Өлзийхутаг хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Davaadorj.sfs (яриа)-н хийсэн засваруудыг 121.150.235.19-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 14:
'''Ки Ванжи''' гэсэн овог нэртэй Корё хүн байв. 1315 онд [[Курё|Гуулин улс]]ын [[Куян|Хэнжү]]д төрсөн бөгөөд Корё тайган Түмэндэй хааны ордонд оруулжээ. Угаас цэцэн сэргэлэн тул Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд [[Данашир хатан]] цөлөгдсөний дараа Тогоонтөмөр хаан түүнийг их хатан болгох гэсэнд [[Баян чинсан]] тэргүүтэй [[монгол үндэстэн|монгол]] ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, монгол [[Баянхутаг хатан|Баянхутагийг]] их хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах Ки Чоль мөн Юань улсад зүтгэж Баянбух гэх монгол нэртэй нэгэн байсан. 1340 онд Баян зайлуулагдаж, 1341 онд Ки Ванжи мөн их хатан өргөмжлөгджээ.<ref name="содбилэг">Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.</ref>
 
Өлзийхутаг хатан 1338 онд Тогоонтөмөр хааны ууган хүү [[Аюушридар]]ыг төрүүлсэн бөгөөд 1353 онд ханхүүхунтайж болжээ. 1350-аад оны сүүлээс Өлзийхутаг хатан өөрийн шадар тайган Паг овогт, Хама чинсан нарын хамт Тогоонтөмөрийг сууринаас зайлуулж Ашушридарыг хаан болгохоор тэмцсэнд бүтэлгүйтэж Хама алагджээ. Ки овогт ах дүүс Юань улсын их хатан дүүтэйгээрээ далимдуулж дээрэм тонуул их хийсэнд Гуулин улсын ван тэднийг хядав. Үүнд Ки хатан хилэгнэж Тогоонтөмөр хаанд айлтгаж Дөштөмөр жанжнаар цэрэг удирдуулан илгээсэнд [[Ялу]] голд очин [[Кунминь ван]]гийн цэрэгт ялагджээ.<ref name="содбилэг"/>
 
1364 онд Юань улсын [[Бортөмөр]], [[Хөхтөмөр]] хоёр жанжин сөргөлдөж Бортөмөр нийслэлийг эзлэн Өлзийхутаг хатныг 100 өдөр гянданд хорьжээ. Хөхтөмөрийн хамтаар Аюушридар ирж Бортөмөрийг алж, эхээ суллав. 1365 онд [[Баянхутаг хатан|Баянхутаг]] хатныг нас барахад Ки овогт улсын цор ганц их хатан болов.<ref name="содбилэг"/>