Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 5:
 
== Карл Марксын товч намтар ==
Карл Маркс 1818 оны 5-р сарын 5-нд Германы Трир хотод төрж, Бонн, [[Берлиний их сургууль|Берлиний их сургуульд]] суралцан хуулийн болон эдийн засгийн боловсрол эзэмшжээ. Гегелийн философийн нөлөөлөл дор философи, эрхийн судалгаа хийж, “Демократ ба Эпикурын натурфилософийн ялгаа” сэдвээр 1841 онд Иенийн их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тухайн үеийн Пруссийн хаант засаглалтай үзэл санааны зөрөлдөөнтэй байсан болхоор их сургуульд багшлах сонирхолоо орхиж чөлөөт сэтгүүлийн ажлыг дагнан эрхлэх болжээ. Маркс улс төр, эдийн засгийн сэдвээр Европ, Америкийн хэд хэдэн сонин сэтгүүлд нийтлэлээ тогтмол хэвлүүлдэг байсан бөгөөд улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч төдийгүй түүнийг зохион байгуулагч нь байв. К.Маркс 1847 онд Шударгачуудын холбоонд (хожим нь Коммунистуудын холбоо болсон) Энгельсийн хамт гишүүнээр элсч, 1848 онд Коммунистуудын төв хороог удирдаж байсан бөгөөд тэр үед алдарт “Коммунист намын тунхаг”-ийг Энгельстэй хамтарч зохиосон. 1864 онд “Олон улсын ажилчдын нөхөрлөл” буюу Нэгдүгээр Интернационалыг байгуулахад идэвхтэй оролцож хэрэг дээрээ түүний удирдагч нь байв. Нэгдүгээр интернационалын “Зохион байгуулалтын тунхаг”, “Түр дүрэм” зэрэг олон баримт бичгийг боловсруулжээ. Маркс улс төрийн янз бүрийн хөдөлгөөн тэр тусмаа ажилчны болон социолист хөдөлгөөнийхөнтэй байнга санал зөрдөг байсан юм.
Залуу насаа буюу 1843 оноос Франц, Берлийн зэрэг орноор хөөгдөж дүрвэн амьдарч байгаад 1949 онд хоёр дахь эх орон болох Англид суурьшсан насан эцэс болтоо амьдарчээ. Маркс бага наснаасаа үерхэж ирсэн Женни фон Вестфлентай 1843 онд ханилж олон хүүхэд төрүүлснээс гурав нь балчир үедээ нас баржээ. Карл Марксын сүй тавилт нь нэг хэсэгтээ нууц байсан ба хэдэн жилийн туршид Уэстфаллен болон Марксын гэр бүлүүд хоёул тэдний гэрлэлтийг эсэргүүцэж байв. Олон эсэргүүцэлтэй тулгарсан ч тэр хоёр 1843 оны 6-р сарын 19-нд гэрлэв. 1850 оны эхний хагаст Маркс Лондоны гурван өрөө байранд айдас түгшүүртэй, ядуу зүдүү амьдралаар амьдарч байжээ. Тэр үед Маркс Жэнни хоёр дөрвөн хүүхэдтэй болсон байсан ба дахин гурван хүүхэд төрүүлсэн боловч эдгээрээс гурав нь л насанд хүрч чадсан. Маркс ерөнхийдөө нийтлэл бичиж амьдардаг байжээ. Жэннигийн нагац ах нар болон эх нь нас барахад өвлөж авсан хөрөнгө нь Марскын гэр бүлийг нөхцөл арай дээгүүр, сууцанд амьдрах боломжтой болгов.
Маркс нь нэлээн ядуу байсан ба энэ тухайгаа хэрвээ би дахин амьдрах юм бол гачигдаж дутагдсан энэ л амьдралаа дахин сонгохдоо эргэлзэхгүй боловч гэр бүлээ зовоохгйн тулд эхнэр л хэзээ ч авахгүй байсан гэж Энгельст бичсэн захидалдаа дурьдсан байдаг. Маркийн олон бүтээлд ердийн маргаан, санал зөрлдөөнийг хатуу зүхэл болгох, эсвэл ёжлолыг бүдүүлэг хэллэгээр илэрхийлэх явдал ихээхэн ажиглагддаг. Тэр нийгмийн институт болон өөрийн сөргөлдөгчийн “багийг хуулах” сэтгэлгээ бүхий хүмүүсийн тоонд багтана. Капитализм мөхнө гэдэгт бат итгэж байсан Марксд эвлэршгүй шинж бие хүний хувьд онцлог болж байсан төдийгүй түүний сургаалийн мөн чанар болж байсан гэлтэй. Маркс шинжлэх ухааны эрэл хайгуулын үнэ цэнийг ойлгож ухамсарлахын зэрэгцээ ертөнцийг хувьсгалчаар өөрчлөн байгуулах үйлсд шинжлэх ухааныг хэрэгсэл болгон ашиглахыг урьтал болгодог байв. Үүнийг “Философичид ертөнцийг зөвхөн янз бүрээр л тайлбарлаж байлаа, хэргийн гол нь түүнийг өөрчлөхөд л байгаа юм” гэсэн түүний алдарт үгнээс харагдана.
 
== Марксын сургаал хүчтэй юү? ==
{{Коммунизм}}