Алфа Ромео: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 57:
 
=== Ачааны автомашин, автобус, онгоцны хөдөлгүүр ===
1930 онд Алфа Ромео хөнгөн загварын ачааны автомашины үйлдвэрлэсэн бөгөөд үүний дараа [[Бюссинг АГ|Бюссинг]]ийн суурь хийц дээр тулгуурлан хүнд хийцийн ачааны автомашиныг ч үйлдвэрлэв. [[Дэлхийн 2-р дайн]]ы үед Алфа Ромео эхлээд италийн зэвсэгт хүчинд зориулсан ачааны автомашин үйлдвэрлэсэн бол сүүлд германы [[вермахт]]ад ч бас нийлүүлж байжээ.
 
Хэрэглээний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ дайны дараа ч цааш нь үргэлжлүүлсэн хэдий ч үйлдвэрлэлтийн тоо хэмжээ нь энэ төрлийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх өрсөлдөгчдөөсөө хэзээ ч илүү гарч байсангүй. 1960-аад оноос хойш [[Фиат]] болон [[Савием]]тай хамтран хөнгөн загварын ачааны автомашины загварыг хөгжүүлэв. Харин хүнд хийцтэй ачааны автомашины үйлдвэрлэлээ 1967 онд зогсоосон байна. [[Бразил]]д хүнд ачааны автомашинаа 1988 он хүртэл [[Фабрика Национал де Моторес|ФНМ]] маркийн нэртэйгээр үйлдвэрлэжээ. ФНМ нь дараа нь Фиат концерний [[Ивеко|Ивеко группэд]] нэгджээ. 1990-ээд он хүртэл [[Фиат Дукато]] болон [[Ивеко Дайли]] хэмээх жижиг тарнспортеруудыг Алфа Ромео маркийн нэрээр борлуулж байжээ.
 
Тус үйлдвэрийн бас нэгэн чухал бүтээгдэхүүний тоонд [[троллейбус]]<ref>[http://www.stuttgarter-zeitung.de/inhalt.oberleitungsbusse-in-esslingen-seit-66-jahren-unter-strom.fbad45fb-91f8-4ddc-8aa8-58dc77340b86.html Seit 66 Jahren unter Strom] Штутгартер Цайтунг. нийтлэгдсэн 2010-11-02, хандсан 2015-01-08</ref> ордог. Италийн олон хотууд, цаашлаад дэлхийн олон оронд Алфа Ромеогийн үйлдвэрлэсэн троллейбусыг ашиглаж байсан ба эдгээрийн ихэнх нь 1972 он хүртэл хугацаанд үйлдвэрлэгдэн гарсан загварууд байв.
 
Үүнээс гадна тус компани [[дэлхийн 1-р дайн]]ы үед болон 1930-аад оноос хойш [[онгоцны хөдөлгүүр]]ийг их хэмжээгээр үйлдвэрлэж байв.
 
== Техник ==
{{stub}}