Манжууд хятадыг эзэлсэн нь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүн жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна. Энх Амгалангийн үед 1673 онд өмнөд хятадын Юанань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон мөнөөх Вү Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ.
1630-иад оноос Хятадын Мин улсын дотоодод тэмцэл хурцдаж Ли Цзы Чэн тэргүүтэй тариачны бослого хэрэгжиж нийслэл Бээжин хотыг эзэлсэнд Мин улсын хаан өөрийн орд өргөөний дээгүүр дүнхийх толгойн оройд өөрийгөө боймолон амиа хорлон үхжээ. Тариачны бослогоос айсан Мин улсын цэргийн жанжид Манжийн цэргүүдээс тусламж хүсэн 1644 онд цагаан хэрмийн боомтын хаалгыг нээж Манж цэргүүдийг оруулсан байна. 1643 онд Манжийн хаан Хунтайж нас бараад байсан бөгөөд түүний 8 дугаар хүү 5 настай Фүлин\эеэр засагч\ хаан ширээнд суугаад байсан билээ. Тэрээр нас бага байсан тул Доргон хэмээх ноён төрийн хэргийг мэдэн явуулж байсан байна. Ингээд манжийн цэргүүд тариачны бослогыг дараад зогсохгүй Мин улсын нийслэл Бээжин хот болон бусад газар нутгийг эзлэн авч Бээжин хотыг нийслэлээ болгосон байна. Ийнхүү манжийн цэргүүд Мин улсын ноёдын тусламжтайгаар умард хятадыг эзлэн авсан байна. Өмнөд хятад 1671 оноос хүчээ авсан ч 1680-аад он хүрч дарагдсан байна.
[[Ангилал:Азийн түүх]]
[[Ангилал:Манж үндэстэн]]
[[Ангилал:Дайн]]