Уан Пийс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 1:
'''Уан Пийс''' ({{lang-ja|One Piece - ワンピース}}) нь Япон улсаас гаралтай, зөвхөн Японд бус дэлхийд алдартай [[манга]] юм. Энэхүү манганы зохиолчийг [[Эй-Ичиро Ода]] гэдэг. Энэ нь инээдмийн, адал явдалт, уран зөгнөлт манга юм. Уан Пийс нь 1997 оны 87-р сарын 419-ний өдрөөс эхлэн [[Шоонэн Жамп]] гэх 7 хоног тутмын манганы сэтгүүлд анх цувралаар хэвлэгдэж эхэлсэн. Мөн [[Шүэйша]] гэх хэвлэлийн компаниас 1997 оны 12-р сарын 24-нд тусдаа зурагт ном болон гаргаж байсан, 2013 онд 70 дах боть нь гарчээ.
Тус манга нь хүний хүсэл мөрөөдөл дуусдаггүй, өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө зүтгэж, мөрөөдлөө биелүүлж бодит болгохын төлөө "Накама" буюу бүгд зорилгоо биелүүлэхийн төлөө хамтарч буй найзуудын талаар харуулсан. Мөн манганд гарах цаг үе нь далайн дээрэмчдийн эрин үе бөгөөд далайн хаанаас ч ямар ч адал явдал гарж ирэх боломжтой нь бусад мангатай харьцуулахад давуу тал болж чадсан юм. Уан Пийст гарах нуугдмал хүч чадал нь чөтгөрийн жимс гэх далайтай холбогдолтой хүч чадал юм. Идсэн хүн ямар нэг чадвартай болж оронд нь сэлэх чадвараа алддаг. Чөтгөрийн жимсний чадвараас гадна Хаки (Орчуулбал Шунал гэж буух боловч энэ манган хувьд Эрмэлзлэл гэдэг утгаар орж буй) гэх дотоод хүч, оюун санаатай ямар нэг байдлаар холбогдолтой чадвар байдаг. Уан Пийсийн адал явдал нь [[Монки Ди Лүффи]] гэх Резинэн Чөтгөрийн жимсний чадалтай залуу хүүгийн адал явдал юм. Резинен Чөтгөрийн жимс санаандгүй идсэнээр биеийнхээ хүссэн хэсгийг сунгах чадвартай болсон Лүффи далайн дээрэмчдийн хаан болох хүсэлтэй төдийгүй, адал явдалд ухаангүй дуртай нэгэн. Тэрээр өөрийн далайн дээрэмчдийн багаа цуглуулж (Дэрсэн малгайт дээрэмчид) Гранд лайн гэх далайн дээрэмчдийн оршуулга хэмээн нэрлэгддэг газар луу явж, далайн дээрэмчдийн хаан болох хүнд л байдаг эд хөрөнгө, алдар нэр, нэр хүндийн билэгдэл Уан пийс эрдэнэсийн эрэлд явна. Энэ холын аян зам саад бартаа ихтэй амаргүй давааг дэрсэн малгайтын баг туулах болно.