Далай лам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 4:
 
Одоогийн [[Арван дөрөвдүгээр Далай лам|14-р Далай лам]] [[1959]] оноос хойш [[Энэтхэг]] улсын [[Дарамсала]] хотод амьдарч байна.
 
==Шарын ба улааны шашины хагаралдаан Монголд нөлөөлсөн нь==
Буддизм нь дотроо олон чиглэлийн урсгалтай бөгөөд үүнээс улааны ба шарын чиглэл нь анх Монголд 1600-аад оны эхээр хүч түрэн нэвтрэхдээ хоорондоо дайсагналцаж үүнд нь Монголын тархай бутархай ханлигууд автаж тухайн үед олон мянгаараа хоорондоо дайтаж нэгнээ хөнөөж байжээ. Энэ түүх Цогт Хунтайжын хувийн түүхэнд тодорхой тэмдэглэгдэж үлджээ. 1630-аад онд Төвдийн буддын шашины эрх барьж байсан V Далай лам Цогт тайжын цэргийн хүчийг ашиглан дотоодынхоо улс төрийн болон шашины урсгалуудын тэмцэлдээнд татан оруулсан нь Монголчуудын хагаралдаанд ноцтой нөлөөлсөн юм. <ref>[http://www.touristinfocenter.mn/cate14_more.aspx?ItemID=99 ЦОГТ ХУНТАЙЖ, Ч.Буянбадрах "Монгол орны лавлах"]</ref>
 
==Шарын шашны лам нарын гэмт хэрэг==
 
Монгол улсын Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хүчингийн хэрэг үйлдсэн байна.Тодруулбал, тус хийдийн тахилч лам Н, Г, голч лам Э,Д, их гэсгүй лам Б,Ж нар хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл Хархорин сумын цагдаагийн тасагт ирсэн. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн.
 
2016 оны зургаадугаар сард Өвөрхангай аймгийн шүүхэд лам нарт холбогдох шүүх хурал болсон. Лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн байсан. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.[http://www.grandnews.mn/content/read/71817.htm]
 
Далай лам шарын шашны лам нарын бэлгийн дарамт, хүчингийн талаар ярьж буй дүрс [https://m.youtube.com/watch?v=fW4X_Js58RA бичлэг]
 
== Шарын шашны доторх дарамт шахалт, ==
Энэтхэгийн Уттара Каннада тойргийн Мундагод хотын Төвд хорооллын нэгэн нийтийн байрны ариун цэврийн өрөөнд Монгол оюутан дүүжлэгдэж амиа хорлосон хэрэг гарсан.
 
Тойргийн цагдаагийн газар мэдээлснээр амиа алдагч нь 19 настай, Монгол улсын иргэн У овогтой Б гэдэг оюутан байсан гэнэ.
 
Тэр сүүлийн дөрвөн жилийн турш уг Төвд хороололд Буддизм заалгаж байжээ.
 
Тэр амиа хорлохоос өмнө гэр бүлийнхэндээ бичиг үлдээж түүндээ сэтгэл санааны дарамтанд орж хичээл номондоо төвлөрч чадахгүй болсон тухай өгүүлсэн байсан гэнэ.
 
Хэргийг Баасан гарагт бүртгэж авсан ба цогцосыг Төвд хорооллын захиргаанд хүлээлгэж өгснийг Монголын элчин сайдын яаманд мэдэгджээ.<ref>http://www.ikon.mn/n/p96</ref>
 
== Хэлхээ, холбоос ==
* Далай лам - [http://www.dalailama.com Албан ёсны веб сайт]
 
==Эшлэл==
{{reflist}}
 
{{stub}}