Владимир Набоков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 1:
[[Image:Monument Nabokov Montreux 23.12.2006.jpg|thumb|right|Владимир Набоков]]
'''Владимир Владимирович Набоков''' (1899 оны 4 сарын 22, [[Санкт Петербург]] – 1977 оны 7 сарын 2, Монтрё) бол ХХ зууны өрнөдийн уран зохиолын нэг сонин содон төлөөлөгч бөгөөд [[Орос]] гаралтай Америкын[[Америкийн Нэгдсэн Улс|Америк]]ийн зохиолч юм.
 
Набоков Петербург хотноо үе улирсан сурвалжит тайж гаралтай гэр бүлд төржээ. Набоковынхан Английн[[Англи]]йн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр бүр багаасаа англи хэлийг оросоосоо илүү сурснаас, эцэг нь төрсөн нутагтаа байгаа хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байсан гэдэг.
 
1917 онд тогтсон коммунист дэглэмд дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад, Европын[[Европ]]ын хэд хэдэн хэл мэддэг Владимир [[Кембрижийн их сургуульдсургууль]]д орж, францын[[франц]]ын уран зохиолыг судлахын зэрэгцээ эцгийнхээ нөлөөгөөр шавьж судлалаар оролдож, сүүлдээ бүр судалгаа шинжилгээний ажил хийх болсон байна.
 
Набоков 1922 оноос [[Берлин]] хотод шилжин суурьшаад уран зохиолын орчуулга хийж, өөрийн шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлсэн юм. Тэрбээр 1937 онд Хитлерийн[[Адольф ГерманаасГитлер|Гитлерийн]] [[Герман]]аас дүрвэн гарч, Парист[[Парис]]т очих үедээ
*Машенька (1926)
*Ноён хатан боол (1928)
Мөр 17:
зэрэг роман, мөн өгүүллэгийн түүврээ оросын цагаачдын "Өдгөө цагийн тэмдэглэлүүд" сэтгүүлд нийтлүүлэн нэр хүндтэй зохиолч болоод байв. Парист сууж байх үедээ "Авъяас" романаа хэвлүүлсэн. Гэтэл Парисийг нацистууд эзлэн авсан тул 1940 онд АНУ-д шилжин суурьшжээ.
 
Энэ бол Набоковын хувьд Оросын зохиолч байсан хамгийн сүүлчийн жил бөгөөд 1940 оноос [[англи хэл|англиар]] бичдэг америкынамерикийн зохиолч болсон юм. Тэрбээр 1940 он хүртэлх зохиолоо Владимир Сирин гэсэн нууц нэрээр хэвлүүлж байв.
 
Набоков Америкт ирсэн эхний үедээ бүхий л цагаач иргэдийн адил аль олдсон ажлаа хийж, бас дутагдах гачигдахын зовлонг амсаж явжээ. 1948 онд Карнегийн их сургуулийн профессор болж, Оросын уран зохиолын талаар цуврал лекц унших зуур [[Александр Сергеевич Пушкин|Пушкин]], [[Михаил Юрьевич Лермонтов|Лермонтов]], [[Николай Васильевич Гоголь|Гоголийн]] зохиолоос англи хэл рүү орчуулж байсан.
 
Набоков 1955 онд жаал охинд сэтгэл алдсан насанд хүрсэн эрийн тачаангуй хүслийн тухай өгүүлсэн "Лолита" романаа хэвлүүлсэн байна. Энэ романыг нь уран зохиолоос сургаал номлол хайдаг судлаач шүүмжлэгч нар ужид самуун явдал, хуял тачаалын зохиол хэмээн угтсан боловч чухам энэ л роман түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан байдаг. Хоёр жилийн дараа амьдрал ахуйгаа төвхнүүлж эс чадсан Оросын цагаач, профессор Пниний тухай өгүүлсэн "Пнин" романаа бичжээ.
 
Набоков 1960 онд дахин Европ руу буцаж, амьдралынхаа сүүлийн 17 жилийг Швейцарьт[[Швейцари]]д өнгөрүүлжээ. Тэнд байхдаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна, урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж, Пушкиний "Евгений Онегин"-ийг англи хэлнээ үргэлжилсэн үгээр гайхамшигтай сайхан гэсэн олны дүгнэлттэйгээр хөрвүүлэн, дэлгэрэнгүй тайлбар хавсаргаж хэвлүүлжээ.
 
Оросын уран зохиолын уламжлал, тогтсон хэв загварыг ягштал баримтлахаас зайлсхийн, шинийг эрэлхийлж байсан Набоковын романуудыг Оросын цагаачдын зүгээс буруутган шүүмжилж, харь орны уран зохиолын хувилбар хэмээн тунхаглан зарлаж байв. Гэтэл Владимир Набоковын бодлоор урлаг, уран зохиолыг нийгмийн хэрэгцээнд нийцүүлнэ гэдэг бол түүнийг басамжлан доорд аваачиж буй зохисгүй хэрэг мөн тул зохиолч хүн уран бүтээлдээ ёс суртахууны нийтээр даган мөрдөж ирсэн, хэвшиж тогтсон дэг журмыг бус, харин хувь хүний бодол, ойлголт, субъектив ухаарлыг нь дүрслэн үзүүлэхийг чухалчлах учиртай юм.