Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 13:
 
== Марксын сургаал ба марксизмууд ==
К.Маркс ихэнх суут сэтгэгчдийн адил эрдэм судалгааны ажлаа дагнан эрхэлсэн эрдэмтэн хүн байсангүй. Тэрбээр идэр залуугаасаа капиталист нийгэм дэх дарлал, мөлжлөг бурангуй ёсыг илчлэн шүүмжилсэн нийтлэлүүд бичиж, нийтлэлчийн хөдөлмөрийг шинжлэх ухааны болон улс төрийн хувьсгалч үйл ажиллагаатайгаа хослуулж Европ болон АНУ-ын хэд хэдэн сонин, сэтгүүлд зохиолч ба редактораар хамтран ажиллаж байжээ. Маркс пролетари нар бол капитализмыг булшлах хувь тавилантай хүч гэж үзээд тэднийг гэгээрүүлэх, зохион байгуулах ажлыг биечлэн хийж байсан хувьсгалч, тэмцэгч хүн байлаа. К.Маркс үнхээрүнэхээр сэтгэл зүрхээрээ хувьсгалч, тэмцэгч хүн байсан явдал түүний бүтээсэн онол сургаалыг ойлгох түлхүүр нь билээ. Нөгөө талаас марксизм гэдэг нэрийн дор бальшевизмбальщевизм, ленинизм, сталинизм, маоизм мэт догматик мөртлөө хувьсгалч чиглэл дэлгэрээд зогссонгүй нийгмийн биет практик үйл болж байсан билээ. XIX зууны эцэс ХХ зууны эхээр Марксын сургаалыг нэг талаас Э.Бернштейн, К.Каутский нарын ажилчны хөдөлгөөний реформист зүтгэлтнүүд, нөгөө талаас Ленин, Троский мэт большевик, меньшивик хувьсгалчид өөр өөрийнхөө үндэслэлийн үдгээс тайлбарлан хэргэлж байв. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ. Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч ОХУ, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.
 
== Үзэл санааны үндэс ==
К.Марксын шинжлэх ухааны өргөн мэдлэг, судалгааны ажлынх нь хамаарсан хүрээ, шийдвэрлэх асуудлын үндэслэгээ нотолгооны тавил, харилцан шалтгаан болон стстемлэгсистемлэг шинжийг илэрхийлсэн байдал зэргийг эрдэмтэн судлаачид үнэнхүү биширдэг. Түүнийг шинжлэх ухааны ямар салбарын сэтгэгч болохыг тогтооход нэлээд бэрхшээлтэй бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бараг бүх салбараар судалгаа хийж мөн байгалийн шинжлэх ухааны талаар онол, таамнал дэвшүүлсэн байдаг. Марксын философи, түүх, улс төр, эдийн засгийн бүтээлд нь ямагт социологийн асуудал дэвшигдэж, тэр ч байтугай ажилчдаас авах судалгааны анкетыг боловсруулсан байдаг. Фанцын “Revue socialiste” сэтгүүлд 1880 оны дөрөвдүгээр сард “Ажилчдад зориулсан анкет” хэвлэгдсэн бөгөөд түүнд ажилчдын хөдөлмөр, ахуй болон улс төрийн тэмцэлтэй холбогдол бүхий дөрвөн бүлэг, 99 зүйл асуултыг багтаажээ. 1970-аад он хүртэл Марксыг социологийн шинжлэх ухааны салбарт төдийлөн хамааруулдагүй байлаа. Энэ үеэс эхлэн Өрнөдийн орнуудад неомарксист сургаал хүчтэй дэлгэрч эхэн үеийн капиталист нийгтийг задлан шинжилсэн эдийн засгийн судалгаа төдийгүй нийгмийн өөрчлөлт хөгжилтэй холбогдсон онол сургаал судлаачдын анхааралд ямагт байж түүнийг сонгодог социалогийгсоциологийг үндэслэгчийн нэг гэж хүлээн зөвчөөрөхзөвшөөрөх болжээ.
Марксын сургаалын онолын эх сурвалжыг:
a. Францын социалист үзэл
Мөр 32:
4. Марксын социологи ба марксч социологийг, өөрөөр хэлбэл Марксын үзэл санаануудыг хөгжүүлсэн, тайлбарласан, хэрэглэсэний үр дүнд болсон социологийн онол, хандлагуудыг байнга ялгаж заалгах нь чухал болно.
Философийн хүн судлал, хүн нийгэм хоёр
Аливаа нийгмийн том онол өөртөө хүний тухай онолыг илт юмуу илт бишээр агуулж байдаг. Өөрөөл хэлбэл онолын социологтойсоциологитой тодорхой философийн хүн судлал үргэлж хамт байдаг. Марксын социологи ч ийм байжээ. Маркс хэдийгээр философийн хүн судлал бүтээх зорилт тавиагүй ч гэсэн хүний тухай үзэл баримтлал нь их буурьтай байлаа. Марксын үзэснээр хүн бол юуны өмнө үйлдвэрлэгч юм. Үйлдвэрлэн бүтээгч хөдөлмөр л хүнийг амьтнаас ялгаж байдаг. Маркс хүнийшлийн дараах дөрвөн илэрлийг тодруулжээ.
1. Ажилчны хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг өөр хүмүүс завшдаг учраас тэр өөрийнхөө хөдөлмөрийн бүтээгдэхүүнээс хагцдагхагацдаг.
2. Ажилчин үйлдвэрлэлийн үйл явцаас хүнийшдэг. Ажил нь дотоод сэтгэлийн хангамж өгдөггүй харш үйл ажиллагаа болж гаднаас тулгасан зүйл болдог. Хэн нэгний тушаалаар хийж байгаа албадлын хөдөлмөр болдог. Ажил нь чухамдаа худалдах таваар болж ажилчны хувьд тэр таваарын хамаг өртөг нь түүний худалдах бололцоо болдог.
3. Ажилчин өөрийнхөө хүний уг чанар юмуу өөрийнхөө “төрлөхтний ахуйгаас” хүнийшдэг.