Айнү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 37:
Түүхийн хуудаснаа бичигдсэнээр [[Юань улс]]ын харьяат [[нивх]]ийг айнүчүүд 1264 онд халдан довтолж байв. 13-р зуунд япон болон Эзочийн (өнөөгийн Хоккайдо) айнүчүүд харилцаа холбоотой байв. Айнү нь анчин гөрөөчин, загасчин байдлаар амьдардаг, байгалийн үзэгдлийг шүтдэг байлаа.
 
[[Мүромачийн үе]]д (1336–1573) япон айнү хоёрын дайн явагдаж байв. Японд захирагдахгүй гэсэн айнүгийн [[Кошамайн]]ы толгойлсон 1456 оны цуст бослогыг японы [[Такэда Нобүхиро]] даран] устгажээ. [[Эдогийн үе]]д (1601–1868) айнүчүүд Хоккайдог эзэмшиж байсан ба Японтой арилжаа худалдаа хийдэг байв. [[Токүгава шогүн]]ы итгэмжилсэнээр Мацүмаэ овогтон айнүтэй хийх худалдааны эрхийг авч айнүтай харьцаж байв. [[Мэйжийн хувьсгал]]ын дараа Японы эрхэнд орохоос эсрэг тэмцсэн айнү [[Шакушайн бослого]] (1669–1672) гарч байв. 1789 онд мөн Мэнаши-Күнаширт тулалдаж байв.
 
18-р зуунд 80000 айнү хүн байсан бол 1868 онд Хоккайдод 15000, Сахалинд 2000, Курилын арлуудад 100 гаруй байв.