Мэдээллийн систем: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
2010 онд гаргсан АНУ-ын МС-ийн сургалт хөтөлбөрийн Мэдээллийн системийн нэр томьёоны тайлбараас авлаа.
Мөр 1:
Мэдээллийн систем гэдэг нь тухайн байгууллага болон түүнтэй хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд зориулж мэдээллийг үр ашигтай, хэмнэлттэйгээр бий болгох, хадгалах, боловсруулах, дамжуулах, түгээх мэдээллийн технологийн шийдэл дээр тулгуурласан байгууллагын бизнес үйл ажиллагааны систем юм.
 
'''Мэдээллийн систем''' бол биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл бөгөөд түүний бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг. Иймээс мэдээллийн системийг ерөнхий байдлаар нь байгууллага, бизнесийн системийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; шийдвэр гаргалтыг үр ашигтай, оновчтой байлгах; нөөцийг үр ашигтайгаар зөв хуваарилах гэсэн зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо өгөгдөл, мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой мэдээллийг нь буцаан өгдөг. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээллийг '''цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессууд -'''ын нэгдэл юм.