Усны инженерчлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
[[File:Riprap.jpg|thumb|250px|[[Riprap]] Голын эргийн бэхэлгээ]]
 
'''Усны инженерчлэл''' (мэргэжил: [[усны барилга байгууламжийн инженер]]) нь [[иргэний инженерчлэл]]ийн (манайд барилгын инженер гэж нийтээр ойлгоно) нэг салбар бөгөөд [[шингэн]]тэй холбоотой бүхий л барилга байгууламж ялангуяа [[ус]]тай холбоотой иргэний нийтлэг аж ахуйн инженерчлэлийн салбар юм. Энэ инженерчлэлийн онцлог нь хүндийн болон зохиомол хүчнээс улбаатай шингэний хөдөлгөөний зүй тогтол, үйлдэлтэй холбогдож байдаг. Энэ төрлийн [[иргэний инженерчлэл]]ээр мэргэшсэн усны инженерүүд нь ([[усны барилга байгууламж]]ийн инженер) хүн ард, хот хөдөө, үйлдвэр аж ахуйг усаар хангах [[ус хангамжийн систем]], [[усан цахилгаан станц]], [[боомт]], хот суурин газрын [[үерийн хамгаалалт]], хөдөө аж ахуй тариалангийн [[услалтын систем]], хот суурингийн [[шүүрүүлэх систем]], [[боомт]], [[далан]], авто замын [[ус гаргуур]], [[суваг]], [[уст цэг]] буюу худаг гаргах тооцоолол, барилга байгууламжийн үйлдвэрлэлийг гардан хийдэг байна <ref>Cassidy, John J., Chaudhry, M. Hanif, and Roberson, John A. "Hydraulic Engineering", John Wiley & Sons, 1998</ref>. Орчин үед зарим улс оронд [[хүрээлэн буй орчны инженерчлэл]]ийн зарим асуудалтай холбогдон хөдөлмөрийн хүрээ өргөжин тэлж шинэ чиглэлийн нарийн мэргэжил үүсч байна.
 
Усны инженерчлэл нь усыг (шингэн) хэрэглэх болон хэмжих, хуваарилах, шилжүүлэх, хянах, хамгаалах, хуримтлуулах зэрэг асуудлуудыг шингэний механикийн хууль томъёоллын хүрээнд шийдвэрлэх хэрэглээний шинжтэй үйл ажиллагаа юм.<ref name="Prasuhn, Alan L. 1987">Prasuhn, Alan L. ''Fundamentals of Hydraulic Engineering''. Holt, Rinehart, and Winston: New York, 1987.</ref> Усны инженерчлэлийн төслийг эхлүүлэхийн өмнө, хэр хэмжээний ус, ямар шинж чанартай усыг авч үзэх гэж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв төслийн объект гол бол [[Усны барилга байгууламжийн инженер|усны инженер]]үүд голын [[урсац]]аас гадна хагшаасны зөөгдлийг авч үзэх ба голын алльювийн хурдас (голын ёроол) болон усны урсгалын хоорондын хамаарлыг авч үзэх, угаагдал болон хуримтлал үүсэх процессыг судлах хэрэгтэй болно.<ref name="Prasuhn, Alan L. 1987"/>