Бэгзийн Явуухулан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 132:

XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.

Б.Яавуухулан Би хаана төрөө вэ? (заавал цээжлэх шүлэг)
:Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
:Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
:Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
:Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
:Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

:Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
:Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
:Цасан ширхэг царцаж мөс болох халилд
:Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
:Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

:Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
:Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
:Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
:Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
:Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

:Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
:Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
:Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
:Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
:Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

:Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
:Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
:Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
:Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
:Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

:Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
:Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
:Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
:Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
:Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

:Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
:Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
:Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
:Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
:Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

:Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
:Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
:Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
:Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
:Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

:Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
:Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
:Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
:Алтан талд татах солонгын долоон өнгөнд
:Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

:Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
:Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
:Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
:Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
:Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

:Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
:Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
:Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
:Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
:Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

'''Хар-Ус нуурын шагшуурга'''

Хар-Ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө

Нүдэнд торох бараагүй

Нуурын ус цэнхэртэнэ

Нүцгэн уулс чимээгүй

Өнгөн дээр нь сүүдэртэнэ

Хээлэн үлээх салхи

Нимгэн мандлыг нь бидэрлэнэ

Зөөлөн исгэрэх шагшуурга

Хөнгөн уйтгар төрүүлнэ

Хар-Ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө

1959 он

'''Тэхийн зогсоол'''

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн

Өнтэйг яана!

”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын

Өндрийг яана!

Хүрэн уулсын буйд мухар

”Хүүш” нэртэй

Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр

Хөх бууцтай.

Хүрэн уулсыг халуун намраар

Аав минь зорив

”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр

Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил

Бүгд өндөр

Өндрийн дундаас

”Тэхийн зогсоол”

Бүүр ч өндөр!

Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур

Ан хийв

Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур

Ажил хийв.

Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн

Дулаахныг хэлэх үү

Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн

Тухтайг хэлэх үү

Говийн ууланд жам ёсоороо

Хавар ирэв

Гол бараадаж гурван гэрээрээ

Нүүх болов.

Нэгэн өглөө аав минь намайгаа

Гаднаас дуудав

Нэг нүдний сунадаг дурангаа

Гарт бариулав.

-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?

-Сайн хар! гэв

Тэгж хэлснийхээ жаахан хойно

Санаа алдав.

”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх

Оргил харагдав

Yүрээ манан өндөрт эргэх

Бүргэд харагдав.

Дэргэдэх оргил нь илээд авахаар

Ойрхон байв

Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор

Yүлгүй байв”

-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж

Аав минь хэлэв

Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж

Ахин хэлэв.

Өвөлжин харагдаж нүдэнд дассан

Оргил үзэгдэв

Орой дээр нь эвэр нь сэрийсэн

Янгир харагдав.

Хангайн сайхан амьтныг үзээд

Би баясав

-Харлаг тэх зогсож байна! гээд

Бараг хашгирав.

Аав минь дуугүй, тамхиа сорсоор

Гэртээ оров

Айлын хүмүүс янгирын сургаар

Манайд цуглав.

Цайгаа ч уухгүй аав минь тэгээд

Хэсэг суув

Цаанаа л гунигтай хоолой засаад

Ингэж ярив:

-Мөнгөн оройт уулсын хишгийг

Их хүртлээ

Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг

Анх үзлээ.

”Ямаан усанд” ноднин байсан

Тэх мөн байна

Яах аргагүй зогсоолдоо зогссон

Тэх мөн байна.

Төрсний эцэст үхнээ гэдэг

Амьтны ёс оо!

Төрсөн нутгаа орхиноо гэдэг

Амаргүй даваа!

Янгир өтлөхөөрөө эврээ даахаа

Больдог юм гэнэлээ

Янгирын сүргээ гүйцэж чадахаа

Байдаг юм гэнэлээ.

Эхээс төрсөн ууландаа эргэж

Ирдэг юм гэнэлээ

Эхээс унасан газраа олж

Хэвтдэг юм гэнэлээ.

Насныхаа эцэст оргил өөд мацаж

Гардаг юм гэнэлээ

Нартад түүнийг нь

”Тэхийн зогсоол” гэж

Нэрлэдэг юм гэнэлээ.

Өндөр оргил дээр олон хоног

Зогсдог юм гэнэлээ

Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг

Хардаг юм гэнэлээ.

Умдалдаг ариухан усаа үзэж нэг

Баярладаг юм гэнэлээ

Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг

Баясдаг юм гэнэлээ.

Ижил олон сүргээ эцсийн удаа

Yздэг юм гэнэлээ

Эх болсон нутгаа сүүлчийн удаа

Хардаг юм гэнэлээ.

Өндөр оргилоос эвэр нь дийлээд

Хальдаг юм гэнэлээ

Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд

Дутдаг юм гэнэлээ.

Аавын яриаг хүн бүхэн

Дуугүй чагнав

Айлын эмээ янгирыг өрөвдөн

Нулимс унагав.

Тэрнээс хойш аав минь нэг л

Зовиуртай болов

Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л

Нүүхээ байв.

Гурван гэрийн хонины ээлж

Дороо эргэнэ

Гуравхан хоногт манай ээлж

Эргээд ирнэ.

-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж

Аав минь захина

Өглөө болгон л гаднаа сууж

Оргил дурандана.

”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан

Гурван айл!

Хүмүүсийн харааг өөртөө татсан

Гурвалжин оргил!

Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн

Харлаг тэх!

Чанх дээр нь өдөржин эргэсэн

Хүрэн бүргэд!

Ийм л зураг олон хоногоор

Аавд минь харагдав

Энэ л зураг олон хоногоор

Өвөлжөөнд суулгав.

Нэгэн өглөө оргилыг дурандаад

Аав орж ирэв

Нэг харахнаа баяртай мишээгээд

Цайгаа ууж суув.

-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж

Аав минь ярив

-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж

Ижий өрөвдөв.

Маргааш өглөө нь гурван гэр маань

Эрт ачаалав

Манарсан бууцнаас хүн, мал маань

Зэрэг хөдлөв.

”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг

Эргэж харав

-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг

Өөртөө хэлэв.

Тээр жилийн тэр нэгэн өвлийн

Уртыг яана!

”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын

Өндрийг яана!

Б.Явуухулан 1969 он

'''Туулын урсгал шөнөдөө сайхан'''

Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздаг сан,

Хоёр ангир дандаа л хөвдөг сөн

Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин

Усанд нь хөвөгч оддыг тоолон,

Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан

Үүр цайлгах би дуртай сан.

Шивнэн шивнэх залуу навчис

Шөнийн дуу над аялдаг сан,

Сөөг моддын нь нэгийг түшин

Шөнөжин сууж би сонсдог сон.

1957

'''Вансэмбэрүү'''

Аглагхан ойн зах сийрээд

Орой нь халзрах уулын тагт

Ариухан горхины эх шургаад

Авиа нь тасрах асганы шилд

Төөлөөд үзвэл бие чацуу

Тоолоод үзвэс нас чацуу

Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү

Үүд хоймрын зайтай ургажээ

Үр тоосоо хүртдэг хэрнээ

Үдшийн бүрийгээр бараагаа алдаж

Үүд хойморын зайтай хэрнээ

Үүрийн туяанаар биесээ үзэж

Илбийн юм шиг хосгүй сонин

Ихэр ботго шиг хорвоод ховор

Сэрүүн хангайн хоёр цэцэг

Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Торомгор хөөрхөн хоёр ботго

Тоглож нэгийгээ хөөж явах шиг

Тоорцог өмссөн хоёр хүүхэд

Тойрон бүжиг хийж байх шиг

Үзэх бүрий өөр үзэгдэж

Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм

Харах бүрий сонин харагдаж

Хавь орчим нь нам гүм байх юм

Дэгдэж ирсэн хээрийн салхи ч

Дэргэд нь ирээд намддаг болов уу

Хангайн дэгжин буга согоо ч

Хажууд нь гайхан зогсдог болов уу?

Уранхан цоморлигийг нь илээд үзвэл

Унаганы уруул шиг зөөлхөн байлаа

Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл

Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа

Өвөг дээдэс минь энэ цэцгийг

Өнө эртэд олсон гэнэм

Алжаасан бие эдгээдэг чадлыг нь

Аль хэзээнээс мэдсэн гэнэм

Тэгээд энэ вансэмбэрүүг

Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм

Ахар бодолтон сүйтгэчих вий гэж

Айлгах домог зохиосон гэнэм

Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг

Үзүүрт модон ургаагүй хярд

Зуны бороо мөндрөөрөө унадаг

Зуурам хөлдүү хангайн царманд

Хосоор ургадаг вансэмбэрүү

Хорвоогийн нэгэн гайхамшиг байна

Хорвоогийн амьдрал хөлдүү царманд

Хосын хүчинд амилдаг байна!

1972 он

'''Шүлэг минь-хүлэг минь...'''

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад

Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй

Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад

Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт

Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт

Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!

Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,

Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь

Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй

Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!

Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд

Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй

Зуур замын уртад ухаан, шандас сульдаад

Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

1977 он

'''Дуулж чаддагтаа би дуулдаг юм бишээ'''

Хоолой сайтайдаа би

Дуулдаг юм бишээ

Хонгор жороо морины

Сүүл салхилан тэшүүлэгч

Хонгор залуу эрийн

Цээлхэн дуунд уярдаг юм

Хоолой сайтайдаа би

Дуулдаг юм бишээ

Дуулж чаддагтаа би

Дуулдаг юм бишээ

Дун цэнхэр тэнгэрийн минь

Үүлэн хээ алагласан

Дуунд гардаг голуудынхаа

Шуугихыг сонсоод уярдаг юм

Дуулж чаддагтаа би

Дуулдаг юм бишээ.

'''Би чамд хайртай'''

Холоос гүйдэлтэй борлог минь

Сулдаа ганхам жороо доо,

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.

Сэрүүн булгийн усанд

Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг

Ариун зүрхний гүнд

Цэвэрхэн дүр чинь тодорно.

Атар хээрийг чимэглэсэн

Алаг цэцгэнд би дуртай

Ариун хайрыг минь булаасан

Амраг чамдаа би хайртай.

Жороо борлогоо тэшүүлсээр

Жороо тавьсгээд очно доо,

Жаалхан чи минь инээсээр

Баахан гэрэвшисгээд золгоно доо

'''Эх орондоо'''

Алтан дэлхийд анх ирээд

Алгын чинээ өлгийд багтаад

Аав нэрийг минь өгөөгүй байхад

Айлдаа дуу минь хүрээгүй байхад

Сэвлэг хархан шингэн даахийг минь

Сэвэлзэх салхиараа хатааж өгсөн

Өлгий нутаг - эх орон чамдаа

Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

Өсөх бие эрийн цээнд хүрээд

Өрх гэрийн амьдрал толгойлоод

Үрээ өсгөх гэж мэрийж байхад

Үйлсээ дэвжээх гэж чармайж явахад

Магнай хагартлаа дандаа баярлуулж

Тагнай өөхөлтөл жаргал эдлүүлсэн

Өлгий нутаг - эх орон чамдаа

Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

Цаст уул шиг тэргүүн минь цайгаад

Цагийн эргэлтэнд тэнхэл минь сульдаад

Ээлжит хорвоогийн жам ирэхэд

Эхэлсэн дуугаа дуусгалгүй орхиход

Алд биеийг минь хөрсөн гэлгүй

Алтан хэвлийдээ шингээн авах

Өлгий нутаг - эх орон чамдаа

Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

'''Бүх ардын наадам'''

Эх орныхоо түүхт ойг улс даяар тэмдэглэх гэж

Эмээлт мориныхоо хурд чадлыг хотол даяар шалгах гэж

Өвч Монгол улсын “ Эрийн гурван “ наадам эхэллээ.

Үзэмжит хувцсаа өмсөөд хүмүүс наадамдаа ирцгээлээ.

Сайн малчны тэмдэгтэй буурал өвгөн харагдлаа.

Сангийн аж ахуйн тракторч залуу бүсгүй үзэгдлээ

Бүрэнцогтын уурхайчин хүдэр эр сууж байлаа.

Бүтэн бум явчихсан залуухан жолооч ирсэн байлаа.

Тэсийн голын унага асрын үүдэнд хазаар дарж

Тэрхийн голын хүүхэн түүнийг ажиж суулаа.

Дархан аваргуудын цолыг засуулууд нь дуудаж

Түрүүлж хэн нь шалгарахыг наадамчид таалцаж байлаа.

Эрхийдээ ончтон энд нум сумаа агсаж

Эр биедээ бяртан тэнд зодог шуудгаа өмсөж

Дуу хуурын эхэнд залуучууд бүжиглэж байлаа.

Дугараа түрлэгийн эхэнд настнууд хүндлэгдэж байлаа.

Арвайхээрээс пионер хүү морь уралдахаар ирсэн байлаа.

Алтай нутгаас эмгэн малчин уригдаж ирсэн байлаа.

Зочидын байранд олон хүн ирсэн харагдлаа

Зөвлөлтийн төлөөлөгчид хамгийн түрүүнд нүдэнд туслаа

Ардчилсан орны төлөөлөгчид дэргэд нь сууж байлаа

Ардын наадамд баясан инээж суугаа үзэгдлээ

Нарийн торгон зодог шуудагтай хоёр бөх

Наадамчдын өмнүүр дэвэн дэвсээр гарлаа

Начин шонхор зоригтны тулахыг үзэх гэж

Нам чимээгүй болоод хүмүүс ширтэж эхэллээ

Эхлээд хоёулаа бие биесээ хэрж баахан зогслоо

Энд тэндээсээ чангаалцаж жаахан өвдөлцлөө

Гэтэл нэг нь ухасхийн дайраад орлоо

Гэнэдүүлж байгаад өвдөг дороо хийж амжлаа

Хоромхон зуур алга ташилт ч нижигнэж эхэллээ

/Хурдан морь/ирлээ гэж зар ч тараад ирлээ

Хурц туурайтай хүлэг морьд ана мана айсуй явлаа

Хамгийн түрүүнд хээр морь их наадамд цулбуур хаялаа

Урсах усны долгио шиг туг далбаагаа намируулсаар

Улсын аварга тамирчид жагсаалаараа орж ирлээ

Наадмын талбарт ЭНХ ТАЙВАН/гэдэг үсэг боллоо

Наргиан болж,олон үзэгчид алга ташлаа

Долоон сарын тэнгэрт туг далбаа намилзаж харагдлаа

Дөлгөөн сайхан агаарт энхийн тагтаа нисэж үзэгдлээ

Эссэн айргаа хүндэт зочдодоо дахин сөгнөлөө

Эрийн гурван наадам ид дундаа үргэлжилж байлаа.

1953 он.

{{DEFAULTSORT:Явуухулан, Бэгзийн}}