Ники Минаж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Сингл: Added Content
Tags: Mobile edit Mobile web edit
Added Content
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 15:
| website = {{url|mypinkfriday.com}}
}}
'''Ники Минаж''' ({{lang-en|Nicki Minaj}}) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан '''Оника Таня Мараж''' ({{lang-en|Onika Tanya Maraj}}, 1982 оны 12 сарын 8-нд төрсөн) нь [[Тринидад ба Тобаго]]д төрсөн, Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч юм. Тэрээр [[Сент Жэймс]]т төрж, 5 нас хүртлээ эмээтэйгээ хамт амьдарсан бөгөөд удалгүй ээжийн хамтаар Америк улсыг зорьсон байна. Түүний аав нь архичин, хар тамхичин байсан байсан бөгөөд ээжийг нь хэд хэдэн удаа алахыг завдаж байжээ. Тэрээр бага байхаасаа дуулах, жүжиглэх дуртай байсан юм. Багаасаа жүжиглэх дуртай байсан тэрбээр хэд хэдэн кинонд тоголсон юм. Хамгийн сүүлд 2016 онд нээлтээ хийсэн "BarberShop: Final Cut" кинонд Драяа хэмээх эмэгтэйн дүрийг бүтээсэн байна.
*Ice Age : Continental Drift /2012/
*Other Women /2014/
*Barbershop : The Next Cut /2016/
 
Өөрийн гэсэн өвөрмөц стиль болон дуугаараа бусдад сайшаагдаж танигдсан. Хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа эмэгтэй реппер бол яахын аргагүй Ники Минаж юм.
Тэрбээр Холливудын алдартай маш олон дуучидтай уран бүтээл дээр хамран ажиллаж байсан.
 
Ники Минаж нь карьерийнхаа хугацаандаа:
*American Music Awards -6
*BET Awards-10
*BET Hip Hop Awards-7
*Billboard Music Awards-4
*MTV Video Music Awards-3
*MTV Europe Music Awards-3
*People's Choice Awards-2
*Soul Train Music Award-1
*Teen Choice Awards-4
шагналуудыг тус тус хүртсэн
 
Минаж Young Money Entertaiment-д 2007 онд орсон бөгөөд Маш олон MixTape гаргасны эцэст тун удалгүй 2010 онд өөрийн бие даасан анхны цомог болох "Pink Friday"-г гаргасан юм. Түүний энэхүү цомог эрэлт ихтэй байсан ба нийтдээ 1,035 сая хувь борлогдсон юм.
Цомгийн сингл "Super Bass" нь Billboard Hot 100 чартад #3-т жагссан ба "Pink Friday" цомог нь эхний долоо хоногтоо борлуулалтаараа чартад #1т жагссан билээ.Уг цомогт багтсан "Roman"s Revenge" дуугаа рэппер [[Лил Вэйн]]тэй хамтран дуулж, 2012 оны 1 сарын 19-нд шинэ хувилбараа [[iTunes]]-ээр цацаж эхэлсэн юм. Тэрээр долоон сингл нь нэг цаг мөчид Billboard Hot 100-д жагссан анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм.
2012 оны 4 сарын 3-нд Friday: Roman Reloaded хэмээг студийнхэмээхстудийн цомгоо худалдаанд гаргажээ. Цомгийн хамгийн амжилттай сингл Starships нь Billboard Hot 100 чартын #5-д жагссан бөгөөд уг дууны клипээр MTV Video Awards-аас Best Female Video шагналын эзэн болсон юм. Мөн түүний Stupid Hoe, Beez in the Trap, Pound the Alarm, High School зэрэг уран бүтээлүүд нь томоохон хит болсон билээ.
Тэрбээр гуравдахь цомог "PinkPrint" -ийнхээ анхны синглээр Pills And Potions дууг гаргасан ба Billboard чартад #12т орсон байна. Цомгийн 2 дахь синглээ 2014 оны 8 сард "Anaconda" хэмээх нэртэйгээр гаргасан бөгөөд гарсан даруйдаа хит болсон юм. Billboard Hot 100 жагсаалтын #2-т бичигдсэн ба түүний хамгийн томоохон хит уран бүтээлээр тооцогдож байна. Дууны клип 2014 оны 9 сард гарсан бөгөөд 24-хөн цагийн дотор Youtube хуудаснаа 19.6 сая хандалт авсанаар Youtube хуудаснаа нэг өдөрт хамгийн их хандалт авсан видеогоор тодорсон юм.Мөн 2015 оны MTV Music Video Awards -аас "Anaconda" видео нь Шилдэг Hip-Hop видео шагналыг авсан.
Line 28 ⟶ 43:
2014 оны 12 сарын 15нд үнэнч фэнүүдийнх нь хүсэн хүлээсэн "PinkPrint" цомог гарсан бөгөөд Billboard Album 200 чартад борлуулалтаараа эхний 7 хоногтоо #2т орсон байна. Уг цомог нь Грэмми-д Шилдэг Хип-Хоп цомог номинацид нэр дэвшсэн бөгөөд цомгийн уран бүтээлүүд болох "Anaconda"," Truffle Butter","Only" нь мөн шилдэг Rap/Hip-Hop дуу номинацид нэр дэвшжээ.
 
Одоо Ники Минаж өөрийн 4 дэх цомог дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн цомог нь илүү Поп урсгалын дуунуудтай байх болно гэсэн цуу яриа гараад байна.
 
==Уран бүтээл==