Ринчиннямын Амаржаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 39:
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажиллаж чадах мэдлэг хийгээд боловсрол бүхий боловсон хүчнийг тус сургууль шинэ нөхцөл, нийгмийн хэрэгцээнд бэлтгэж эхэлсэн юм. Залуу захирал, мэргэжил нэгт нөхдөөсөө бүтээлч хандлага, олон тохиолдолд анхдагч байхыг шаардаж байсан нь зах зээлийн эдийн засгийн чиглэлээр гаргасан анхны сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, энэ хамт олны бүтээл байсан нь үүнийг нотолно.
 
Тус коллежийн өрөө тасалгаанд анхколлежид хэлэлцэгдэж байсан [[макро эдийн засаг|макро эдийн засгийн]] шинэчлэл, [[хувьчлал]], [[банк|банкны]] бүтцийн өөрчлөлтийн талаархи үзэл бодлын нэлээд нь 1996 оны [[УИХ]]-д олонхи болсон ардчилсан хүчний бодлогын баримт бичиг, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад тусгагдсан билээ.
 
Амаржаргал нь Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд бүр анхнаас нь гар бие оролцсон билээ. Тэрээр [[Шинэ Дэвшлийн Холбоо]], [[Үндэсний Дэвшлийн Нам|Үндэсний Дэвшлийн Намыг]] үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн [[Монголын Үндэсний Ардчилсан нам|Монголын Үндэсний Ардчилсан намыг]] 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элссэн юм.
 
1999 оны 11 сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй [[Ардчилсан Холбоо эвсэл|Ардчилсан Холбоо эвслийн]] нэг нам болох [[Монголын Үндэсний Ардчилсан нам]]ын даргаар сонгогдож байсан юм.