II Иохан Паул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 24:
== Намтар ==
 
Кароль Войтыла 1920 онд [[КраковьКраков|Краковийн]] ойролцоох [[Вадовиц]]ад Кароль, Эмилиа нарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь [[Хабсбург]]ийн армид алба хааж байсан хүн аж.
 
Тэрээр 8 настайдаа ээжээ, 11-тэйдээ ахаа, 20-тойдоо эцгээ алдаж өнчин хоцорчээ. Тэр үедээ Краковь дахь еврейн нийгэмлэгийнхэнтэй ойр дотно байсан нь хожим Ромын пап болсны хойноо еврейчүүдэд элгэмсэг хандаж байсных нь шалтгаан юм. Түүнийг 19-тэй байхад [[Герман]] Польшийг эзлэн авахад сурч байсан их сургууль нь хаагдаж, уурхай, үйлдвэрт ажиллаж, мөн [[театрын жүжигчин]], [[жүжгийн зохиолч]]ийн ажил ч хийж байв.
Мөр 30:
[[1943]] онд шашны зүтгэлтэн болохоор шийдсэн боловч тэр үед [[шашны сургууль]] хориотой байсан тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан шашны нууц сургуульд орж, [[1946]] оны [[11 сарын 1]]-нд хамба ламын зэрэгтэй болжээ. Улмаар Ватиканы Анжелик шашны их сургуульд дэвшин суралцаж, [[1948]] онд [[шашин судлал]]ын [[доктор]]ын зэрэг хамгаалсан байна. Мөн ондоо Польш руугаа буцан, их сургуульд багшилж байгаад [[1958]] оны [[7 сарын 4]]-нд Краковийн тэргүүн дэд хамба ламаар томилогдож, [[9 сарын 28]]-нд ёслол үйлджээ.
 
Улмаар [[1964]] оны [[1 сарын 13]]-нд Краковийн тэргүүн хамба болсон бөгөөд [[1967]] оны [[7 сарын 26]]-нд [[кардинал]] цолтой болсон. [[1978]] онд Ромын пап [[VI Паул|VI Павел]] нас нөгчин, Войтылагийн оролцсон [[конклавВатиканы нууц зөвлөгөөн|конклаваар]]аар 65 настай Альбино Лучиано ([[I Иоанн Павел]]) ромын папаар сонгогдсон ч 33-хан өдрийн дараа нас нөгчиж, 1978 оны 10 сард дахин конклав болсон байна. Ийнхүү Войтыла 2 дахь удаагаа конклавт оролцоод 58 насандаа шинэ пап ламаар сонгогдсон байна. ([[10 сарын 16]]-нд сонгогдож, [[10 сарын 22|22]]-нд ажилдаа орсон)
 
Польшоос пап лам төрсөн нь полшуудын үндэсний үзлийг дэврээж, [[Зөвлөлт Холбоот Улс]]ын эсрэг хандлага хүчээ авахад нөлөөлсөн юм.