1963 оны 6 сарын 3-нд Пап XXIII Иохан хорт хавдрын улмаас жанч халж, шинэ Ромын Папыг сонгох [[Ватиканы нууц зөвлөгөөн|Нууц зөвлөгөөн]] эхэлжээ.
 
Ватиканы Нууц Зөвлөгөөний 6 дахь удаагийн хуралдаанаар Жовани Монтини Ромын Папаар сонгогджээ. Кардиналуудын Коллежийн тэргүүн түүнд санал хураалтаар түүнийг сонгогдсныг хэлж, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуухад тэр латин хэлээр Accepto, in nomini Dominis (Эзэн нэр алдраар зөвшөөрч байна) гэж хариулжээ.
 
Систиний дуганы яндангаар өглөөний 11цаг 22 минутанд цагаан утаа тавьж сүсэгтнүүдэд шинэ Ромын Пап сонгогдсныг зарласан байна.
{{Залгамжлал
|өмнө =[[XXIII Иохан]]
|албан_тушаал =262 дахь [[Ромын пап]]