Хархорум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 60:
|вэб хуудас =
}}
'''Хар Хорум''' буюу '''Каракорум''' хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын анхнынийслэл хотыг [[Аураг орд|Аураг ордноос]] тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны [[нийслэл хот|нийслэл]] юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь [[Мин улс|Мин улсаас]] явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байсан болно.
 
== Түүх ==
Хар Хорум хотыг 1220 онд [[Чингис хаан]] үндэслэж. Хубилай хааны үед барин дуусгажээ. Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны ([[Уйгур улс]]) үед холбогддог. Чингис хааны үед Хар Хорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ. 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Х‎э Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон [[Ван|ван]] ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ. Ийнхүү [[Өгэдэй хаан]] Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, [[Балба]], [[Перс]], [[Хятад]], [[Солонгос]] зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан.
Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба [[Марко Поло]]гийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр (4,92 км) хэмжээтэй байв. [[Археологи|Археологийн]]йн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ. ([[Намсрайн Сэр-Оджав|Н.Сэр-Оджав]]. [[Довдойн Баяр|Д.Баяр]]. 1977 оны Хархорум хотын шинжилгээний ангийн тайлан. 16-р тал)
 
1985 онд [[Шанхай]] хотноо хэвлэгдсэн “Хятадын Нэвтэрхий толь бичиг-Юан гүрний түүх” зохиолд “Хархорум нь дөрвөн ли, зүүнээс баруун тийш барагцаалбал хоёр ли хэмжээтэй” гэжээ ( 1ли = 576 метр )