Алфа Ромео: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 70:
Алфа Ромео компаний хувьд зөвхөн дизайн хөөх бус техник бас чухал байр суурь эзэлдэг. Компани байгуулагдсанаас хойш гурван жилийн дараа буюу 1913 онд л гэхэд Алфа Ромеогийн инженерүүд авто спортод зориулан дээрээ байршилтай хоёр тахир голтой, цилиндр бүрд дөрвөн клапан, шаталтын талбай нь дээврийн хэлбэртэй, цилиндр бүрд давхар ноцоогч бүхий өндөр чадлын хөдөлгүүрийг зохион бүтээж байв. Жишээ нь 1930-аад онд үйлдвэрлэж байсан 6C-загварт гэхэд л клапан бүрд давхар пүрштэй хийцтэй хийгдэж байжээ. Мөн 8C-загвартаа дэлхийд анх удаа цилиндрийн толгойг хөнгөнцагаанаар хийсэн хийцийг ашигласан байна.
 
1958 оноос таван араатай хурдны хайрцагийг цувралаар үйлдвэрлэн худалдаанд гаргав. [[Алфа Ромео ГТА|GTA]] загварын их биеийг 1960-аад онд хөнгөн хийцтэй болгохын тулд даацын биш бүх эд хэсгийг хөнгөнцагаан ашигласан байдаг. 1983 оноос эхлэн [[Алфа Ромео 33|33]] загвараа олон төрлийн бүх дугуйн хөтлөгчийн системтэйгээр санал болгов. 1997 онд Алфа Ромео дизель хөдөлгүүрийн шууд шүршилтийн технологи болох [[Коммон райл|коммон- райл]] системийг нийтэд танилцуулсан анхны автомашин үйлдвэрлэгч болов.
 
2009 оноос хойш Алфа Ромео МиТо загвартаа дэлхий даяар анх удаа бүрэн автомат оруулгын клапангийн удирдлагыг [[мультиайр]] нэртэйгээр худалдаанд гаргасан. Ийм төрлийн хөдөлгүүрт нь оруулгын тахир гол байхгүй бөгөөд оруулгын клапан нь цахилгаан-гидравликаар цилиндрээ сонгон шаардлагатай үед нэг тактанд хэд хэдэн удаа удирдлагаар нээгдэх боломжтой юм. Клапангийн явалт болон нээлттэй байх хугацаа нь өөр өөрөөр хувьсан өөрчлөгдөх боломжтой.