Бадрахын Сумхүү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
 
==Амьдрал==
Б.Сумхүү уг нь Увс аймгийн Давст сумын харьяат боловч 1929 онд Улаанбаатар хот орохоор нүүж явах замдаа Ховд хотноо мэндэлжээ. Эцэг [[Өлзийн Бадрах|Ө.Бадрахыг]] 1934 онд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан ЗХУ-д цөлөхөд эцэг эхийн хамт Москвад очжээ. Цөллөгөнд байхдаа эцэг нь Москва дахь Коментерний гадаад хэвлэлийн газарт ажиллаж байсан боловч 1937 онд түүнийг баривчлагдахад нь ээжтэйгээ 1938 онд нутагтаа эргэж иржээ. Москвад нэгдүгээр ангид сурч байсан түүнийг 1938-1941 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургуульд үргэлжлүүлэн суралцуулсан боловч 1941 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Дээд Шүүхээс Ө.Бадрахыг цаазаар авах ял оноож гүйцэтгэсэн учир хүү Сумхүүг нь “эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулиас нь хөөсөн учир нийслэлийн нэгдүгээр сургуульд 1941-1945 онд суралцаж долдугаар анги төгсгөөд уран зургийн сургууль нээгдэхэд оржээ. Гурван жил суралцан 1948 онд анхны төгсөлт болоход түүнийг сургуульд нь нэг жил захирлаар ажиллуулж дараа жил нь Дүрслэх урлагийн газарт зураач болгосон юм. Урлагийн хорооны Шийдвэрээр 1950 он 4 дүгээр сард ЗХУ-ын Москва хотод 6 сарын сургалтанд явж тайзны зураачийн мэргэжилтэй болж ирээд улсын хөгжимт драмын театрт тайзны конструктор зураач, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр 1956 онд дээд сургуульд явах хүртлээ ажиллажээ. Б.Сумхүү Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн доктор пропессор Л.В.Кулешовын урланд уран сайхны киноны найруулагч мэргэжлээр сурч төгссөн. 1961 онд төгсч  ирээд Монгол кино үйлдвэрт ажиллах болсноор түүний ажлын шинэ гараа эхэлсэн. Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжид өөрийн олон жил хөөцөлдөж эхлүүлсэн “Мандухай цэцэн хатан” киногоо дуусгаж чадалгүй бие нь өвдөхөд Соёлын Яамны 1986 оны 7-р сарын 8-ны өдрийн хурал дээр “Засаг төрөөс надад итгэл хүлээлгэж өгсөн энэ киногоо би Б.Сумхүүд өгмөөр байна” гэж нүдэндээ нулимстай хэлсэн байдаг. Энэ бол Сумхүүгийн ямар сайн найруулагч байсныг илтгэнэ. Б.Сумхүүгийн уран бүтээл, ажил хөдөлмөрийг үнэлж 1974 онд “Алтан гадас”, 1975 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн”, 1981 онд “Төрийн шагнал”-аар шагнасны дээр бусад медалиудаар шагнажээ.  
 
==Уран бүтээл==