Өлзийхутаг хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 12:
 
== Намтар ==
'''Ки Ванжи''' гэсэн овог нэртэй KoryeoКорё хүн байв. 1315 онд [[Курё|Гуулин улс]]ын [[Куян|Хэнжү]]д төрсөн бөгөөд KoryeoКорё тайган Түмэндэй хааны ордонд оруулжээ. Угаас цэцэн сэргэлэн тул Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд [[Данашир хатан]] цөлөгдсөний дараа Тогоонтөмөр хаан түүнийг их хатан болгох гэсэнд [[Баян чинсан]] тэргүүтэй [[монгол үндэстэн|монгол]] ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, монгол [[Баянхутаг хатан|Баянхутагийг]] их хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах Ки Чоль мөн Юань улсад зүтгэж Баянбух гэх монгол нэртэй нэгэн байсан. 1340 онд Баян зайлуулагдаж, 1341 онд Ки Ванжи мөн их хатан өргөмжлөгджээ.<ref name="содбилэг">Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.</ref>
 
Өлзийхутаг хатан 1338 онд Тогоонтөмөр хааны ууган хүү [[Аюушридар]]ыг төрүүлсэн бөгөөд 1353 онд ханхүү болжээ. 1350-аад оны сүүлээс Өлзийхутаг хатан өөрийн шадар тайган Паг овогт, Хама чинсан нарын хамт Тогоонтөмөрийг сууринаас зайлуулж Ашушридарыг хаан болгохоор тэмцсэнд бүтэлгүйтэж Хама алагджээ. Ки овогт ах дүүс Юань улсын их хатан дүүтэйгээрээ далимдуулж дээрэм тонуул их хийсэнд Гуулин улсын ван тэднийг хядав. Үүнд Ки хатан хилэгнэж Тогоонтөмөр хаанд айлтгаж Дөштөмөр жанжнаар цэрэг удирдуулан илгээсэнд [[Ялу]] голд очин [[Кунминь ван]]гийн цэрэгт ялагджээ.<ref name="содбилэг"/>