Бэгзийн Явуухулан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 29:
== Намтар ==

АЗГҮЙ
Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсч Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа монгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимерязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1967 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Тэрээр 1982 онд ертөнцийн жамаар нас баржээ.

==Уран бүтээлийн товчоон (товчхон)==
*ТЭНЭГ
*1955 онд (26 нас) Би түүнд хайртай шүлгээ

*1957 онд (28 нас) Туулын горхи шөнөдөө сайхансан
*1959 онд (30 нас) Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, [[Хар-Ус нуурын шагшуурга]] шүлгээ
*1959 онд (30 нас) Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ.
*1960 онд (31 нас) Мөнгөн хазаарын чимээ номоо
*1964 онд (35 нас) Монгол Улсын төрийн шагнал
*1970 онд (41 нас) Тэхийн зогсоол
*1972 онд (43 нас) Вансэмбэрүү
*1973 онд (44 нас) Зөвхөн Монголдоо шүлгээ
*1977 онд (48 нас) Үлэмжийн чанар, Шүлэг минь -хүлэг минь шүлгээ
*1978 онд (49 нас) Улаанбаатар хот шүлэг
*1979 онд (50 нас) соёлын гавъяат зvтгэлтэн цол хvртжээ.
*1960 оны үед Үнэн сонинд Цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана гэж Б.Ринченг гутаан доромжилж бичсэнийг өмгөөлөн Дорнийн бэлэгт яруу найрагч Б.Явуухулан, Б.Ринченд зориулж 4 мөртөө 1966 онд бичжээ.

Зөвөөс болж зовсон амьдралийн чинь зам дуусч

Зөрж, хараалгасаар л яваад баатар чи орчлонг ОРХИНО.

Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт

Хатан дэлхийд алдар чинь Амьдралаа эхэлнэ.
Х

== Б.Явуухулангийн зохиолууд ==
АЗГҮЙ
Б. Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.

Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшино

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана.

{{Том зураг|B.Yavuuhulanngiin tsetserleg delgemel.JPG|900|Б.Явуухулангийн цэцэрлэг 1-р сарын шинэхэн цаснаар}}

Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “'''Монгол бүсгүй'''” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл юм. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай юм. Хожим нь 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж

Бүсгүй хүн гэдэг Хүний эх нь учраас

Бүх хүн төрөлхтөн Гоо сайхнаа авдаг байна.

Бүсгүй хүн гэдэг бас Гоо сайхны эх учраас

Бүхнээс илүү сайхнаа Өөртөө хадгалж байдаг байна... хэмээн бичсэн юм.

Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.

Б. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг мөн. Түүний “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх нь буй.

...Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд

Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд

Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...

Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.

...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,

Яахав намайг, тэд дурсан ярьж бай,

Яруу найргийн мод, бүүвэй

Явуухулангийн мод, бүүвэй!

Хожим энэ мод тэнгэр баганадам өндөр болжээ. Явуугийн мод хэмээх нэрийг олж сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг болов. Яруу найргийн мод өөрийн түүх намтрыг бичсээр байна. Түүний адил Явуухулангийн найргийн утга уянга унших бүхий улам цэцэглэн навчилах мэт дэлгэрмүй.

Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.

Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Үйл явдал хоёр шугамаар өрнөж байна. Эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэх. Аль аль нь орчлонгийн явдал...

...Төрсний эцэст үхнэ гэдэг

Амьтны ёс оо!

Төрсөн нутгаа орхиноо гэдэг

Амаргүй даваа!...

...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай” буюу.

Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Энэтхэг, Этиоп, Кубаар энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ.
Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байв. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмэх шүлэг юм.

Дуулим хорвоод төрсөн минь учиртай:

Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай.

хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм.

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

...хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Б. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм он жилүүд байлаа. Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хүрээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө.

Их найрагч Б. Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээлүүлж тэр үеийн яруу найргийн хорхойтон биднүүс түүнийг бишрэн дагаж “Явуу багш” хэмээн хүрээлсэн юм. Явуу багш бээр шүлгийг илүү, дутуу үггүй маш нарийн нягт, хөгжимлөг, айзам хэмнэл бүхий өө сэвгүй урлах ёстой гэж шаарддаг байсан бөгөөд яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх ёстой гэж үздэг байв. Яруу найраг бол үгийн урлаг учраас үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байлаа. Мөнөөх дээр дурдсан “Тэхийн зогсоол” бол яруу найргийн урлахуй хийгээд дүр бүтээхүйн гайхамшигт том сургууль бөлгөө.

Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.

Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.

Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д.Нямсүрэн, О.Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.

Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.

XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.

Б.Яавуухулан Би хаана төрөө вэ? (заавал цээжлэх шүлэг)
:Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
:Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
:Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
:Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
:Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

:Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
:Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
:Цасан ширхэг царцаж мөс болох халилд
:Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
:Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

:Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
:Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
:Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
:Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
:Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

:Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
:Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
:Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
:Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
:Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

:Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
:Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
:Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
:Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
:Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

:Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
:Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
:Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
:Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
:Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

:Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
:Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
:Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
:Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
:Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

:Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
:Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
:Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
:Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
:Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

:Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
:Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
:Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
:Алтан талд татах солонгын долоон өнгөнд
:Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

:Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
:Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
:Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
:Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
:Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

:Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
:Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
:Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
:Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
:Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

'''Хар-Ус нуурын шагшуурга'''

Хар-Ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө

Нүдэнд торох бараагүй

Нуурын ус цэнхэртэнэ

Нүцгэн уулс чимээгүй

Өнгөн дээр нь сүүдэртэнэ

Хээлэн үлээх салхи

Нимгэн мандлыг нь бидэрлэнэ

Зөөлөн исгэрэх шагшуурга

Хөнгөн уйтгар төрүүлнэ

Хар-Ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө

1959 он

'''Тэхийн зогсоол'''

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн

Өнтэйг яана!

”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын

Өндрийг яана!

Хүрэн уулсын буйд мухар

”Хүүш” нэртэй

Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр

Хөх бууцтай.

Хүрэн уулсыг халуун намраар

Аав минь зорив

”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр

Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил

Бүгд өндөр

Өндрийн дундаас

”Тэхийн зогсоол”

Бүүр ч өндөр!

Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур

Ан хийв

Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур

Ажил хийв.

Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн

Дулаахныг хэлэх үү

Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн

Тухтайг хэлэх үү

Говийн ууланд жам ёсоороо

Хавар ирэв

Гол бараадаж гурван гэрээрээ

Нүүх болов.

Нэгэн өглөө аав минь намайгаа

Гаднаас дуудав

Нэг нүдний сунадаг дурангаа

Гарт бариулав.

-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?

-Сайн хар! гэв

Тэгж хэлснийхээ жаахан хойно

Санаа алдав.

”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх

Оргил харагдав

Yүрээ манан өндөрт эргэх

Бүргэд харагдав.

Дэргэдэх оргил нь илээд авахаар

Ойрхон байв

Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор

Yүлгүй байв”

-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж

Аав минь хэлэв

Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж

Ахин хэлэв.

Өвөлжин харагдаж нүдэнд дассан

Оргил үзэгдэв

Орой дээр нь эвэр нь сэрийсэн

Янгир харагдав.

Хангайн сайхан амьтныг үзээд

Би баясав

-Харлаг тэх зогсож байна! гээд

Бараг хашгирав.

Аав минь дуугүй, тамхиа сорсоор

Гэртээ оров

Айлын хүмүүс янгирын сургаар

Манайд цуглав.

Цайгаа ч уухгүй аав минь тэгээд

Хэсэг суув

Цаанаа л гунигтай хоолой засаад

Ингэж ярив:

-Мөнгөн оройт уулсын хишгийг

Их хүртлээ

Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг

Анх үзлээ.

”Ямаан усанд” ноднин байсан

Тэх мөн байна

Яах аргагүй зогсоолдоо зогссон

Тэх мөн байна.

Төрсний эцэст үхнээ гэдэг

Амьтны ёс оо!

Төрсөн нутгаа орхиноо гэдэг

Амаргүй даваа!

Янгир өтлөхөөрөө эврээ даахаа

Больдог юм гэнэлээ

Янгирын сүргээ гүйцэж чадахаа

Байдаг юм гэнэлээ.

Эхээс төрсөн ууландаа эргэж

Ирдэг юм гэнэлээ

Эхээс унасан газраа олж

Хэвтдэг юм гэнэлээ.

Насныхаа эцэст оргил өөд мацаж

Гардаг юм гэнэлээ

Нартад түүнийг нь

”Тэхийн зогсоол” гэж

Нэрлэдэг юм гэнэлээ.

Өндөр оргил дээр олон хоног

Зогсдог юм гэнэлээ

Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг

Хардаг юм гэнэлээ.

Умдалдаг ариухан усаа үзэж нэг

Баярладаг юм гэнэлээ

Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг

Баясдаг юм гэнэлээ.

Ижил олон сүргээ эцсийн удаа

Yздэг юм гэнэлээ

Эх болсон нутгаа сүүлчийн удаа

Хардаг юм гэнэлээ.

Өндөр оргилоос эвэр нь дийлээд

Хальдаг юм гэнэлээ

Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд

Дутдаг юм гэнэлээ.

Аавын яриаг хүн бүхэн

Дуугүй чагнав

Айлын эмээ янгирыг өрөвдөн

Нулимс унагав.

Тэрнээс хойш аав минь нэг л

Зовиуртай болов

Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л

Нүүхээ байв.

Гурван гэрийн хонины ээлж

Дороо эргэнэ

Гуравхан хоногт манай ээлж

Эргээд ирнэ.

-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж

Аав минь захина

Өглөө болгон л гаднаа сууж

Оргил дурандана.

”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан

Гурван айл!

Хүмүүсийн харааг өөртөө татсан

Гурвалжин оргил!

Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн

Харлаг тэх!

Чанх дээр нь өдөржин эргэсэн

Хүрэн бүргэд!

Ийм л зураг олон хоногоор

Аавд минь харагдав

Энэ л зураг олон хоногоор

Өвөлжөөнд суулгав.

Нэгэн өглөө оргилыг дурандаад

Аав орж ирэв

Нэг харахнаа баяртай мишээгээд

Цайгаа ууж суув.

-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж

Аав минь ярив

-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж

Ижий өрөвдөв.

Маргааш өглөө нь гурван гэр маань

Эрт ачаалав

Манарсан бууцнаас хүн, мал маань

Зэрэг хөдлөв.

”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг

Эргэж харав

-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг

Өөртөө хэлэв.

Тээр жилийн тэр нэгэн өвлийн

Уртыг яана!

”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын

Өндрийг яана!

Б.Явуухулан 1969 он

'''Туулын урсгал шөнөдөө сайхан'''

Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздаг сан,

Хоёр ангир дандаа л хөвдөг сөн

Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин

Усанд нь хөвөгч оддыг тоолон,

Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан

Үүр цайлгах би дуртай сан.

Шивнэн шивнэх залуу навчис

Шөнийн дуу над аялдаг сан,

Сөөг моддын нь нэгийг түшин

Шөнөжин сууж би сонсдог сон.

1957

'''Вансэмбэрүү'''

Аглагхан ойн зах сийрээд

Орой нь халзрах уулын тагт

Ариухан горхины эх шургаад

Авиа нь тасрах асганы шилд

Төөлөөд үзвэл бие чацуу

Тоолоод үзвэс нас чацуу

Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү

Үүд хоймрын зайтай ургажээ

Үр тоосоо хүртдэг хэрнээ

Үдшийн бүрийгээр бараагаа алдаж

Үүд хойморын зайтай хэрнээ

Үүрийн туяанаар биесээ үзэж

Илбийн юм шиг хосгүй сонин

Ихэр ботго шиг хорвоод ховор

Сэрүүн хангайн хоёр цэцэг

Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Торомгор хөөрхөн хоёр ботго

Тоглож нэгийгээ хөөж явах шиг

Тоорцог өмссөн хоёр хүүхэд

Тойрон бүжиг хийж байх шиг

Үзэх бүрий өөр үзэгдэж

Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм

Харах бүрий сонин харагдаж

Хавь орчим нь нам гүм байх юм

Дэгдэж ирсэн хээрийн салхи ч

Дэргэд нь ирээд намддаг болов уу

Хангайн дэгжин буга согоо ч

Хажууд нь гайхан зогсдог болов уу?

Уранхан цоморлигийг нь илээд үзвэл

Унаганы уруул шиг зөөлхөн байлаа

Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл

Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа

Өвөг дээдэс минь энэ цэцгийг

Өнө эртэд олсон гэнэм

Алжаасан бие эдгээдэг чадлыг нь

Аль хэзээнээс мэдсэн гэнэм

Тэгээд энэ вансэмбэрүүг

Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм

Ахар бодолтон сүйтгэчих вий гэж

Айлгах домог зохиосон гэнэм

Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг

Үзүүрт модон ургаагүй хярд

Зуны бороо мөндрөөрөө унадаг

Зуурам хөлдүү хангайн царманд

Хосоор ургадаг вансэмбэрүү

Хорвоогийн нэгэн гайхамшиг байна

Хорвоогийн амьдрал хөлдүү царманд

Хосын хүчинд амилдаг байна!

1972 он

'''Шүлэг минь-хүлэг минь...'''

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад

Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй

Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад

Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт

Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт

Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!

Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,

Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь

Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй

Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!

Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд

Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй

Зуур замын уртад ухаан, шандас сульдаад

Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

1977 он

'''Дуулж чаддагтаа би дуулдаг юм бишээ'''

Хоолой сайтайдаа би

Дуулдаг юм бишээ

Хонгор жороо морины

Сүүл салхилан тэшүүлэгч

Хонгор залуу эрийн

Цээлхэн дуунд уярдаг юм

Хоолой сайтайдаа би

Дуулдаг юм бишээ

Дуулж чаддагтаа би

Дуулдаг юм бишээ

Дун цэнхэр тэнгэрийн минь

Үүлэн хээ алагласан

Дуунд гардаг голуудынхаа

Шуугихыг сонсоод уярдаг юм

Дуулж чаддагтаа би

Дуулдаг юм бишээ.

'''Би чамд хайртай'''

Холоос гүйдэлтэй борлог минь

Сулдаа ганхам жороо доо,

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.

Сэрүүн булгийн усанд

Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг

Ариун зүрхний гүнд

Цэвэрхэн дүр чинь тодорно.

Атар хээрийг чимэглэсэн

Алаг цэцгэнд би дуртай

Ариун хайрыг минь булаасан

Амраг чамдаа би хайртай.

Жороо борлогоо тэшүүлсээр

Жороо тавьсгээд очно доо,

Жаалхан чи минь инээсээр

Баахан гэрэвшисгээд золгоно доо

'''Эх орондоо'''

Алтан дэлхийд анх ирээд

Алгын чинээ өлгийд багтаад

Аав нэрийг минь өгөөгүй байхад

Айлдаа дуу минь хүрээгүй байхад

Сэвлэг хархан шингэн даахийг минь

Сэвэлзэх салхиараа хатааж өгсөн

Өлгий нутаг - эх орон чамдаа

Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

Өсөх бие эрийн цээнд хүрээд

Өрх гэрийн амьдрал толгойлоод

Үрээ өсгөх гэж мэрийж байхад

Үйлсээ дэвжээх гэж чармайж явахад

Магнай хагартлаа дандаа баярлуулж

Тагнай өөхөлтөл жаргал эдлүүлсэн

Өлгий нутаг - эх орон чамдаа

Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

Цаст уул шиг тэргүүн минь цайгаад

Цагийн эргэлтэнд тэнхэл минь сульдаад

Ээлжит хорвоогийн жам ирэхэд

Эхэлсэн дуугаа дуусгалгүй орхиход

Алд биеийг минь хөрсөн гэлгүй

Алтан хэвлийдээ шингээн авах

Өлгий нутаг - эх орон чамдаа

Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

'''Бүх ардын наадам'''

Эх орныхоо түүхт ойг улс даяар тэмдэглэх гэж

Эмээлт мориныхоо хурд чадлыг хотол даяар шалгах гэж

Өвч Монгол улсын “ Эрийн гурван “ наадам эхэллээ.

Үзэмжит хувцсаа өмсөөд хүмүүс наадамдаа ирцгээлээ.

Сайн малчны тэмдэгтэй буурал өвгөн харагдлаа.

Сангийн аж ахуйн тракторч залуу бүсгүй үзэгдлээ

Бүрэнцогтын уурхайчин хүдэр эр сууж байлаа.

Бүтэн бум явчихсан залуухан жолооч ирсэн байлаа.

Тэсийн голын унага асрын үүдэнд хазаар дарж

Тэрхийн голын хүүхэн түүнийг ажиж суулаа.

Дархан аваргуудын цолыг засуулууд нь дуудаж

Түрүүлж хэн нь шалгарахыг наадамчид таалцаж байлаа.

Эрхийдээ ончтон энд нум сумаа агсаж

Эр биедээ бяртан тэнд зодог шуудгаа өмсөж

Дуу хуурын эхэнд залуучууд бүжиглэж байлаа.

Дугараа түрлэгийн эхэнд настнууд хүндлэгдэж байлаа.

Арвайхээрээс пионер хүү морь уралдахаар ирсэн байлаа.

Алтай нутгаас эмгэн малчин уригдаж ирсэн байлаа.

Зочидын байранд олон хүн ирсэн харагдлаа

Зөвлөлтийн төлөөлөгчид хамгийн түрүүнд нүдэнд туслаа

Ардчилсан орны төлөөлөгчид дэргэд нь сууж байлаа

Ардын наадамд баясан инээж суугаа үзэгдлээ

Нарийн торгон зодог шуудагтай хоёр бөх

Наадамчдын өмнүүр дэвэн дэвсээр гарлаа

Начин шонхор зоригтны тулахыг үзэх гэж

Нам чимээгүй болоод хүмүүс ширтэж эхэллээ

Эхлээд хоёулаа бие биесээ хэрж баахан зогслоо

Энд тэндээсээ чангаалцаж жаахан өвдөлцлөө

Гэтэл нэг нь ухасхийн дайраад орлоо

Гэнэдүүлж байгаад өвдөг дороо хийж амжлаа

Хоромхон зуур алга ташилт ч нижигнэж эхэллээ

/Хурдан морь/ирлээ гэж зар ч тараад ирлээ

Хурц туурайтай хүлэг морьд ана мана айсуй явлаа

Хамгийн түрүүнд хээр морь их наадамд цулбуур хаялаа

Урсах усны долгио шиг туг далбаагаа намируулсаар

Улсын аварга тамирчид жагсаалаараа орж ирлээ

Наадмын талбарт ЭНХ ТАЙВАН/гэдэг үсэг боллоо

Наргиан болж,олон үзэгчид алга ташлаа

Долоон сарын тэнгэрт туг далбаа намилзаж харагдлаа

Дөлгөөн сайхан агаарт энхийн тагтаа нисэж үзэгдлээ

Эссэн айргаа хүндэт зочдодоо дахин сөгнөлөө

Эрийн гурван наадам ид дундаа үргэлжилж байлаа.

1953 он.

{{DEFAULTSORT:Явуухулан, Бэгзийн}}