Гандантэгчэнлин хийд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 41:
Тус хийд нь одоо [[гүн ухаан]]ы (''цанидын'') Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Буддын шашны их сургууль, Буддын шашны урлахуйн ухааны дээд сургууль, Буддын шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Төвөдийн Буддын шашны сургууль, дацангуудтай.
 
== Гандантэгчинлин хийдтэй холбоотой шүүмжлэл, хандлага ==
Гандантэгчэнлин хийдийн оршдог Баянгол дүүргийн 16-р хороо нь Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их хөрсний бохирдолтой газрын нэг юм. 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академитай хамтарсан "Хөрсний бохирдлын эргэн тойронд" хэлэлцүүлгийн үеэр ГанданГандантэгчэнлин хийд орчмын газарт хүний биед хортой олон төрлийн химийн нэгдэл, бохирдолтой байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байгааг онцолсон.<ref>http://mass.mn/n/44345</ref>
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газар Гандантэгчэнлин хийдэд байх тагтаа шувуу хэт олон байгаа нь нийгмийн эрүүл мэнд, ариун цэвэрт хортой байгаа талаар сануулж дүгнэлт гаргасан ч Гандантэгчэнлин хийдийн захиргаанаас тодорхой үр дүнтэй ажил хэрэгжүүлээгүй. Мөн Гандантэгчэнлин хийд дээр будаа худалдаалдаг иргэдийг цэгцлэх асуудлаар мөн үр дүнд хүрч чадаагүй байна.
Мөр 50:
Улсын төсвөөс жил бүр Гандантэгчэнлин хидэд 5 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд 2015 онд 5.4 төгрөг төсөвлөсөн нь улсын эдийн засаг хүндрэлтэй үед оновчгүй шийдвэр болсон гэж олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байв.
 
2009 оны Дорнын тооллын шинэ жил буюу Цагаан сар баярын үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Гандантэгчэнлин хийдийн хэвийн боов үйлдвэрлэх явцад хяналт шалгалт хийхэд стандартад нийцэхгүй, бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь илэрсэн. 2012 онд мөн адил шалгалт хийхэд зөрчил хэвээрээ бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалддаг нь дахин илэрсэн.
 
'''Хийдийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэл'''
 
2015 оны 1 сарын 25-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Төвөдийн буддын шашны "Их хүрээ" хийдийн хамба лам Б.Санждорж сэтгүүлчдэд хандан Гандантэгчэнлин хийдийн хамба лам Чойжамцын ёс суртахуунгүй үйлдэл болон өөрийг нь гүтгэн доромжилсон талаар мэдээлэл хийсэн нь мөн оны 1 сарын 27-ны Нийгмийн толь сонины дугаар нийтлэгдэж байсан.
 
==Эшлэл==