Өлзийхутаг хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 11:
'''Өлзийхутаг'''<ref>Хятад нэр нь ''Чи/Ци-хуанхоу'' (奇皇后 ''Qíhuánghòu''), солонгос нэр нь ''Ки-хуанхү'' (기황후 ''gihwanghu''). ''Хуанхүү'' - хааны хатан.</ref> (1315–1369) — Юань улсын [[Тогоонтөмөр ухаант хаан]]ы гуравдугаар их '''[[хатан]]''' байв.
 
=== Намтар ===
'''Ки Ванжи''' гэсэн овог нэртэй Корё хүн байв. 1315 онд [[Курё|Гуулин улс]]ын [[Куян|Хэнжү]]д төрсөн бөгөөд Корё тайган Түмэндэй хааны ордонд оруулжээ. Угаас цэцэн сэргэлэн тул Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд [[Данашир хатан]] цөлөгдсөний дараа Тогоонтөмөр хаан түүнийг их хатан болгох гэсэнд [[Баян чинсан]] тэргүүтэй [[монгол үндэстэн|монгол]] ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, монгол [[Баянхутаг хатан|Баянхутагийг]] их хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах Ки Чоль мөн Юань улсад зүтгэж Баянбух гэх монгол нэртэй нэгэн байсан. 1340 онд Баян зайлуулагдаж, 1341 онд Ки Ванжи мөн их хатан өргөмжлөгджээ.<ref name="содбилэг">Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.</ref>
 
Мөр 20:
1368 онд Хятад оронд тариачдын бослого ялж [[Юань улс]] мөхөж, Тогоонтөмөр хааны хамтаар [[Инчан]] хот руу зайлжээ. 1370 оны 5-р сард Тогоонтөмөр хаан нас барж, [[Мин улс]]ын цэрэг 6-р сард хотыг эзлэхэд Өлзийхутаг бэлэвсэн хатан олзлогдон [[Наньжин]]д хүргэгдэн нас эцэслэжээ.<ref name="содбилэг"/>
 
=== Кино, дэлгэцийн урлагт дүрслэгдсэн нь= ==
[[БНСУ|Өмнөд Солонгосын]] MBC телевиз 2013 онд Юань улсын их хатан Өлзийхутагийн тухай 51 ангитай цуврал кино бүтээж олон нийтэд хүргэсэн. Тус киноны гол дүр буюу Өлзийхутаг хатны дүрд Өмнөд Солонгосын жүжигчин [[Ха Жи-вон вонь]]<nowiki/>тогложээ.
 
[[БНСУ|Өмнөд Солонгосын]] MBC телевиз 2013 онд Юань улсын их хатан Өлзийхутагийн тухай 51 ангитай цуврал кино бүтээж олон нийтэд хүргэсэн. Тус киноны гол дүр буюу Өлзийхутаг хатны дүрд Өмнөд Солонгосын жүжигчин Ха Жи-вон тогложээ.
 
Уг кино телевизээр цацагдаж эхлэхэд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй тулгарсан. Учир нь Өлзийхутаг хатны тухай өгүүлэх кино зохиол нь түүхэн үнэнээс зөрсөн гэх эсэргүүцэл гарч байв.
'''Хатан хаан Ги''' гэх уг кинонд Өлзийхутаг хатныг Гуулин улсын вантай хайр сэтгэлийн холбоотой байсан гэх зэргээр харуулсан. Түүхэн эх сурвалжид дурьдсанаар Өлзийхутаг хатан нь солонгос хүн боловч Гуулин улсыг Юань гүрний бүрэн эрхшээлд оруулах хэрэгтэй гэж үздэг байснаас төрсөн нутаг болох Гуулин улсдаа хамгийн их үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан гэж үздэг.<ref><ref>Кён Мүн-хуан, "Солонгосын түүх" , Лондон, 2010 </ref></ref>Мөн Баянбух жанжин зэрэг түүний гэр бүлийнхэн буюу Ги овогтнууд Юань болон Гуулин улсад авилгал, хээл хахуулийг цэцэглүүлж байсан нь төрийг мөхөөх нэг шалтгаан болсон гэж үздэг. Харин MBC телевиз уг кинонд түүнийг эерэг талаас нь харуулж, солонгосчуудад элэгтэй мөн ухаалаг хатан байсан мэтээр дүрслэн харуулахыг хичээжээ.
 
= Сурвалж, тайлбар =