Сонгинохайрхан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Би саяхан Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн талаар нэгэн сонирхолтой баримт олж уншлаа. Сонгино хайрхан дүүрэгт амьдардаг эсвэл
б 202.21.106.129 (яриа)-н хийсэн засваруудыг 119.40.97.96-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 57:
Сонгинохайрхан нь хотын баруун хэсэгт, Сонгинохайрхан уулын бэлд оршдог.
 
Cаяхан Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн талаар нэгэн сонирхолтой баримт олж уншлаа. Сонгино хайрхан дүүрэгт амьдардаг эсвэл өөр хэн нэгэнд хэрэг болох биз гээд блогтоо тавьлаа. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг биз дээ. Сонгино хайрхан уулын оргил 1663 метр өндөр. Уг хайрхан нь арслан савдагтай байсан учир Арсланхайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ. Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн домогтой. Галт хар үнэг нутаглах тул цасгүйхар өвөлждөг гэх Сонгино хайрханы өврөөс сумны дуут товруу, зэв, бүсний алтан чимэг зэрэг олдсоныг эрдэмтэд Чингис хаан, Жамуха нартай холбоотой гэж үзсэн бөгөөд Сонгино хайрханы Дадарт ууланд Жамухаг цус гаргалгүй нөгчөөсөн гэж судлаачид баталсан ба тэндээс олдсон алтан бүсийг ч ГҮр хааных гэж таамаглажээ. Сонгино хайрханы нутагт Хэрэйд ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон байна. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байв. Хэрэйд улс мөхсөний дараа тус өргөөнд Чингис хаан хэсэг сууж байгаад Есүй, Хулан хатдын байнгын харш болон хувирсан байна. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ. Тус дүүргийн сүлд нь Сонгино ч биш, Арслан ч биш Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд "Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ" хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ. Ардчилсан хувьсгалын дараа Нийслэлийн Октябрийн район Баянгол дүүрэг хэмээн нэрлэгдэх болсон. 1992 оны байдлаар Улаанбаатар хот 500 000 хүн амтай, харин 245 000 нь Баянгол дүүрэгт оршин суудаг байжээ. Хэт том гэж шүүмжлэгдсэн Баянгол дүүргийг 1, 10-р хорооллоос бүрдсэн , 3,4-р хороолол болон төмөр замын хорооллыг нэгтгэсэн, Баянхошуу, Толгойт, Зүүнсалааг багтаасан гээд 3 дүүрэг болгон хуваах төлөвлөгөө тэр үед бий болжээ. Гэтэл 3 дахь дүүрэг нь дан гэр хорооллоос бүрдэх болчихоод байсан учир Баянгол дүүргийн дорно хэсгийг таслан авч 1992.10.01-нд Сонгино дүүргийг байгуулжээ. Анх дүүрэг Сонгино дүүрэг хэмээх нэртэй байсан агаад Сонгино хайрхан дүүрэг болгохын тулд нэлээдгүй хөөцөлдсөн бөгөөд улсын Ерөнхийлөгчийн туслалцаа ч орж байжээ. Сонгино хайрхан дүүрэг нь хамгийн олон болох 25 хороотой, хамгийн олон 218 000 хүн амтай, хамгийн олон 49 951 өрхтэй, хамгийн их газар нутаг 1200 ам км газар нутагтай аж. Сонгино хайрхан дүүргийн хүн амын 40% нь орон сууцанд, 60% нь гэр хороололд амьдардаг.
 
Today Deal $50 Off : <nowiki>https://goo.gl/efW8Ef</nowiki>
== Хороодын олон нийтэд танил болсон газрууд ==