Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 5:
ЗХУ-ын нам болон төрийн удирдагчаар М.С.Горбачёвыг сонгосны дараа түүний шууд санаачлага, удирдлагаар социализмыг зөв болгож засаж сайжруулах зорилго бүхий "[[Перестройка]]" буюу "[[Өөрчлөн байгуулалт]]"-ыг ЗХУ-д хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бодлого нь цаашид хүчээ авч хөгжсөөр [[социалист]] лагерийг задлан бутаргаж, [[социализм]]ыг булшилсан төдийгүй социалист ба [[капиталист]] системийн дунд болж байсан "[[Хүйтэн дайн]]"-д [[АНУ]] тэргүүтэй капиталист улсуудыг ялуулсан билээ.
ЗХУ-ын удирдагч [[Горбачёв]]ыг удирдлагад гарч ирэхэд [[БНМАУ]], [[БНСРУ]], [[БНАГУ]] зэрэг социалист улсуудын нам, төрийн тэргүүнүүд нь тасралтгүй 30-40 жил ажилласан Ю.Цэдэнбал, [[Чаушески]], [[Э.Хоннекке]]р зэрэг олон жил төрийн удирдагч хийсэн ахмадууд байсан бөгөөд тэд нар [[Брежнев]]ийн үеийн [[аядуу социализм]]ыг талархагч нар байсан нь үзэл бодол, зарчмын хувьд Горбачёвтай зөрчилдөж байжээ.
БНМАУ-д Ю.Цэдэнбал 40 жилийн турш нам, төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэжээ. Социализмын үед [[монголчууд]] түүнийг оройн дээд шүтээнээ болгон хүндэтгэж байв. БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал нь [[социалист улс]]ууд болон [[[Дэлхийн олон улсууд]]]адулсуудад нэр хүнд бүхий удирдагч байсан бөгөөд социализмын нэг [[онолч]] гэсэн тодотголтой байсан зэрэг нь Горбачёвын хувьд тэр бүр үл тоомсорлож болохгүй хүчин болж ойлгогдсон бололтой байдаг.
[[File:020.jpg|thumb|rigth|Монголын удирдагч Ю.Цэдэнбал, Павлов, Радченко нар Улаанбаатар хотын Төмөр замын төв буудал дээр]]
Түүнээс гадна Цэдэнбалын эхнэр [[Филатова]] нь нөхрийнхөө өмнөөс Монголын удирдлагын асуудлуудад оролцон түүний нөлөө асар их байснаас түүнийг эсрэг үзэл санаа бүрэлдэн аажмаар энэ нь [[зөвлөлтийн эсрэг үзэл]] бодлыг үүсгэн хөгжүүлэгч хүч болж байсан байна. Мөн Монголын удирдагчдын зарим хэсэг болох [[БНМАУ-ын Сайд нарын зөвлөл]]ийн дарга [[Ж.Батмөнх]], [[Улс төрийн товчоо]]ны гишүүн [[Д.Моломжамц]] нарын хэсэг зөвлөлт-Монголын хооронд байгуулсан [[эдийн засгийн гэрээ]], хэлцлүүд нь Зөвлөлтийн талыг хэт барьсан Монголын талд эдийн засгийн үр ашиггүй дээрмийн шинж чанартай байгааг удаа дараа гарган эдгээрийг шинэчлэх тухай асуудлыг дэвшүүлж эхэлсэн байна. тухайлбал: [[Эрдэнтийн уулын баяжуулах үйлдвэр]]ийн ашгийн асуудал, монголоос ЗХУ-д нийлүүлж байгаа уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ нь дэлхийн нийтийн жишгээс хэт доогуур байхад ЗХу-аас нийлүүлж байгаа өргөн хэрэглээний барааны чанар муу хэрнээ зах зээлийн үнээс хэт өндөр байсан, [[зөвлөлтийн мэргэжилтнүүд]]ын зарим хэсэг нь монголын мэргэжилтнээс доогуур мэдлэг, чадвартай байсан зэрэг асуудлууд юм.
Мөр 11:
* 1. ЗХУ-ын удирдагч Горбачёв нь Ю.Цэдэнбалд дургүй, түүнийг зайлуулах сонирхолтой байсан.
* 2. Филатовагийн үйл ажиллагааны үр дүнд монголчуудын дунд үүссэн зөвлөлтийн эсрэг үзлийг сулруулах шаардлагатай байсан.
* 3. [[БНХАУ]]-тай харилцаа сайжруулахын үүднээс БНМАУ-ыг хаях нөхцлийг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн тэгш байдлыг шаардаж байгаа Монгол удирдагч нарыг дэвшүүлэн гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд байжээ.
 
==Цэдэнбалыг зайлуулах нөхцлийг бүрдүүлсэн нь==