Пап: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Пап нь Христийн шашны гол урсгал болох Католик сүмийн дээд тэргүүн бөгөөд Ромын их хамба..."
 
Агуулгыг нэмэв.
Мөр 1:
Пап нь Христийн шашны гол урсгал болох [[Католик]] сүмийн дээд тэргүүн бөгөөд Ромын их хамба лам юм. Ариун Библи сударт өгүүлсэн [[Христ]]ийн шавь Гэгээн Петрийн залгамжлагч гэж үздэг бөгөөд [[Христ]]ийн сургаалийг газар дэлхийд түгээн дэлгэрүүлэх шашны дээд эрх мэдэлтэн юм. Анхны Ромын Папыг [[Гэгээн Петр]] гэж үздэг ба түүнээс хойш өнөөг хүртэл нийт 266 Пап байв.
 
Ромын Пап нь шашны тэргүүнээс гадна тусгаар тогтносон [[Гэгээн Ширээт Улс]]<nowiki/>ын дээд эрх мэдэлтэн юм. Гэгээн Ширээт Улс болон Ромын католик шашны засаг захиргааны төв <nowiki>[[Ватикан]]</nowiki> хот улсад оршдог. Монголчууд Ватикан болон Гэгээн Ширээт Улсыг адил нэрлэж хэвшсэн боловч үнэндээ утга агуулга, түүхийн хувьд ялгаатай нэршлүүд юм.
 
== Үгийн гарал үүсэл ==
Пап гэдэг нь өрнийн ихэнхи хэлэнд эцэг, аав гэсэн үгтэй утга нэгтэй. Ромын Пап бол шашны болон улсын тэргүүн гэсэн утгаар Ариун Эцэг, Гэгээн Эцэг гэх зэргээр дуудагдаж ирсэнтэй холбоотой.