НҮБ-ын Хүүхдийн Сан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1:
 
 
'''Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан''' ({{lang-en|United Nations Children's Fund}}) буюу товчоор '''ЮНИСЕФ''' (UNICEF) нь [[НҮБ]]-ын харьяатөрөлжсөн байгууллагуудын нэг юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, мөн Хятад дахь хүүхдийг хоол хүнс, эм, хувцас хунараар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор ОУ-ын Хүүхдийн Тусгай Санг [[Ерөнхий Ассамблей]] 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулжээ. 1953 онд Сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-ын Хүүхдийн Сан гэдэг байнгын байгууллага буй болжээ. ЮНИСЕФ -ийн гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс гүрнүүд, ялангуяа хөгжиж байгаа орнуудын яармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд оршино. Бага насны хүүхдүүдийн эндэгдлийг багасгах, халдварт өвчнөөс хамгаалах, шимт тэжээлээр хангах, эрүүл чийрэг өсгөх зорилтыг онцлон үздэг. 1965 онд [[Нобелийн шагнал|Нобелийн Энх Тайвны шагнал]] хүртсэн.
 
== Үүрэг зорилт ==