Нумын орд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
cat, interwiki
б linkfix
Мөр 1:
'''Нумын орд''' нь нумын оддын бүлэгтэй холбоотой өрнөдийн [[зурхайн орд]] бөгөөд уг ордод нар 11-р сарын 22-оос 12 сарын 21-ийг хүртэл хугацаанд тохионо. Нумын эсрэг орд нь [[ихрийн орд]] болно. Нумын орд нь зурхайн ес дахь орд бөгөөд уг ордыг аялан жуулчлах, өргөжин тэлэхтэй холбож үздэг. Уг ордод төрсөн хүмүүс шулуун шударга, хөдөлгөөнтэй, маш оюунлаг, ухаалаг, сэргэлэн, өндөр ёс суртахуунтай, шог хошин, өгөөмөр, нээлттэй, шинийг санаачлагч, өрөвч, хүч чадалтай хүмүүс байдаг боловч тэд тайван бус, огцом ууртай, тэвчээргүй, анхааралгүй мөн хүүхэд маягийн зан байдалтай байх нь элбэг. Анатомийн хувьд нум нь гуя ташаатай холбоотой.
 
[[Газар зүйГазарзүй]]н хувьд нумын орд нь [[Австрали]], [[Мадейра]], [[Юннан муж]], [[Мексик]], [[Туркменистан]] гэсэн газруудтай холбоотой.
 
Нумтнуудыг аялал жуулчлалд луртай төдийгүй юмс үзэгдэл, эрх чөлөө, хууль ёс зэрэг олон зүйлсийн учрыг олж мэдэхэд дуртай гэдэг. Бусад ордныхонтой харьцуулахад нумынхныг хамгийн өөдрөг хүмүүс гэдэг. Нумтаны алиалагч маягийн дүрийн цаана маш оюунлаг, шинийг сэтгэгч хурц ухаан нуугдаж байдаг. Тэдний хэл нь хөдөлгөөнгүй байвч ухаан нь аянгын хурдаар ажиллаж байдаг ба амьдарлынхаа төгсгөл хүртэл энэ чадвараа хутганы ир мэт хурц байлгадаг. Тэд эерэг, өөдрөг, хошин шогч зан чанарынхаа ачаар урт наслах нь элбэг.