Ринчиннямын Амаржаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 35:
21 настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн Р.Амаржаргал [[Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөл|Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөлд]] зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. 1983 онд [[цэргийн алба]]нд мордон, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж, улмаар [[Цэргийн нэгдсэн дээд сургууль|Цэргийн нэгдсэн дээд сургуульд]] 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажилласан.
 
Мөн [[Техникийн их сургууль|Техникийн их сургуульд]] санхүү-эдийн засгийн хичээл нэг жил заасны дараа 1991 оны 7 сард Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдон, шинэ санаачлага, шинэлэг сургалтын систем нэвтрүүлэн ажилласанаар одоогийн [[Санхүү эдийн засгийн их сургууль|Санхүү эдийн засгийн их сургуулийг]] бий болгож чадсан. Эдийн засгийн коллежийг удирдаж байхдаа Р.Амаржаргал өөрийн сургуулийг улс орны хөгжлийн төлөө шинэ санаа, арга замыг эрэн хайдаг, мэтгэлцээн өрнүүлдэг оюуны хүч хуримтлуулагч төв болгон өөрчлөхийг чармайн ажиллажажилласан байвтухайгаа хожим дурссан байдаг.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажиллаж чадах мэдлэг хийгээд боловсрол бүхий шинэ цагийн боловсон хүчнийг тус сургууль Р.Амаржаргалын удирдлага доор шинэ нөхцөл, нийгмийн хэрэгцээнд бэлтгэж эхэлсэн юм. Залуу захирал, мэргэжил нэгт нөхдөөсөө бүтээлч хандлага, олон тохиолдолд анхдагч байхыг шаардаж байсан нь зах зээлийн эдийн засгийн чиглэлээр гаргасан анхны сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, энэ хамт олны бүтээл байсан нь үүнийг нотолно.[[Файл:Наранцацралт агсаны хамт.jpg|thumb|202x202px|Р.Амаржаргал, Ж.Наранцацралт нар]]Тус коллежийн өрөө тасалгаанд анх хэлэлцэгдэж байсан [[макро эдийн засаг|макро эдийн засгийн]] шинэчлэл, [[хувьчлал]], [[банк|банкны]] бүтцийн өөрчлөлтийн талаархи үзэл бодлын нэлээд нь 1996 оны [[УИХ]]-д олонхи болсон ардчилсан хүчний бодлогын баримт бичиг, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад тусгагдсан билээ.
 
Амаржаргал нь Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд бүр анхнаас нь гар бие оролцсон билээ. Тэрээр [[Шинэ Дэвшлийн Холбоо]], [[Үндэсний Дэвшлийн Нам|Үндэсний Дэвшлийн Намыг]] үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн [[Монголын Үндэсний Ардчилсан нам|Монголын Үндэсний Ардчилсан намыг]] 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элссэн юм.