4G Технологи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 98:
 
==== Монголд 4G технологи ====
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит I1 дүгээр хуралдаанаар Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д, 2 дугаар хуралдаанаар Жи-Мобайл ХХК-д олголоо. 4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм. Тус хороо хүсэлт ирүүлсэн байгууллагуудад Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу зөвшөөрөл олгосон байна.
 
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:
Мөр 127:
|1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас
|Band 3
|-
| rowspan="2" |4
| rowspan="2" |Жи-Мобайл ХХК
|1770-1780 / 1865-1875 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас
|Band 3
|-
|713-723 / 768-778 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас
|Band 28
|}